<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хүүхдээ заавал яагаад зориулалтын ширээ сандалд суулгах хэрэгтэй вэ?

Огноо: 2017-09-04

Хүүхдийн сандал, ширээ өсөлтөнд нөлөөлдөгӨөрөөсөө том цүнх үүрч, шинэхэн форм өмссөн, хөөрцөглөж баярласан, гайхаж уйлсан хүүхдүүдийн инээд хөөртэй 9 сарын 1 эхэллээ.  Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан хүүхдийн өсөлт хөгжилтөд чухал нөлөө үзүүлдэг хичээлийн ширээ сандлын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Хүүхдийн ширээ сандал өсөлтөнд нөлөөлдөг гэвэл та итгэх үү? 

Өөрт тохироогүй ширээ, сандалд суухын муу нөлөө

Эцэг эх бүр хүнд цүнх үүрэх өсөлтөнд хэрхэн нөлөөлдгийг мэдэх ч өөрийн өндөрт тохироогүй ширээнд суух хичнээн муу болохыг тэр бүр мэддэггүй шүү дээ. Тэгвэл өөрт тохироогүй ширээнд сууснаар буруу сууж хэвшдэг. Үүний улмаас нурууны муруйлт үүсэх, биеийн галбир буруу хөгжих, нүдний хараа муудах, амархан ядрах зэрэг муу нөлөөтэй.

Ямар ширээ, сандал хэрэглэх хэрэгтэй вэ?

Ширээ, сандлын стандарт хэмжээг хүснэгтээр үзүүлбэл:

Хүүхдийн өндрийн ангилал /см/

Ширээний өндөр /см/

Сандлын суудлын өндөр /см/

100-115

46

26

115-130

50

30

130-145

58

34

145-160

64

38

160-175

70

42

>175

76

46

 

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Хүүхдэд ширээ, сандал сонгохдоо аль болох намсгах тохируулгатай ширээ, сандлыг сонгох хэрэгтэй. Ихэнх ширээ, сандал нь насанд хүрсэн хүмүүст зориулагдсан дээш болгох, өндөрсгөх тохиргоотой байдаг бөгөөд нурууны зөөлөвч нь хүүхдэд хэт өндөрдөх, мөн ширээ хэт өндөрдөх бэрхшээлүүд тулгарч хүүхдийн өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлдөг байна. 

Ширээний өнцгийн налуу ойролцоогоор 15 градус орчимд байх нь унших бичихэд нэн тохиромжтой байдаг ба энэ үед тухайн хүний биеийн дээд хэсэг сандалын түшлэгтэй наалдаж цэх суудаг гэж мэргэжилтнүүд үздэг байна.

Хүүхдийн биеийн онцлогт гайхалтай тохируулан хийгдсэн 5-н настайгаас 8-р анги хүртэлээ хэрэглэх боломжтой хүүхдийн ширээний шагналтай фэйсбүүк УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ байна. Та идэвхитэй оролцон хүүхдэдтэй сайн чанарын ширээ сандлын сэттэй болоорой. Мөн Анунгоо компаний хүүхдийн бүтээгдэхүүний дээжээс бэлэглэх болноо. АМЖИЛТ ХҮСЬЕ.

УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ ХҮСВЭЛ ЭНД БОЛОН ДАРААХ ЗУРГАН ДЭЭР ДАРААРАЙ.

Уралдаан

ХОЛБООТОЙ: Охин хүүхдийн онцлогХөвгүүдийн онцлог

Сэдэв: Хүүхдүүд

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер