<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Та гутлын тосны талаар хэр сайн мэдэх вэ?

Огноо: 2018-07-01

Таны гутал хэдий удаан хугацаанд сайхан хэвээрээ байх нь та гутлаа хэрхэн арчлахаас шалтгаалдаг. Тэгэхдээ гутлаа арчлах гэдэг нь ямар ч хамаагүй тосоор тослох, чийгтэй алчуураар арчих зэргийг хэлэхгүй. Гутал нь яг л бидний арьс шиг арчилгаа шаарддаг. Тиймээс таны гутлыг үргэлж сайхнаар нь байлгахад туслах үүднээс бид танд гутлын тосны талаарх багахан ч гэсэн үнэт мэдээлэл хүргэхийг зорилоо. 

Гутлын тос гэж юу вэ?

гутлын тос

Монгол улсын зах зээлд маш олон тооны, төрөл бүрийн хэлбэр, загвар, брэндийн, өөр өөр үнэ бүхий гутлын тоснууд худалдаалагддаг. Тэднээс сонголт хийхдээ та ямар үзүүлэлтийг нь харж авдаг вэ? Та ер нь гутлын тосны талаар хир их мэдэх вэ? Тэгэхлээр гутлын тосыг ерөнхийд нь 3 төрөлд ангилдаг. Үүнд:

  • Шингэн - Энэ төрлийг удаан хугацааны турш гутал арчилгаандаа дагнан хэрэглэхэд тохиромжгүй. Ихэвчлэн хуванцар савтай, дээрээ парлон бүхий савалгаатай хийгддэг. Яаралтай, богино хугацаанд гутлаа өнгөлөх зорилгоор тус төрлийн гутлын тосыг хэрэглэж байгаарай. Шингэн гутлын тос нь ус их хэмжээгээр агуулж, агуулагдсан тосны хэмжээ бага байдаг тул арьсан гутлыг түлж, хүний арьсаар бол хуурайшуулж, хагалах эрсдэлийг авчирдаг байна. 
  • Тосон - Ихэвчлэн арьсан гутлыг арчлахад тохиромжтой суурь тос юм. Бага хэмжээгээр жижиг шилэн савалгаатай байдаг ба сойз ашиглан хэрэглэдэг. Сойзоороо сайтар үрж өгснөөр гутлыг гялалзуулдаг. Байгалын гаралтай тос агуулдаг учир цэвэр арьсан гуталд маш тохиромжтойгийн зэрэгцээ гялалзуулах чадвар бага зэрэг муу байдаг. 
  • Цавуу шиг - Энэ төрлийн тос нь гутлыг илүү гялалзуулж өгдөг. Үүнийг өөрөөр өнгөлөгч гэж нэрийдэж болно. Тиймээс тосон гутлын тосыг хэрэглэсний дараагаар гутлаа өнгөлөх зорилгоор хэрэглэвэл тохиромжтой. Металл жижиг савалгаатай байдаг. 

smart гутлын тос

Үүнээс гадна гутлын тос нь тосон суурьтай, усан суурьтай гэсэн 2 төрөл байдаг. Тосон суурьтай гутлын тос нь арьсан гутлын эдэлгээг удаашруулж, арьсыг зөөлрүүлж, арьс аливаа биеттэй урвалд орох үйл явцыг удаашруулдаг. Харин усан суурьтай гутлын тос нь хэт удаан хэрэглэхэд тохиромжгүй. Учир нь гутлын арьсыг хагалах аюултай байдаг. Тосон суурьтай гутлын тос нь амьтны, ургамлын, газрын тосноос гаралтай байдаг. 

Гутлын арьс нь ихэвчлэн арьс ширний бүтээгдэхүүнүүдээс 17%-н тос агуулдаг. Тиймээс тус хувийг алдагдуулалгүй тосон суурь бүхий гутлын тосоор гутлаа тослох нь арьсан гутлын дээд зэргийн арчилгаа болж чадна. 

ХОЛБООТОЙ: Хүнс авах төсвөө хэрхэн хэмнэх вэ?

Угаалгын хөтөч цахим гарын авлагаа эндээс үнэгүй татаж аваарай. Танд хэрэгтэй олон заавар, зөвлөгөө багтсан шүү.  

У

Сэдэв: Амьдралд хэрэгтэй зөвлөгөө

Анунгоо

Нийтлэлч: Анунгоо

Анунгоо ХХК нь “Procter and Gamble” компанийн албан ёсны дистрибьютерээр 1999 оноос эхлэн ажиллаж байна. Монголын ард түмнийг P&G-ийн чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнээр байнга хангаж, харилцагч, хэрэглэгч, ажилтан нарынхаа эрхэм сонголт байна гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ