<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Орчин үед худалдан авалт хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Огноо: 2017-07-31

Орчин үед худалдан авалт хэрхэн өөрчлөгдөж байна вэ?Техник технологи хөгжихийн хирээр бидний бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох, худалдан авах үйл явц өөрчлөгдөн хувьсаж байна. Сошиал худалдаа, интернет худалдаа хэрэглэгчидийн дунд томоохон байр суурь эзлэдэг болжээ. Тэгвэл интернет худалдааны давуу тал болон сул тал нь юу болох хүмүүсийн худалдан авалт яагаад өөрчлөгдөх болов.

Интернэт худалдаа буюу E-commerce нь анх 1990-ээд оны дунд үеэс эхэлсэн бөгөөд өдгөө улам боловсронгуй болон хөгжсөөр байна. И-Худалдаа нь улс хоорондын нийгэм, эдийн засаг, соёлын хэлхээ, холбоог газар зүйн байрлалаас үл хамааран бий болгоход томоохон ач холбогдолтой. И-худалдааны хүрээнд хүргэлт, үйлчилгээ, тээвэрлэлт, маркетинг, технологи зэрэг салбарууд томоохон өөрчлөлт хийж, хөгжиж байна. 

1. Онлайн худалдаа буюу интернет худалдаа эрчим хөгжиж байна

1. Онлайн худалдаа буюу интернет худалдаа

Манай орны хувьд онлайн худалдаа эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн 10 хүрэхгүй жилийн дотор бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ онлайн худалдаатай хамт нэгдэн явуулах болжээ. Энэ нь цаг зав багатай болсон одоогийн зах зээлд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэх болсон хамгийн доги үйлчигээний төрөл гэж хэлж болно. Тийм ч учраас и-худалдааг хэрэглэх явдал бидний дунд ихэссээр байна. Гагцхүү хэрэглэгчдийн гол и-худалдаа хийх айдас нь гар дээрх ирэх барааны чанар муу байх магадлалтай гэж боддогт байгаа аж. 

2. Худалдан авалтын шийдвэр дэлгүүрт очихоос өмнө гардаг 

2. Худалдан авалтын шийдвэр дэлгүүрт очихоос өмнө гардаг

Хүмүүсийн худалдан авах зан төлөвт багагүй өөрчлөлтууд гарсан нь танд болон найз нөхрөөс тань хүртэл ажиглагдаж байгаа байх.  Зөвхөн дэлгүүрт очин худалдааны зөвлөхийн хэлж тайлбарсны дагуу худалдан авалт хийдэг байсан цаг нэгэнт өнгөрчээ. Худалдан авалт хийхээсээ урьтаж авахаар төлөвлөсөн бүтээгдэхүүнийхээ талаар хэрэглэж үзсэн хэрэглэгчийн сэтгэгдлийг нягталж, бүтээгдэхүүний чанар, үнэ, тэр бүү хэл хэрэглээнд гарсан асуудал, худалдааны газрын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болжээ. 

3. Хэрэглэгчдийн цаг, завыг хэмнэсэн байдал

Орчин үед худалдан авалт хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Хоолны газар, кофе шоп болон хүнсний дэлгүүрийг эс тооцвол манай орны нөхцөлд өглөө эрт онгойдог дэлгүүр, ажил тарсны дараа ажилдаг газар тун ховор. Хэдий боломжтой байсан ч хүмүүс гэртээ эсвэл ажил дээрээ бүтээгдэхүүн захиж авчруулах нь илүү хялбар санагдах болж. Үүнийг дагаад маш олон компаниуд хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлж зөвхөн түргэн хоол хүргүүлдэг байсан үе ард хоцорчээ. Хүүхдийн живх, эм, гоо сайхны бүтээгдэхүүн гээд байж болох бүх төрлийн бүтээгдэхүүнийг хүргэдэг үйлчилгээ нэвтэрсэн нь завгүй амьдралын хэв маягт тохирсон таны цаг завыг хэмнэх гайхалтай сайн үйлчилгээ болсон юм. 

4. Бүх үйлчилгээнд онлайн сервис нэвтэрч эхэлнэ

Хэдхэн жилийн өмнө бид дэлгүүр хэсэхгүйгээр худалдаа хийнэ гэдэг ойлголт байдаггүй байлаа. Харин одоо ихэнх худалдан авалтыг бид дэлхийн хаанаас ч , хүссэн орон болон газраасаа хийх боломжтой болсон нь гайхалтай. Моод Монголоор дуусдаг байсан цаг өнгөрч дэлхийн хөгжилтэй бид аль хэдийн хөл нийлүүлэн алхаж бидний хэрэглэдэг бүхий л үйлчилгээнд онлайн сервис нэвтэрч эхэлж байна. Сэтгэл хөдлөм биш гэж үү. Бид удахгүй та бүхэндээ АНУНГОО ХХК-ны албан ёсны бүтээгдэхүүний онлайн хүргэлтийг үйлчилгээг нэвтрүүлэх гэж байгаагаа дуулгах таатай байна. 

ХОЛБООТОЙ: Хүнс авах төсвөө хэрхэн хэмнэх вэ?

Та хэрвээ амттанд дуртай бол бидний эрхлэн гаргаж буй амттан бэлтгэх хялбар аргуудыг багтаасан цахим сэтгүүлийн эндээс шууд татан аваарай.

амттан бэлтгэх жор

Сэдэв: Зугаатай амьдрал

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер