<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Силкэн материалтай хувцасаа хэрхэн угаах вэ?

Огноо: 2017-04-25

Силк угаах

Силк бол маш нандин, тансаг материал билээ. Cилкийг цэвэрлэх нь бодсоноос хамаагүй амархан хялбар байдаг. Гэхдээ буруу угааж, цэвэрлэвэл хог шороо татах, биед соронзлогдох цаашлаад дахиж өмсөх аргагүй болтлоо хуучирч мууддаг. Тэгэхээр силкэн хувцсыг гэрийн нөхцөлд хамгийн энгийнээр хэрхэн цэвэрлэх талаар зөвлөгөө өгье.

Hоос ноолууран хувцас болон силкэн материалтай хувцсыг гэрийн нөхцөлд цэвэрлэх хамгийн зөв арга бол гараар угаах юм. Ийм материалтай хувцас нь хирээ өгөхдөө маш сайн байдаг тул гарааг угаахад тийм ч хүндрэлтэй биш байдаг. 

ХОЛБООТОЙ: Ноос, ноолууран хувцсаа хэрхэн зөв цэвэрлэх вэ? 

1. Хувцас угаах саваа хүйтэн эсвэл хүйтэн бүлээн усаар дүүргэх хэрэгтэй. 

2. Сайн чанарын угаалгын нунтаг, ялангуяа силкэн хувцасны угаалгын нунтаг байвал илүү тохиромжтой. Тэгээд бага зэрэг угаалгын нунтгаа хийж сайтар хөөсрүүлж өгнө. Эсвэл хүүхдийн шампунь хэрэглэж болно.

силк угаах

3. Хувцсаа усандаа 3 минут орчим дэвтээнэ. Дэвтээсний дараа усандаа зөөлөн нухаж угаахад хир арилна.

силк угаах

4. Цэвэр усанд угаалгын нунтгийг арилтал зайлна. 

силк угаах

5. Цэвэр усаар зайлсан хувцсаа хувцас ангижруулагчаар зайлах хэрэгтэй. Хувцас ангижруулагчаасаа тохирох хэмжээгээр хүйтэн усанд хийж, хувцсаа 2 минут орчим зөөлөн дарж өгнө. Энэ үе бол хамгийн чухал нь юм. Учир нь манай Монголын хуурай цаг агаарт силкэн материалтай хувцас биед наалдаж, их соронзлогддог. Тиймээс хувцас ангижруулагч хэрэглэснээр энэхүү асуудлыг мартах юм. 

6. Дахин цэвэр усанд сайтар зайлна. 

7. Хувцасныхаа хэлбэрийг алдуулахгүй хатаахын тулд цэвэрхэн, цайвар өнгийн алчуур дээр дэлгэж тавин нэг захаас нь орооно. Ороосныхоо дараа алчуурынхаа гадна талаас сайн базаж өгнө. Ингээд дэлгээд хатаагаад л болно. 

silk5.png

Тансаг, чамин силкэн материалтай хувцсаа үргэлж гоёор нь байлгахыг хүсвэл хамгийн гол нь залхууралгүй гараараа, дээрх дарааллаар угаагаарай. 

Эрхэм хэрэглэгчиддээ зориулан "Анунгоо ХХК"-с бэлтгэн хүргэж буй "УГААЛГЫН ХӨТӨЧ" цахим гарын авлагыг доорх холбоосоор нэвтрэн татан аваарай. Энэхүү номонд танд хэрэгтэй угаалгын тэмдэглэгээний тайлбар болон онцгой арчилгаа шаардлагатай материал эдлэлийг цэвэрлэгээний заавар багтсан юм. 

У

Сэдэв: Угаалгын хөтөч

Эрдэнэбулган

Нийтлэлч: Эрдэнэбулган

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ