<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хувцас зайлагч ашиглах 5 шалтгаан

Огноо: 2017-04-19

хувцас зайлагч

Хувцас зайлагч хэрэглэснээр угаасан хувцас илүү зөөлөн, хөвсгөр, биед тухтай болдгийг бид мэднэ. Ялангуяа хувцасны оёдол болон ширүүн материалд мэдрэмтгий эмзэг арьстай хүмүүс хэрэглэхэд маш тохиромжтой. Үүгээр зогсохгүй таны хувцаснаас анхилуун сайхан үнэр үнэртүүлэх ач тустай бүтээгдэхүүн билээ. Тиймээс эзэгтэй танд бид энэ удаагийн нийтлэлээрээ хувцас зайлагч хэрэглэхийн 5 давуу талыг хүргэж байна. 

1. Таны хувцсыг урт хугацааны турш шинэ хэвээр нь байлгана

хуучин хувцас

Хувцсыг угаах тусам элэгдэж, муудаж байдаг. Харин таны хувцсыг илүү удаан хугацаанд шинэ хэвээр нь байлгах зүйл бол хувцас зайлагч юм. Ялангуяа ноосон, нэхмэл материалтай хувцсыг угаах бүрт хувцасны утас ширүүн болж бөөгнөрөн, шигүү болдог. Хувцас зайлагч нь материалын ширхэг бүрийг зөөллөж өгдөг тул таны хувцас шинэ хэвээр байх боломжтой болдог байна. 

2. Арьсыг цочроохгүй

хувцас зайлагч

Танай гэр бүлд хэт мэдрэмтгий арьстай хүн байдаг бол хувцас зайлагч заавал хэрэглээрэй. Хувцас зайлагч нь угаалгын нунтгийн олон төрлийн химийн бодисын хэмжээг багасгаж хүний арьсыг хамгаалах үйлчилгээтэй байдаг. Тэр дундаа 0-3 настай бяцхан үрийнхээ хувцсыг угаалгын нунтаг, барааны саван зэргээр угаасныхаа дараа заавал хувцас зайлагч хэрэглэж байх хэрэгтэй. Тэгснээр тэдний маань эмзэг мэдрэмтгий арьс гэмтэхгүйгээс гадна хувцаснаасаа таатай мэдрэмж авч чадна. 

3. Хувцас соронзлогдохгүй 

хувцас соронзлогдох

Хэт хуурай уур амьсгалтай манай улсад торгомсог материалтай хувцас, даашинз, костюмын өмд соронзлогдон биед наалдах нь түгээмэл тулгардаг асуудал билээ. Харин энэ асуудлыг шийдэх цорын ганц бөгөөд шилдэг шийдэл бол хувцас зайлагч юм. Хувцас зайлагчинд агуулагдсан химийн найрлага нь хувцасны оёдол бүрээр нэвчин орж хувцсыг хөвсийлгөн, биед наалдаж, соронзлогдох нөхцөлийг багасгадаг байна. 

4. Зөөлөн, таатай үнэртэй

хувцас зайлагч

Хувцас зайлагчийн бас нэг давуу тал бол маш таатай, зөөлөн үнэртэй байдаг. Угаалгын нунтгийн хурц үнэрийг хувцас зайлагч хэрэглэснээр дарах боломжтой байдаг ба хэт хурц үнэр нь хамрын салстыг гэмтээж харшилтай болох үндэс болдог тул гэр бүлийнхээ эрүүл мэндэд байнга санаа тавьдаг эзэгтэй таны заавал сонгох зүйл бол хувцас зайлагч мөн билээ. 

5. Харшил өгөхгүй

харшил

Угаалгын нунтагт агуулагддаг химийн нэмэлт бодисоос харшлах тохиолдол Монголд маш элбэг байдаг. Энэ харшлын гол хүчин зүйл нь хэт их хэмжээний угаалгын нунтаг хэрэглэх, хувцас зайлагч хэрэглээгүйгээс үүсдэг. Хувцас зайлагч нь хүний арьсыг хамгаалсан бодис агуулдаг учир ямар нэг харшил өгч арьсыг цочроохгүй давуу талтай. Тиймээс бидний амьдралдаа хэвшил болгон хэрэглэх зүйл бол хувцас зайлагч мөн. 

 

"Lenor"-ын албан ёсны дистрибютер Анунгоо ХХК-с дээрх нийтлэл зөвлөгөөг бэлтгэн хүргэлээ. 

lenor хувцас зайлагч

Сэдэв: Угаалгын хөтөч

Эрдэнэбулган

Нийтлэлч: Эрдэнэбулган

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ