<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хувцасанд наалдсан бохийг хэрхэн арилгах вэ?

Огноо: 2017-07-20

ХУВЦСАНД НААЛДСАН БОХЬ

Өөрийн болон бусдын болгоомжгүй үйлдлээс болж хувцас болон үсэндээ бохь наах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ тохиолдолд гэртээ гар доорх материал ашиглан ямар арга хэмжээ авах ёстойг энэхүү нийтлэлээрээ хүргэж байна.

Хувцсанд наалдсан бохь

Хувцасанд наалдсан бохь

Шууд хувцаснаас хусаад арилдаггүй шүү дээ заавал наалдамхай хэсэг үлддэг. Хэрвээ хувцас эдлэлд наалдсан бохийг анзааралгүй салгалгүйгээр угаавал бохь даавууны ширхэгт орж арилгахад хүнд болдог.  Харин үүнийг бүхэлд нь хувцаснаас салгах боломжтой.

1. Бохь наалдсан хэсэг дээрээ мөс 20 минут орчим байлгана. Мөс нь бохийг хөлдөөдөг. Эсвэл бохь наалдсан хувцсаа хөргөгчид боломжтой бол хэсэг хугацаанд байлгах хэрэгтэй.

2. Наалдсан бохийг захаас нь төв рүү нь чиглэн нарийн халбаганы иш эсвэл маслоны хутгаар хусна.

3. Хэрвээ хувцаснаас бүрэн арилахгүй үлдээж байвал дахин хэсэг хугацаанд хөлдөөж хусах хэрэгтэй.

4. Дараа нь жижиг сойз авч усаар норгоно. Бага зэрэг угаалгын нунтгийг сойзондоо авна.

5. Толбыг сойзоор тойрог хөдөлгөөнөөр зүлгэнэ.

6. Үүний дараа хувцсаа ердийн угаалтаараа угаана.

7. Хувцсыг хувцас хатаагч дээр тавьж хатаана. Толбо бүрэн арилаагүй бол автомат хатаагчид хатааж болохгүйг анхаараарай. Учир нь бохийг улам хувцасны гүнд шингээж өгдөг. 

Үсэнд наалдсан бохь

үсэнд наалдсан бохь

Үсэндээ бохь нааснаас болоод үснийхээ засалтыг бүр мөсөн өөрчилсөн тохиолдол элбэг. Эсвэл бохитой хэсгийг нь хайчилж аваад тэр хэсгийг нь ургатал үсээ боож явах ч бий.

Бэлтгэх зүйлс: Ургамлын тос, сам, шампунь, алчуур

1. Бохь наалдсан хэсгийн үсээ тусгаарлаж бусад хэсгийн үсээ тусад нь бооно.

2. Бохины ойр орчимд тосоо түрхээд, сайтар тарааж өгнө.

3. Том шүдтэй самаар бага багаар самнаж, бохийг салгаж авна.

4. Бохио бүрэн салгасны дараа мэдээж үсээ шампуниар угаана. Ургамлын тосыг вазелин, мөс, лимоны шүүс, хүнсний зуурсан сода зэргээр орлуулж, туршиж болно. 

ХОЛБООТОЙ: Хувцсан дээрх толбоо арилгах аргууд

Хувцасны угаалгын таних тэмдэг, угаалгын зөвлөгөөг багтаасан "Угаалгын хөтөч" цахим гарын авлагыг татахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.

У

Сэдэв: Амьдралд хэрэгтэй зөвлөгөө

Эрдэнэбулган

Нийтлэлч: Эрдэнэбулган

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ