<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хувцас арчилгаа: Материалд нь тохируулан угаах нь

Огноо: 2017-08-25

Хийгдсэн материал, будагч бодисны хэмжээнээс шалтгаалан хувцас, хэрэглэлийг арчилгаа, цэвэрлэгээ харилцан адилгүй байдаг. Ямар төрлийн хувцас, ямар арчилгаа шаарддаг, яаж угаах шаардлагатай байдаг талаар хүргэж байна.

Даавуу: Халуун ус, автомат хатаагч 

Даавуу: Халуун ус, автомат хатаагч

Даавуун материал бол дэлхий дээр хамгийн их ашиглагддаг төдийгүй маш тухтай материалын нэг юм. Угаалгын өмнө угаалгын заавар, шошготой танилцаарай. Ихэнх даавуун хэрэглэлийг халуун бүлээн усаар угааж, халуун индүүгээр индүүдэж болдог. Нэг үгээр хэлбэр маш хялбар арчилгаатай материал юм. Гэхдээ анхаарах зүйл нь угаалгын заавар бичсэн шошго юм шүү. Зарим /цөөн төрлийн / хувцас хэрэглэл дээр "Зөвхөн хүйтэн ус"-аар угаахыг сануулсан байдаг. Мөн хувцасныхаа будагч бодис агуулсан эсэхийг нягталж усныхаа температур, хувцас цайруулагч хэрэглэх эсэхээ шийдээрэй. Будагч бодистой хувцсанд цайруулагч хэрэглэх нь маш тохиромжгүй. 

Зотон даавуу: Хүйтэн, бүлээн ус, өлгөж хатаах

Зотон даавуу: Хүйтэн, бүлээн ус, өлгөж хатаах

Зотон даавуу бол үйлдвэрийн аргаар гаргаж авсан материал. Хуурай хими цэвэрлэгээ шаардлагатай эсэхийг угаалгын заавар бүхий шошго дээрээс танилцаарай. Харин угаалгын хувьд будагч бодистой эсэхээс хамааран усны температур, цайруулагч бодис хэрэглэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Зотон даавууны нэг онцлог нь бусад материалаас илүү их ус шингээдэг. Индүүдлэгийн хувьд гадна талаас нь халуун индүүгээр индүүдэхийг зөвшөөрдөг. 

Полистер: Хүйтэн ус, Автомат хатаагч болон өлгөж хатаах

Полистер: Хүйтэн ус, Автомат хатаагч болон өлгөж хатаах

Өнгөрсөн зууны гайхалтай нэг бүтээл бол "Полистер" материал. Илүү өнгөлөг, бат бөх, хялбар арчилгаа бүхий материал юм. Энэ төрлийн материалыг ихэнхдээ халуун усаар угаалгын машинаар угааж болдог. 

Автомат хатаагчын хувьд бага температурт хатаах хэрэгтэй бол индүүдлэгийн горим ч мөн адил юм. Учир нь өндөр температурт материал нь түлэгдэх /хайлах/ эрсдэлтэй. 

Торго болон силкэн материал: Хүйтэн усанд гараар угаах - автомат хатаагч болон өлгөж хатаах

торго

Дэлхийн хамгийн эртний байгалийн гаралтай материал. Сүлжмэл торгыг угааж болох боловч нэхмэл болон хатгамалтай торгыг угаахаас зайлсхийх хэрэгтэй. Ихэнх торгон материалтай хувцас хэрэглэлийг хуурай хими цэвэрлэгээгээр цэвэрлэхийг зөвлөдөг. Гэрийн нөхцөлд хүйтэн усаар гараар угааж болно. Силкэн материалтай эдлэлийг дараах зааврын дагуу цэвэрлээрэй."Силкэн материалтай хувцсаа хэрхэн угаах вэ?"

Торго болон силкэн материалыг хэзээ ч автомат хатаагчаар хатааж болохгүй. 

Суналттай материал

Суналттай материал

Суналттай материалтай хувцас хэрэглэл биед эвтэйхэн тухтай байдгийг бид мэднэ. Мөн энэ төрлийн хувцас хэрэглэлийн арчилгааг илүү сайн мэддэг байж болох юм. 

Халуун ус, цайруулагч хэрэглэхээс зайлсхийж гараар угааж, өлгөж хатаах хэрэгтэй.

ХОЛБООТОЙ: Ноос, ноолууран хувцсаа хэрхэн зөв цэвэрлэх вэ?

"Угаалгын хөтөч" цахим ном үнэгүй татахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.

У

Сэдэв: Ахуйн зөвлөгөө , Угаалгын хөтөч

Эрдэнэбулган

Нийтлэлч: Эрдэнэбулган

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ