<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хувцас яагаад агшдаг вэ? Хэрхэн сунгах вэ?

Огноо: 2017-08-08

Хувцас яагаад агшдаг вэ? Хэрхэн сунгах вэ?

Хайртай хувцас тань агшиж хэлбэрээ алдаад хаях хэцүү, хаяхгүй байх хэцүү тохиолдолд орж байсан л биздээ. Энэ нь ихэвчлэн бидний буруу угаалтаас болдог гэдэгтээ санал нийлэх байх. Тэгвэл яагаад хувцас эдлэл агшин хэлбэрээ алддаг юм бол?

Ноосон эдлэл болон даавууг нороход доторх ноосон утаслаг нь тэлдэг. Ингэж тэлэх үедээ олсны хоорондох зайнд нөлөөлж багасахад хүргэдэг. Үнэндээ даавуу нороход утаслаг нь тэлсэн учраас бага зэрэг уртсах ёстой боловч олсны хоорондох деформацийн татах хүч илүү их учраас даавуу хэмжээнээсээ илүү багасдаг байна. Хавтасны дараа утаслаг буцаж хэвэндээ орох ёстой боловч урьдынхаа хэлбэрт орохгүй үлдэх нь цөөнгүй. 

Даавуун материалтай агшсан хувцсыг хэрхэн сунгах вэ?


Хэрэглэгдэх зүйлс: Уксус, цагаан цуу
1. Саванд 28 градус бүлээн ус хийж дээрээс нь 1 удаагийн цаасан аягаар цагаан цуу хийж бэлтгэнэ. 

2. Агшсан даавуун хувцсаа бэлтгэсэн усандаа хийгээд базан жигд норгоод 30 минут орчим амраан тавина. 

3. Ингээд хувцсаа гарган ирж сэгсрэгчид сэгсрээд сунгах шаардлагатай чиглэлээрээ бага зэрэг татаж өгөөд хувцсаа хатаана.

Ноосон хувцсыг хэрхэн сунгах вэ? 

Ноосон хувцсыг хэрхэн сунгах вэ?

Хэрэглэгдэх зүйлс: Үсний ангижруулагч
1. Саванд 35 градус бүлээн ус хийж дээрээс нь үсний ангижруулагч хийн хутгана. 
Үсний ангижруулагчийн хэмжээ - Ангижруулагчийг 3-5 удаа шахан гаргахад хангалттай. 

2. Агшсан ноосон хувцсаа усандаа хийн базан жигд норгоод 30 минут орчим амраан тавина. 

3. Хувцсаа гаргаж ирээд базаж усыг нь шавхаад уртааш нь өргөөш нь татаж сунгана. Ингээд хатаахад л хангалттай.

ХОЛБООТОЙ: Ноос, ноолууран хувцсаа хэрхэн зөв цэвэрлэх вэ?

Хувцсаа сунгахаас хэрхэн сэргийлэх вэ?

Ус, өндөр температур, үрэлт нухалт, саван бүгд нийлээд утаслагт нөлөөлөн агшихад хүргэдэг. Мөн та бидний өмнө нь та бүхэндээ хүргэж байсан "Хувцасныхаа эдэлгээг багасгадаг бидний буруу зуршил" нийтлэлээс хүлээн авсан байх. Бидний буруу угаалтын зуршил болох угаах тэмдэглэгээний тайлбарыг харалгүй угаах, буруу угаалгын нунтаг хэрэглэх, хувцсаа ангилахгүй угаах, хувцас зайлагч хэрэглэхгүй байх зэрэг нь хувцас хэлбэрээ алдахад хүргэдэг. Иймээс та хувцас эдлэлээ угаахдаа угаах тэмдэглэгээний тайлбарыг харж заагдсан температурт угаах хэрэгтэй. Хувцсаа зайлах даа хувцас зайлагч ашиглах нь хувцас хэлбэрээ алдаж, бөөгнөрөх, өнгө алдах гэсэн эрсдэлүүдээс сэргийлдэг.  Мөн сунах, болон агших магадлалтай хувцсаа хатаагчин дээр хатаахаас аль болох зайлс хийгээрэй.  Та бидний эрхэм хэрэглэгчиддээ зориулан "Анунгоо ХХК"-с бэлтгэн хүргэж буй "УГААЛГЫН ХӨТӨЧ" цахим гарын авлагыг доорх холбоосоор нэвтрэн татан аваарай. Энэхүү номонд танд хэрэгтэй угаалгын тэмдэглэгээний тайлбар болон онцгой арчилгаа шаардлагатай материал эдлэлийг цэвэрлэгээний заавар багтсан юм. 

НЭМЭЛТ: Авсан жинсэн өмдөө итгэлтэй өмсөхийн тулд шуумгийг нь тайрахаас өмнө савантай усанд хүчтэй нухаж угаагаад, дараа нь хүйтэн усанд хэсэг байлган, угаалгын машинд хатааж, энэ үйлдлээ хэд хэдэн удаа давтах хэрэгтэй. Ингэж угаасан хувцас агшиж хэлбэрээ өөрчлөхгүй.

У

 

Сэдэв: Ахуйн зөвлөгөө

Эрдэнэбулган

Нийтлэлч: Эрдэнэбулган

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ