<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Selpak брэндийн түүх

Огноо: 2017-09-25

selpak.png

Бидний сайн мэдэх Selpak брэндийн үйлдвэрлэгч болох Eczacıbaşı группийн талаар хүргэж байна.

1942 онд байгуулагдсан Eczacıbaşı компани нь одоо нийт 49 охин компани 13,300 орчим ажилчидтай 2015 оны байдлаар 8,4 тэрбум хөрөнгийн эргэлттэй үйл ажиллагаагаа явуулж байна. Уг группын үйл ажиллагааны  гол чиглэл нь эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүн юм. Мөн санхүү, мэдээллийн технологи, гагнуурын технологи, уул уурхай чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.

Туркийн зах зээлд эрүүл мэнд болон хэрэглээний бүтээгдэхүүний түгээлтийн сүлжээгээрээ тэргүүлдэг. Харин дэлхийн зах зээлд VitrA, Burgbad, Villeroy, Boch (Tiles) болон Engers гэх мэт гэр ахуй, угаалгын өрөөнд зориулсан бүтээгдэхүүнээрээ дэлхийн томоохон брэндийн тоонд багтдаг юм. Гол экспортын бүтээгдэхүүн нь цаасан алчуур, гагнуурын электрод, смарт карт болон цавуу, хээрийн жонш гэх мэт үйлдвэрийн түүхий эдүүд байдаг. 

Eczacıbaşı группын өсөлтийн стратегийн гол бүрэлдэхүүн хэсэг нь олон улсын түншлэл. Олон улсын тэргүүлэх 5 компанитай хамтын гэрээ байгуулсан бөгөөд энэ бүгд нь урт хугацааны харилцан ашигтай, тогтвортой бизнесийн практикт суурилсан зарчмууд дээр тулгуурладаг.

Уг группийн гол зорилго нь  эрүүл, чанартай, тогтвортой орчин үеийн амьдралын хэв маягийн үндэс нь байх юм. Түүнчлэн  өөрийн компаниудыг тогтоосон стандартыг давж, бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийг эрмэлздэг. Ивээн тэтгэлэг болон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  үйл ажиллагаагаар дамжуулан соёл, шинжлэх ухааны үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж, хүрээлэн буй орчныг хамгаалж, байгалийн нөөцийг хадгалж, нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлдэг. 

Турк хэлээр "Эккacасба" гэдэг нь "Эм зүйч" гэсэн утгатай бөгөөд группийн үүсгэн байгуулагчид эрүүл мэндийг дэмжих байнгын хүчин чармайлтын үнэлж өгсөн хүндэтгэлийн нэр юм.

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү. 

Selpak napkin collection

Сэдэв: Цэвэрлэгээний хөтөч

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ