<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Сэтгэл татам хоолны ширээний нууц

Огноо: 2017-08-17

Бид тэмдэглэлт баярууд, үдэшлэг, болзоо, төрсөн өдөр гэх мэт мөчүүдэд л тансаг ресторан, зоогийн газарт орж хооллохдоо гоёмсог зассан ширээнд сууж хооллодог. Ширээ болгонд янз бүрийн хэлбэр дүрстэй сонирхолтой нугалсан амны алчуур, салфеткууд байдгийг та анзаардаг байх. Тийм орчинд хоол идэх цаанаа л сэтгэл сэргэмээр байдаг шүү дээ. Тэгвэл заавал баяр, ёслолын үеийг хүлээх хэрэг юу байна аа?


Гэр бүлийн хоолны ширээ засах

Оройн хоол гэдэг гэр бүлээрээ байх хамгийн гоё мөч байдаг гэрийн эзэгтэй та оройн хоолны үеэр эсвэл, найз нөхөд хамаатан садан гээд дотно хүмүүсээ гэртээ урьж тэдгээрт гоёмсог зассан ширээн дээр өөрийн амтат зоогийг барихад тань тусламж хэрэгтэй байвал та доорх мэдээллийг сонирхоорой. Эхлээд мэдээж танд хоолны ширээг зөв засах энгийн дүрмүүд хэрэгтэй. Мөн хоолны ширээгээ зөв засахдаа сэтгэл татам харагдуулах аргуудыг танд зааж өгье.

Хоолны ширээ

Та дараах энгийн заавруудыг дагаарай:

  1. Даавуугаар бүтээ. Ширээгээ хулдаасны оронд чамин даавуугаар бүтээ. Гэгээлэг өнгийн даавуу нь ямар ч ширээг амь оруулж, бат бөх, нүнжигтэй, цэвэрхэн харагдуулдаг. Зочиндоо өөрийнхөө гарын хоолыг илүү баялаг, амттай харагдуулахыг хүсвэл ширээгээ цайвар даавуугаар бүтээж, түүнд тохирох тод өнгийн даавуугаар амны алчуур бэлдэж тавиарай. Амны алчуур, салфеткаа хэрхэн бүтээлч байдлаар бэлдэхийг доор дурдъя. 
  2. Шаазан эдлэл хэрэглэ. Ширээ засалтад хэрэглэх аяга таваг нэлээд чухал үүргийг гүйцэтгэдэг. Хээ сайтай, хүнд, чанартай шаазан хэрэглээрэй. Хоолонд чинь өнгө оруулахаас гадна эдэлгээ сайтай учир удаан “амьдарна”.
  3. Бүтээлч чимэглэл. Сайхан ширээний голд анхаарал татахуйц сайхан чимэглэл байх хэрэгтэй. Ямар төрлийн хоол хийж байгаагаас шалтгаалаад голын чимэглэлийг янз бүрээр сэтгэж болно. Европ хоол хийх бол романтик лаа, ваартай цэцэг, том сувинер байж болох юм. Ази хоол хийх бол дэнлүү, янз бүрийн урт ургамал зэрэг байж болно. Мөн шилэн саванд олон өнгийн бөмбөлөг, дээр нь хиймэл цэцэг тавьчхаж болно. Чимэглэл нь чиний мэдрэмжээс л шалтгаална.
  4. Нэрийг нь заах. Хэрэв чи төрсөн өдрийнхөө, эсвэл үдэшлэгийнхээ зочдыг эвтэйхэн байрлалын дагуу суугаасай гэж хүсэж байвал суудлынх нь өмнө нэрүүдийг нь хэвлүүлж тавиарай. Энэ нь тэдэнд үзүүлж буй хүндэтгэлийн илрэл юм. 
  5. Улаан, цагаан хундага. Чиний тавих сэрээ, халбага чинь нэг төрлийх байвал сайн. Мөн улаан дарсанд зориулсан /улаан/, цагаан дарсанд зориулсан /цагаан/ хундагануудыг хольж өрөөрэй. Энэ нь сонгосон дарсыг чинь улам үнэтэй, сонгодог харагдуулна. Мөн яггүй ширээний чимэглэл болох болно.
  6. Лаа тавь. Лааны гэрэлд зоог барих нь хүний амтлах мэдрэхүйг дээшлүүлдэг нь тогтоогдсон. Мөн хоолны ширээн дээр лаа асаавал илүү дотно, дулаан мэдрэмж төрдөг.
  7. Өнгөний талаар бүү санаа зов. Эцэст нь, өнгөөр наадхаас болгоомжлох хэрэггүй. Цайвар ягаан бүтээлэг, цайвар цэнхэр амны алчуур тавих юм уу, хар бүтээлэг цагаан амны алчуур тавьж болно. Улаан лаа, улаан хээтэй бүтээлэг, улаан зурагтай шаазан тавих сонголтыг ч бас бодолцоорой. Хоолтойгоо ямар өнгө хамгийн сайн зохицохыг бодож байгаад сонгоорой.

Ингээд сэтгэл татам зоогийн ширээ, амттай хоолонд тань ганц л зүйл дутаж байна. 

Тэр нь юу вэ

Сайхан зассан хоолны ширээ нь гэрийн эзэгтэй, үдэшлэг уулзалтын эзний мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ, зочид, ойр дотны хүмүүсээ хүндэтгэх хүндэтгэл, зохион байгуулалтыг илтгэдэг. Эрт дээр үед хооллож ундалсны дараа ширээний бүтээлгэний хормойгоор зочид ам гар халбага хутгаа арчдаг байжээ. Энэ нь халдварт өвчин гарах болон бусдад дамжихад нөлөөлдөг байжээ. Харин орчин үед цаасан салфеткийг хэрэглэдэг болсон ба нэг хүнд 2-3н салфетка зориулан тавганд хийж эсвэл төрөл бүрийн хэлбэрт оруулан тавгны урд юм уу хажуу талд тавидаг болсон байна. Ингээд гоёмсог зассан хоолны ширээнд хамгийн чухал зүйлүүдийн нэг болох амны алчуур, салфеткыг эвхэх аргыг таньд зааж өгье.

Лаа хэлбэртэй нугалааСалфетка нугалах санаануудГутал хэлбэртэй нугалааСалфетка нугалах санаануудЭрвээхий хэлбэртэй нугалаа Салфетка нугалах санаануудТуулайны чих хэлбэртэй нугалааСалфетка нугалах санаануудЗагас хэлбэртэй нугалааСалфетка нугалах санаануудЦамц хэлбэртэй нугалааСалфетка нугалах санаануудМөнгөн эдлэлд зориулсан нугалааСалфетка нугалах санаануудГоёмсог од хэлбэрийн нугалааСалфетка нугалах санаануудГоёмсог нар хэлбэрийн нугалааСалфетка нугалах санаануудЛили цэцгэн хэлбэртэй нугалааСалфетка нугалах санаануудОпера хэлбэрийн сонгодог нугалааСалфетка нугалах санаануудХүрд хэлбэртэй нугалааСалфетка нугалах санаануудЗочдын нэр байрлуулах тавцан хэлбэртэй нугалааСалфетка нугалах санаануудСарнай хэлбэртэй нугалааСалфетка нугалах санаанууд

Та дээрх зургуудаас санаа авж зоогийн ширээн дээр байрлах амны салфеткуудаа бүтээлч байдлаар хэлбэрт оруулж тавиарай. Мэдээж ингэж хийхэд амархан урагддаггүй, шингэн сайн даадаг, өнгө үзэмж сайтай ширээний салфетка танд хэрэг болох болно. Ингээд таны зоогийн ширээ төгс болох болно. 

Selpak napkin collection

Сэдэв: Амьдралд хэрэгтэй зөвлөгөө

Номин

Нийтлэлч: Номин

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ