<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Угаах хувцасныхаа хэмжээнд хэрхэн бодисоо зөв тохируулах вэ?

Огноо: 2017-04-24

Угаах хувцасныхаа хэмжээнд хэрхэн угаалгын нунтаг бодисоо зөв тохируулах вэ?

Угаалгын нунтаг хэтрүүлэн хийх эсвэл хэт бага угаалгын нунтгаар хувцсаа угаах нь хувцас гандах, өнгөө алдах гол шалтгаан болдог. Тэгвэл угаалгын нунтгийг ямар хэмжээгээр хэрэглэх талаар зөвлөж байна. Юуны өмнө бид дараах 3 зүйлийг тодорхойлсон байх шаардлагатай. Үүнд:

  • Усны хатуулгыг 

Угаалга хийх ус чинь хатуулаг өндөртэй байвал хэвийн хэмжээнээс илүү угаалгын нунтаг хэрэглэж байж хувцасны бохирдол арилдаг. 

  • Угаах зүйлийнхээ бохирдлыг

Угаах зүйлс тань бохирдол ихтэй бол угаалгын нунтгийн хэмжээ их байх шаардлагатай. 

  • Угаалгын машиныхаа багтаамжийг

Бүх төрлийн угаалгын машины заавар дээр угаалгын машины багтаамж, угаах хувцасны жин, хэрэглэх угаалгын нунтгийн хэмжээ заагдсан байдаг. Тиймээс тэрхүү зааврын дагуу угаалга хийвэл таны хувцас болон угаалгын машины аль нь ч элэгдэл багатай байна. 

Угаалгын нунтгийн тунг хэрхэн тааруулах вэ?

  • Жижиг савлагаатай (Pac) угаалгын нунтаг

Угаалгын машины багтаамжийн талаар хувцас угаахад - 1 pac 

Угаалгын машины багтаамжийн 2/3 хувцас угаахад - 2 pac 

Угаалгын машины багтаамжаар дүүрэн хувцас угаахад - 3 pac 

угаалгын нунтаг

  • Шингэн угаалгын нунтаг

Тосон толбыг арилгах хамгийн сайн угаалгын нунтаг бол шингэн угаалгын нунтаг байдаг. Шингэн угаалгын нунтгийг хэрэглэхдээ дагалдаж ирсэн хэмжээтэй саваар нь хийх хэрэгтэй. 

Угаалгын машины багтаамжийн талаар хувцас угаахад - bar 1

Угаалгын машины багтаамжийн 2/3 хувцас угаахад - bar 3

Угаалгын машины багтаамжаар дүүрэн хувцас угаахад - bar 5

угаалгын нунтаг

  • Нунтаг угаалгын бодис

Монголчууд бидний хамгийн өргөн хэрэглэдэг угаалгын бодис бол нунтаг хэлбэртэй угаалгын бодис байдаг. Тус нунтгийг хэрэглэхдээ мөн адил дагалдан ирсэн савыг нь ашиглах хэрэгтэй. 

Угаалгын машины багтаамжийн талаар хувцас угаахад - bar 1

Угаалгын машины багтаамжийн 2/3 хувцас угаахад - bar 3

Угаалгын машины багтаамжаар дүүрэн хувцас угаахад - bar 5

угаалгын нунтаг

 

Эрхэм хэрэглэгчиддээ зориулан "Анунгоо ХХК"-с бэлтгэн хүргэж буй "УГААЛГЫН ХӨТӨЧ" цахим гарын авлагыг доорх холбоосоор нэвтрэн татан аваарай. Энэхүү номонд танд хэрэгтэй угаалгын тэмдэглэгээний тайлбар болон онцгой арчилгаа шаардлагатай материал эдлэлийг цэвэрлэгээний заавар багтсан юм. 

У

Сэдэв: Угаалгын хөтөч

Эрдэнэбулган

Нийтлэлч: Эрдэнэбулган

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ