<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хувцсан дээрх толбоо арилгах аргууд

Огноо: 2017-04-13

толбо арилгах

Бүсгүй та угаалга хийх бүрдээ арилгахад хэцүү толбонуудтай таарч байна уу? Хүүхдийн тань өмдний өвдгөнд тогтсон өвсний ногоон толбо  , таны дуртай цагаан даашинз дээр дуссан улаан дарсны толбо, хайртай ханийн тань цагаан пүүзэнд тогтсон шар толбо бидний алхам тутамд таардаг. Харин хамгийн түгээмэл 8 толбонуудаас хэрхэн салах энгийн аргуудыг танд зөвлөж байна. 

1. Бэхний толбыг хэрхэн арилгах вэ?

толбо арилгах

Бага ангийн хүүхэдтэй ээжүүдийн хувьд хүүхдийн цагаан цамц, хувцсан дээр тогтсон үзэгний бэхтэй тэмцэх хэрэг байнга гардаг. Эдгээр толбыг арилгахдаа шууд халуун усанд савандаж, үрж угааж болохгүй. Харин үүний оронд хүйтэн сүүнд 30 минут орчим байлгаад дараагаар нь гараараа савандаж угаагаарай. Хэрвээ тухайн толбо арилахгүй бол хумсны будаг арилгагчаар үрээд үзээрэй.

2. Өвсний ногоон толбыг хэрхэн арилгах вэ?

толбо арилгах

Зуны цагт ээжүүд маань өвсний ногоон толботой ойр ойрхон таардаг байх. Тус толбо нь бараг л арилах боломжгүй байдаг. Яаж ч угааж, үрээд арилдаггүй шүү дээ. Тэгвэл тэрхүү толбыг багахан соданы тусламжтай шийдвэрлэх боломжтой. 1 цайны халбага хүнсний содыг багахан усанд уусгаад толботой хэсгийг түүгээрээ сайтар үрнэ. Мөн цагаан цуугаар арилгах боломжтой. Өөрөөр толботой хэсгийг спиртэд дүрж, 30 минут орчим байлгаад угаагаарай.

3. Цусны толбыг хэрхэн арилгах вэ?

толбо арилгах

Хувцас болон бусад эдлэл дээр тогтсон цусны толбыг хүйтэн усаар угаах хэрэгтэйг хүн бүхэн л мэднэ. Гэвч шинэхэн толбо амархан арилдаг ч, удаж дагтаршсан толбыг арилгах тийм ч амар биш. Үүний тулд ус төрөгчийн хэт ислийг толботой хэсэг дээрээ дусаан, хэсэг байлгаад хүйтэн савантай усанд цаг орчим байлгаарай. Үүний дараа ердийн угаах горимоор угаахад болно.

4. Өөх тосны толбыг хэрхэн арилгах вэ?

толбо арилгах

Монголчууд бид бууз, хуушуур гээд л шүүслэг тостой хоолны толбо хувцсан дээр тогтсон бол тухайн хувцасны материалаас шалтгаалан цэвэрлэх арга нь харилцан адилгүй. Жишээ нь, ус сайн шингээдэг даавуун материалтай хувцсыг хүүхдийн нунтаг цацлага эсвэл содаар тухайн газарт нь үрж, дараа нь халуун бүлээн усаар зайлан угаана. Хамгийн энгийн бөгөөд амархан арга бол тослог үсний шампуниар хэсэг газрыг угаах байдаг.

5.  Хөлсний толбыг хэрхэн арилгах вэ?

толбо арилгах

Зуны цагт тулгардаг том асуудлын нэг бол хувцсан дээр тогтсон хөлсний толбо байдаг. Үүнээс салахын тулд танд 1 халбага аяга таваг угаагч шингэн, 3-4 цайны халбага ус төрөгчийн хэт исэл, 2 хоолны халбага хүнсний сода хэрэгтэй. Дээр дурдсан зүйлсийг хооронд нь холиод толботой хэсгийг дүрэн, үрж угаана. Ингээд л хэцүү толбоноос амархан салах боломжтой.

6.  Улаан дарсны толбыг хэрхэн арилгах вэ?

толбо арилгах

Улаан дарсны толбыг арилгахын тулд танд 1 литр бүлээн ус, бага зэрэг сайн чанарын угаалгын нунтаг, 1 амны халбага аммиакийн хүчил хэрэг болно. Усандаа аммиакийн хүчлээ хийгээд толботой хэсгээ бэлдсэн уусмалдаа 5-7 минут орчим байлгаад угаалгын нунтгаар толботой хэсгээ үрж, сайтар угаах хэрэгтэй.

ХОЛБООТОЙ: Та угаалгын нунтагаа зөв сонгодог уу?

7. Цай, кофений толбыг хэрхэн арилгах вэ?

толбо арилгахТус бүр 1 хоолны халбага хэмжээтэй сайн чанарын угаалгын нунтаг, цагаан цуу, ус зэргийг холиод толботой хэсгийг 5-10 минут дүрж байлгах хэрэгтэй. Учир нь цагаан цуу нь арилгахад хэцүү толбыг ч үнэхээр сайн арилгадаг. Хэрвээ хивс, хивсэнцэр дээр дээрх толбо тогтсон бол зөөлөн порлон, 1 хоолны халбага глицерин, 1 литр хүйтэн ус хэрэгтэй. Порлоноо норгоод бага зэрэг глицерин түрхээд толботой хэсгийг үрж арчаарай. 

8. Уруулын будагны толбыг хэрхэн арилгах вэ?

толбо арилгах

Бүсгүйчүүд бидэнд тулгамддаг нэг том асуудал бол уруулын будгийн толбо. Үүнийг арилгахын тулд танд лимон, бага зэрэг хүнсний сода хэрэгтэй. 1 ширхэг жижгэвтэр лимоны шүүсийг шахаж, аяганд хийгээд түүндээ 1 цайны халбага хүнсний сода хийгээд сойзонд шингээж толботой хэсгийг сайтар үрж арчаарай. Үүний дараа халуун бүлээн усанд угаана. Өөр нэг үр дүнтэй арга бол аяга таваг угаах бодис ашиглах юм. Аяга таваг угаах бодис шингээсэн усанд толботой хэсгийг 10 минут орчим дүрж, дараа нь хүйтэн бүлээн усаар зайлаарай. Мөн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг шүдний оо, толбо арилгах гайхалтай шидтэй тиймээс толботой хэсэг дээрээ шүдний оо түрхэж, 5-7 минут орчим байлгаад сайн чанарын угаалгын нунтгаар сайтар үрж угаагаарай.

Эрхэм хэрэглэгчиддээ зориулан "Анунгоо ХХК"-с бэлтгэн хүргэж буй "УГААЛГЫН ХӨТӨЧ" цахим гарын авлагыг доорх холбоосоор нэвтрэн татан аваарай. Энэхүү номонд танд хэрэгтэй угаалгын тэмдэглэгээний тайлбар болон онцгой арчилгаа шаардлагатай материал эдлэлийг цэвэрлэгээний заавар багтсан юм. 

У

Сэдэв: Угаалгын хөтөч

Эрдэнэбулган

Нийтлэлч: Эрдэнэбулган

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ