<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хувцсаа зөв индүүдэх техник

Огноо: 2017-08-16

 

Хувцсаа зөв индүүдэх техникХувцас индүүдэх нь хамгийн ярвигтай гэрийн ажил гэхэд хэлсдэхгүй. Ялангуяа оффис хувцас, өмд, силкэн материал нь индүүдэх нь бүр ч төвөгтэй. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ эзэгтэй таны ажлыг хөнгөвчлөх хувцас индүүдэх зөв техникийг хүргэж байна.

Танд хэрэгтэй зүйлс:

Танд хэрэгтэй зүйлс:

  • Цэвэрхэн индүү /гол нь ул нь цэвэрхэн байх, индүүдэж байх явцад хувцсанд наалдаж, бохирдуулах зүйлс байхгүй байх/
  • Индүүний тавцан /тэгш,гулгахааргүй гадаргуу/
  • Ус

Индүүний тавцан бол индүүдэх үйл явцын маш чухал хэсэг юм. Таны ажлын хөнгөвчилж, хувцсанд нугалаас үүсгэхгүй, дээш доош гүйгээд байхааргүй ашиг тустай. 

Цамц

 цамц

  • Ханцуйнаас эхэлж индүүдэх нь маш зөв. Цамцны эх биенээс эхлээд сүүлд ханцуйг нь индүүдэх нь индүүдсэн хувцсыг буцааж үрчийлгэх, нугалаас үүсгэх эрсдэлтэй. 
  • Товчнуудыг нь тайлж индүүдэх. Ялангуяа сорочик индүүдэж байгаа үед ихэнх хүмүүс цамцаа товчилж индүүддэг. Энэ нь буруу бөгөөд ар талаас нь индүүдэх үед голоор нь нугалаас үүсдэг. Тиймээс ханцуй болон бусад газрын товчыг тайлж индүүдэхийг зөвлөж байна.

Өмд

  • Брюкэн өмдний гол нугалаасыг алдагдуулахгүй индүүдэх нь маш чухал. Өмдний хөлийн байрлалыг зэрэгцүүлж тохируулаад индүүдэх хэрэгтэй. 
  • Өмдний дээд хэсгийг буюу халаасны хэсгийг индүүдэхдээ дотор талын халаасны оёдлын тэгш бөгөөд нугалаасгүй байхаар янзалж гадна талаас нь индүүднэ. Халааны хэсэг хуниралдснаас болж өмдний гадна талын хэсэг нугалаас үүсэх, өмсчихсөн үед халаасны дотор хэсэг гарч ирдэг. 
  • Мөн брюкэн өмдийг материал нь шалтгаалан гялайлгахгүйн тулд чийгтэй нимгэн алчуур болон зориулалтын алчуурыг тавьж индүүдэх хэрэгтэй. 

Ямар материалтай хувцсыг индүүдэх гэж байгаагаа анхаар

Ямар материалтай хувцсыг индүүдэх гэж байгаагаа анхаар

Торго, полестор, силк болон бусад онцгой арчилгаа шаарддаг хувцас хэрэглэлийг индүүдэхдээ хамгийн бага температурт индүүдэх хэрэгтэй. Мөн чийгтэй нимгэн алчуур тавьж индүүдэх нь илүү тохиромжтой. /зориулалтын даавуу байхгүй бол маарал ашиглаж болно/

Даавуун болон линэн материалд өндөр температур тохиромжтой харин ноолууран хувцсанд дундаж температур илүү тохиромжтой. 

Индүү ашиглахгүйгээр хувцасны нугалаас арилгах.

Индүү ашиглахгүйгээр хувцасны нугалаас арилгах.

  1. Усанд орж байхдаа хувцсаа шүршүүрээс зайтай өлгөх. Энэ инээдтэй сонсогдож магадгүй ч чийглэг газар байсан хувцасны нугалаас арилах нь хурдан байдаг. Зарим нэг индүүдэхэд бэрх хувцсыг чийглэж байж халуун индүүгээр индүүддэгтэй адил. 
  2. Ус шүршигч ашиглах: Ус шүршигч ашиглах нь индүүдэх явцыг илүү хялбар болгодог. Харин индүү байхгүй тохиолдолд нугалаастай хэсэгт бага зэрэг ус цацаж өгөөд хатуу бөгөөд хүнд зүйлээр дарах, хавчуулах хэрэгтэй. 
  3. Сэнс ашиглах: Хэрвээ танд хангалттай хэмжээний хугацаа байхгүй бол энэ арга тохиромжтой. Нугалаастай хэсэгт мөн адил ус шүршээд, хувцсаа бага зэрэг татаж, сэгсрээд халуун сэнсээр үлээлгээрэй. 

ХОЛБООТОЙ: Бороотой өдөр хувцсаа хэрхэн хатаах вэ?

Хэрвээ хувцсаа ямар материалтай, яаж угаах болон хэрхэн индүүдэх талаар эргэлзэж байвал угаалгын зөвлөгөө, хувцсан дээрх таних тэмдгийн тайлбарыг багтаасан "Угаалгын хөтөч" цахим номыг татаж аваарай. 

У

Сэдэв: Ахуйн зөвлөгөө

Эрдэнэбулган

Нийтлэлч: Эрдэнэбулган

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ