<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Шүдний ООг ахуйн хэрэглээнд

Огноо: 2017-06-20

шүдний оог ахуйн хэрэглээндБид амны хөндийн ариун цэвэр сахихад шүдний оог хэрэглэдэг. Гэхдээ оонд бидний бодож байгаагаас илүү олон ашигтай талууд хадгалагдаж байдаг аж. Зөвхөн шүд цэвэрлэж, амны хөндийг ариутгаж, шүдийг цайруулахаас өөрөөр шүдний оог үр ашигтай ашиглахыг хүсэж байгаа бол, мөн шаардлагатай нөхцөлд шүдний оо ашиглаад л асуудлыг шийдэж болохыг мэддэг байхыг хүсвэл дараах 15 аргуудыг анхааралтай уншаад аваарай.

Ундны усны сав цэвэрлэгч

ундны усны сав цэвэрлэгчХуванцар сав болон халуун саванд дахин дахин ус, уух юм хийж ашиглах нь таагүй үнэр үнэртэж эхлэхэд хүргэдэг. Угаагч шингэн болон усаар угаасан ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байна уу? Тэгвэл шүдний оо юу юунаас илүү энэ үнэрийг арилгаж чадна. Савныхаа дотор талыг оо түрхсэн сойзоор сайтар үрж зайлаад үзээрэй.

Алт мөнгөн эдлэл гялалзуулагч

алт мөнгө гялалзуулагчЯмар ч цэвэрлэгч нь үнэт эдлэлийг оо шиг сайхан гялалзуулж чаддаггүй. Зөөлөн үстэй сойзон дээр оо түрхээд үнэт эдлэлээ зүлгээд, оогоо хатахаас өмнө усаар угааж оог арилгаад хуурай зөөлөн алчуураар арчаад үз. Гэхдээ сувдан шигтгээтэй эдлэлийг энэ аргаар цэвэрлэх бол сувдаа оогоор үрэхгүй байхад анхаараарай. Эс тэгвэл сувд чинь зураас сэвтэй болчихно шүү.

Толбо арилгагч

толбо арилгагчШүдний оо нь таны хайртай хувцаснаас ямар ч хэцүү толбыг арилгаж дөнгөнө.Цамцны захад тогтсон уруулын будаг, богино ханцуйтай цамцан дээр чинь тогтсон жимсний шүүсний толбо, ширээний бүтээлгэн дээрх спагеттины сүмс гээд олон төрлийн толбон дээр оо түрхээд сайтар үрсний эцэст угаана. Гэхдээ өнгөтэй хувцсан дээр цайруулагч оо хэрэглэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

Машины их гэрэл өнгөлөгч

гэрэл өнгөлөгчЦаг хугацаа өнгөрөх хэрээр машины их гэрэлд өнгөр маягийн зүйл тогтож, гэрэлтэлтийг бууруулдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд гэрлийн гадаргууг эхлээд савантай усаар угаагаад дараа нь оо түрхэж, даавуугаар сайтар үрвэл өнгөр арилж, гэрэл чинь шинэ юм шиг болно .

Гутал цэвэрлэгч

гутал цэвэрлэгчЦагаан, цайвар өнгөтэй пүүз кетнүүд хар зураастай болчихдог талтай. Үүнийг арилгах маш хялбар арга бол оогоор үрэх юм. Энэ аргыг ботинк гэх мэт гутал дээр ч хэрэглэж болно.

Хадаасны нүх бөглөгч

хадаасны нүх бөглөгч

Жижиг хадаас эсвэл сүлбээрээр гаргасан жижиг нүхийг оогоор бөглөж болно .

Шүршүүрийн хаалга өнгөлөгч

шүршүүрний хаалга өнгөлөгчШүршүүрийн шилэн хаалган дээр маш хурдан өнгөр тогтдог. Үүнийг арилгахын тулд чийгтэй алчуур эсвэл хөөсөнцөрт оо түрхээд арчих хэрэгтэй. Арилахад хэцүү толбон дээр оо түрхээд хэсэг хугацаанд орхичих . Дараа нь усаар угаахад төвөггүй арилах болно.

DVD-ний зураас арилгагч.

DVD-ний зураас арилгагчДискэн дээрх жижиг зураас, толбыг оогоор арилгаж болно. Багахан хэмжээний оо түрхээд даавуу эсвэл микрофибер алчуур ашиглан төвөөс гадагш чиглэлтэй зөөлөн үр. Гэхдээ оогоо ихдүүлбэл байдлыг бүр дордуулж мэдэх юм шүү.

Гар ариутгагч

гар ариутгагчЗагас, сонгино болон бусад төрлийн үнэр нь арилдаггүй хүнсний бүтээгдэхүүний үнэрийг савангаас илүү арилгах зүйл бол шүдний оо  юм. Яг саван шиг гартаа үрж угаагаад дараа нь гарын тос, чийгшүүлэгч түрхээрэй.

Индүү цэвэрлэгч

Индүү цэвэрлэгчИндүүний ул бохирдсон үед шүдний оог ашиглаж болно . Индүү хүйтэн, залгагдаагүй байх ёстой бөгөөд нэг алчууранд оо түрхэж сайтар зүлгээд өөр алчуураар арчиж цэвэрлээрэй.

Мөнгөн эдлэл өнгөлөгчмөнгөн эдлэл өнгөлөгч

Халбага сэрээ, лааны суурь, гоёл чимэглэл гэхчлэн аль ч төрлийн мөнгөлөг эдлэлийг зөөлөн даавуун алчуур, шүдний оо хоёроор өнгөлж болно. Ан цавтай хэсгүүдэд зөөлөн үстэй сойз ашиглах ба эцэст нь хуурай даавуугаар арчиж оогоо арилгаарай.

Хамгаалагч нүдний шилийг хөлрөхөөс хамгаалагч

хамгаалагч нүдний шилХамгаалагч нүдний шилийг хамгаалагч нь багагүй үнэтэй байдаг. Гэхдээ үүнийг хямд, гарын доорх материалаар орлуулах боломжтой. Багахан хэмжээний оог хуурай алчууранд түрхээд хамгаалагч шилний дотор талд зөөлөн тойрог хэлбэрээр үрж түрхэнэ . Шилийг зураастай болгохгүйн тулд маш зөөлөн түрхэхээ мартуузай.

Тосгуур өнгөлөгчтосгуур өнгөлөгч

Оо болон зөөлөн алчуураар тосгуураа бүхэлд нь үрэх хэрэгтэй. Тосгуур чинь сайхан гялалзахын хамт таагүй үнэр нь арилах болно.

Гар утасны дэлгэц цэвэрлэгч

Гар утасны дэлгэц цэвэрлэгчДэлгэцэндээ хамгаалалтын наалт наагаагүй бол гар утасны чинь дэлгэц зураастах магадлалтай. Шүдний оо нь гар утас болон компьютерийн дэлгэцийг цэвэрлэж чадна . Даавуун алчуурт багахан оо түрхээд дэлгэцээ зөөлөн үрж арчаад өөр алчуураар оог арчиж арилгаарай.

Амны хөндийн мэргэжлийн арчилгаа Blend-d-med.

blend-a-med.png

 

Сэдэв: Амьдралд хэрэгтэй зөвлөгөө

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ