<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Эзэгтэй бүрийн мэдвэл зохих заль

Огноо: 2017-04-21

Эзэгтэй бүрийн мэдвэл зохих зальБуйдан дээр амьтны үс наалдах, хувцсаа толбо болгох өнгө алдуулах, шил шаазан загалтах гэх мэт олон асуудлууд өдөр бүр шахуу л тохиолддог. Хэдий цэвэрлэгээ хийгээд дууссан ч сэтгэлд тань нэг л хүрэхгүй байна уу? тэгвэл эзэгтэй та дараах зөвлөмжийг хэрэгжүүлээд үзээрэй. Бид танд хэзээд хэрэг болох бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

  • Хуучирсан эсвэл зэвэрсэн хутга, сэрээг түүхий төмсөөр арчвал гялалзана.
  • Шилэн аяганд халуун ус хийхдээ халбага хийвэл хагарахгүй .
  • Махыг шарахын өмнө бага зэргийн элсэн чихэр түрхвэл эсвэл хэрчсэн махтайгаа хольж хутгавал илүү амттай болдог.
  • Өрөөнөөс будагний үнэрийг гаргахын тулд хэд хэдэн газар хувинтай ус тавина
  • Хөөрүүлсэн сүүгээ гал дээр удаан байлгавал тэжээллэг чанараа алдана. Сүүг дэврүүлэхгүй хөөрүүлэхийн тулд хэдхэн ёотон хийхэд хангалттай.
  • Хоолны шүүгээнд эвгүй үнэр шингэсэн байвал нунтаг кофег цаасан дээр задгай үрж тавиад хонуулахад үнэр нь арилсан байна.
  • Өмдний нугалаасыг удаан байлгахын тулд дотор талаас нь нугалаасыг нь дагуулаад савандаж байгаад индүүдэх хэрэгтэй.
  • Төмсийг хальстай нь чанавал 75%, хальсыг нь арилгаж бүхлээр нь чанавал 60-70%, хэрчиж чанавал 35-50%,-ийн витаминтайгаа байна. Харин төмсийг жигнэвэл хамгийн их витаминаа авч үлддэг.
  • Шинэ талхыг үүрүүлэхгүйгээр нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл зүгээр, мөн бялууг ийм аргаар зүсэж болдог. Бялууг хатуу хайрцаг дотор алимтай хамт хийвэл удаан хадгалах боломжтой.
  • Ямарваа нэгэн шинэ зүйл худалдаж авсны дараа код, үнийн цаас гэх мэт зүйлүүдийг хуулж авахад хэцүү байдаг билээ. Тэгвэл сэнсээр хэсэг хугацаанд үлээлгэсний дараа хуулахад хялбар байдаг байна.
  • Нимбэгийн шүүс ямар ч цайруулагч бодисыг орлож чаддаг. Угаалга хийхдээ ¼, ½ нимбэгийн шүүсийг нэмж хийвэл өнгөө алдсан цагаан цамц сэргэх болно. 
  • Нарийхан хоолойтой ваар, шилийг угаахад хэцүү байдаг. Тэгвэл нэг хоолны халбага цагаан будааг шилэндээ хийж, дээрээс нь халуун хөөстэй ус хийгээд сэгсэрч болох юм байна.
  • Зөөлөн тавилга дээр чинь гэрийн тэжээвэр амьтны үс наалдаад авахад хэцүү байна уу? Тэгвэл зүгээр л нойтон резинэн бээлийгээр төвөггүй авч болох юм байна.
  • Хулдаасны өнгийг сэргээе гэвэл шүдний оогоор цэвэрлэж болно.
  • Тосон толбыг арилгахдаа хүүхдийн цацлагыг ашиглаж болно. Толбо болсон хэсгийг чийглэнэ. Дараа нь хүүхдийн цацлаг эсвэл крахмал цацаад 10-15 минут байлгана. Цацлагыг цэвэрлээд ердийнхөөрөө угаана.
  • Цагаан өнгийг алдагдуулахгүйн тулд 3-4 ширхэг аспирин хийж угаана. Мөн хөлснөөс бол үүссэн толбыг цайруулж болдог. Аспириныг усанд уусгаад толбо үүссэн хэсэгт норгож өгнө. Хэсэг хугацааны дараа ердийнхөөрөө угаалгын нунтгаар угаана.

ХОЛБООТОЙ:Силкэн материалтай хувцасаа хэрхэн угаах вэ?

Эрхэм хэрэглэгчиддээ зориулан "Анунгоо ХХК"-с бэлтгэн хүргэж буй "УГААЛГЫН ХӨТӨЧ" цахим гарын авлагыг доорх холбоосоор нэвтрэн татан аваарай. Энэхүү номонд танд хэрэгтэй угаалгын тэмдэглэгээний тайлбар болон онцгой арчилгаа шаардлагатай материал эдлэлийг цэвэрлэгээний заавар багтсан юм. 

У


Сэдэв: Цэвэрлэгээний хөтөч

Эрдэнэбулган

Нийтлэлч: Эрдэнэбулган

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ