<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Угаалгын машиныхаа хүчин чадалд тохируулан угаах нь

Огноо: 2018-07-12

Угаалгын машиныхаа хүчин чадалд тохируулах угаах нь

Бүсгүйчүүд бидний ажлыг маш их хөнгөвчилж өгдөг зүйл бол яахын аргагүй угаалгын машин. Та манай өмнөх "Хувцас угаахдаа бидний гаргадаг түгээмэл алдаанууд" нийтлэлээс угаалгын машиныхаа хүчин чадалд нь тохируулан угаах хэрэгтэй гэдгийг ойлгосон байх. Иймээс бүсгүйчүүд та бүхэндээ үнэнч анд угаалгын машинаа хэрхэн зөв ашиглах зөвлөгөө нийтлэлийг хүргэж байна.

Угаах эдлэлийн жин

Бүрэн автомат, хагас автомат ямар ч угаалгын машин моторынхоо хүчин чадалд тохируулсан угаах хувцасны жинг заасан байдаг. Энэ нь хувцасны хуурай жингээр тооцсон хамгийн дээд хэмжээ юм. Гэхдээ хүмүүс ихэвчлэн угаах эдлэлийнхээ материалын онцлогт тааруулахаасаа илүү ус, цахилгаан хэмнэнэ хэмээн богино хугацааны угаалтын горимын ашиглах хандлагатай байдаг. Ингэж угаахдаа анхаарах ёстой нэг зүйл бол хэрэв танай угаалгын машины хүчин чадал 8 кг бол богино угаалтад 4 кг-с ихгүй эдлэлийн угаах хэрэгтэй. Хэрвээ та угаах эдлэлийнхээ хир толбыг богино хугацаанд бүрэн гүйцэд арилгахыг хүсч байвал дээрх зүйлийг бүү мартаарай. Мөн богино угаалтын горимд нийлэг эдлэл 3.5 кг, торгомсог  материал 3.5 кг-с ихгүй жинтэй байвал зохино. 

Угаалгын бодис

Угаах эдлэлийнхээ бохирдлын хэмжээнээс шалтгаалан угаалгын бодисоо тохируулах заавар ихэвчлэн байдаг ч угаалгын машины хүчин чадал болон угаах эдлэлийнхээ жинд тохируулан хийх нь илүү үр дүнтэй.  Учир нь угаалгын бодисын хэмжээ нь таараагүйгээс угаасан эдлэлийн бохирдол бүрэн арилахгүй эсвэл угаалгын бодис хувцаснаас бүрэн арилахгүй байх тохиолдол гардаг. Монголчууд бидний хамгийн өргөн хэрэглэдэг угаалгын бодис бол нунтаг хэлбэртэй угаалгын бодис байдаг. Тус нунтгийг хэрэглэхдээ мөн адил дагалдан ирсэн савыг нь ашиглах хэрэгтэй. 

  • Угаалгын машины багтаамжийн талаар хувцас угаахад - bar 1
  • Угаалгын машины багтаамжийн 2/3 хувцас угаахад - bar 3
  • Угаалгын машины багтаамжаар дүүрэн хувцас угаахад - bar 5

ХОЛБООТОЙ: Угаах хувцасныхаа хэмжээнд хэрхэн бодисоо зөв тохируулах вэ?

Эрхэм хэрэглэгчиддээ зориулан "Анунгоо ХХК"-с бэлтгэн хүргэж буй "УГААЛГЫН ХӨТӨЧ" цахим гарын авлагыг доорх холбоосоор нэвтрэн татан аваарай. Энэхүү номонд танд хэрэгтэй угаалгын тэмдэглэгээний тайлбар болон онцгой арчилгаа шаардлагатай материал эдлэлийг цэвэрлэгээний заавар багтсан юм. 

У

Сэдэв: Угаалгын хөтөч , Ахуйн зөвлөгөө

Эрдэнэбулган

Нийтлэлч: Эрдэнэбулган

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ