<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хүнс авах төсвөө хэрхэн хэмнэх вэ?

Огноо: 2017-06-28

хүнс авах төсөв

Долоо хоног бүр, сар бүр эсвэл өдөр бүр гээд айл бүрийн хоолны хүнсээ цуглуулах хугацаа өөр өөр давтамжтай байдаг. Үүнээс гадна авдаг хүнс, зарцуулдаг мөнгө ч өөр байдаг. Гэхдээ санхүүгийн хувьд хамгийн тохиромжтой давтамж бол 7 хоногийн хугацаа байдаг байна. Тиймээс бид энэхүү нийтлэлээрээ таны 7 хоногийн хүнсний мөнгөнөөсөө дор хаяж 20.000 төгрөг хэмнэх боломжтой зөвлөгөөг хүргэж байна.  

1. Хүнс цуглуулахдаа зориулан цаг зав гарга

дэлгүүр хэсэх

  • Авах гэж буй хүнсээ сайтар хайж, харьцуулалт хийж сонголт хийх хангалттай зав гаргаарай. Та жаахан зав муутай, яаруу сандруу хүнсээ цуглуулах үедээ гарт таарсан хамгийн эхний лангууны барааг авдгаа анзаарч байсан байх. Энэ анзаарагддаггүй хэдий ч таны санхүүд ямар их хор хөнөөлтэй гэж санана.
  • Зарцуулах мөнгөө урьдчилан тооцох цаг гаргаарай. Өмнө сард худалдан авсан хүнснийхээ баримтаа хадгалж ирэх сарын хүнсний тооцоогоо тухайн баримтаасаа үлгэрлэж гаргах хэрэгтэй. Жишээ нь өмнө сард авсан зүйлсээс хэрэгцээгүй зүйл байвал түүнийг хасах хэрэгтэй. Мөн үргэлж авдаг хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг мэддэг байх их чухал шүү. Тэгээд 7 хоногийн хүнсэндээ хүрэлцэх мөнгийг л авч гараарай. 
  • Хүнсээ цуглуулахынхаа өмнө хөргөгчөө шалгах цаг гаргаарай. Өмнөх 7 хоногт худалдан авсан хүнсээ бүгдийг нь ашиглаж уу? илүү гарсан эсвэл дутсан зүйл юу байгааг ажиглаарай. Хэрвээ танай гэр бүл түмний ундааг баралгүй үлдээгээд хаяад байвал бидний ундаа авах хэрэгтэй. 
  • 7 хоногийн хүнсээ хангалттай хэмжээгээр авах цаг гаргаарай. Энэ нь та 7 хоногийн дундуур гэрийн хажуугийн дэлгүүрээсээ илүү үнэтэй хүнсийг бага хэмжээгээр авч илүү зардал гарахаас зайлсхийнэ. 

2. Ухаалаг худалдан авалт хийх

7 хоногт хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг гарган бичиж, авч гарч байх хэрэгтэй. Танай хөргөгчинд байгаа хүнсийг нэмж авж зардал гаргах шаардлага огт байхгүй. Хамгийн их хэрэгтэйгээс эхлээд хэрэгцээ багатайруугаа жагсаан бичээрэй. 

ХОЛБООТОЙ: Гэр бүлийн алтан дүрэм

"Pampers"-ын албан ёсны дистрибютер Анунгоо ХХК-с дээрх нийтлэл зөвлөгөөг бэлтгэн хүргэлээ. Та "ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН" гарын авлагаа доорхи холбоосоор нэвтрэн үнэгүй татан аваарай. 

Хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гарын авлага татах

Сэдэв: Амьдралд хэрэгтэй зөвлөгөө

Мөнхцэцэг

Нийтлэлч: Мөнхцэцэг

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ