<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Юуг хэрхэн цэвэрлэх вэ? /Гэр ахуй/

Огноо: 2017-10-11

Юуг хэрхэн цэвэрлэх вэ? /Гэр ахуй/Хог дүүрсэн байвал хаячихдаг, сүү гашилсан байвал асгачихдаг. Гэхдээ бидний нүдэнд өртөхгүй, тэр бүр анзаараад байдаггүй, анзаарсан хэрхэн хийхээ мэддэггүй асуудлууд гэрт байсаар л байдаг тэгвэл энэ удаад гэрийн өнцөг булан бүрийг цэвэр цэмцгэр байлгахын тулд хэрхэн хийх талаар хүргэж байна. 

Суултуур цэвэрлэх: 

Суултуур:

Бидний нүдэнд үл үзэгдэх маш олон бактери нуугдаж байдаг энэ хэсгийг зориулалтын шингэнээр тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн хэрэглэсний дараа усаа татахдаа суултуурны тагыг буулгаж байхыг зөвлөж байна.

Банн цэвэрлэх: 

Шарласан банн бол толгойн өвчин. Гэхдээ хэтэрхий ширүүн зүлгүүрээр зүлгэхээс зайлсхийх хэрэгтэй. Усанд орсны дараа тогтмол цэвэрлээд 2 долоо хоногтой нэг удаа зориулалтын шингэнээс цэвэрлээрэй. 

Хөшиг цэвэрлэх :

Хөшиг

Хамгийн хурдан тоос дардаг хэсэг бол хөшиг. Үүнээс үүдэн гэр бүлийн гишүүд, тэжээвэр амьтад харшилтай болох эрсдэлтэй. Тиймээс хөшигний материалаас хамааран угаах заавартай танилцан цэвэрлэж байгаарай. ЭНД ДАРЖ "Угаалгын хөтөч" цахим номыг татаж аваарай. 

Аяга таваг угаагч цэвэрлэх

Аяга таваг угаагч

Шүүлтүүрийг нь салган цэвэрлээрэй. Мөн цагаан цуу хийн ажиллуулж сода цацаад хонуулвал нь нян бактери нь устаж цэвэрлэгдэх болно. 

Хэншүү сорогч цэвэрлэх

Шүүлтүүрийг хоолойгоос салган авч усанд зайлаарай. Зайлах нь үрж угаахаас илүү үр дүнтэй байдаг. Зөвхөн гараараа угаахыг зөвлөж байна. 

Хөргөгч цэвэрлэх

Хөргөгч

Халуун бүлээн усаар угаах хэрэгтэй. Хатуу гадаргууг /толбо/ содаар цэвэрлэх нь маш үр дүнтэй.  Гэхдээ халдваргүйжүүлэх, нян бактери устгах бодис ашиглаж болохгүй. Учир нь хоол хүнсэнд шингэн биед хор болох аюултай. 

Шүршүүр цэвэрлэх

Шүршүүр

Шүршүүрийн толгой хэсгийг цагаан цуунд дэвтээж дараа нь угаах хэрэгтэй. Энэ нь цугларсан бохирдлыг цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга шүү 

Цэвэрлэгээний бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү. 

Mr Proper

 

 

 

Сэдэв: Цэвэрлэгээний хөтөч

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер