<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Ноос, ноолууран хувцсаа хэрхэн зөв цэвэрлэх вэ?

Огноо: 2017-04-13

ноолуур угаах

Монгол ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр зэрэг нь ховор ширхэгтэй, үнэт түүхий эдийн тоонд дэлхийд дээгүүрт ордог. Ялангуяа манай эрс тэс уур амьсгалд дасан зохицож, өвсний шимтэйг сорчилж, усны тунгалгийг ууж идээшдэг Монгол ямааны ноолуурын зөөлөн, дулаан чанар, нарийн ширхгийг дэлхий даяар гайхдаг. Гэвч энгийн хувцаснаас илүү хурдан хэлбэрээ алддагийг бид мэднэ. Хэрэв арчилгааг зөв хийвэл эдэлгээг маш ихээр уртасгадаг гэдгийг та мэдэх үү? Бид та бүхэндээ энэхүү тансаг хувцсаа хэрхэн хялбархан арчлах зөвөлгөөг хүргэж байна.

1. Усаа хэрхэн бэлдэх вэ?

20 - 25 градусаас дээшгүй бүлээн ус бэлдэнэ. Учир нь ноолуур нь агшиж сунадаг учир халуун усанд угааж болохгүй.  Усны хэмжээ 1ш цамцанд 4-5л байна. хэт бага усанд угаах нь эсгийрүүлэх аюултай байдаг. 

ноолуур угаах

 

2. Ямар угаалгын нунтаг хэрэглэх вэ?

Энгийн угаалгын нунтаг хатуу бүтэцтэй байдаг учир ноолууран хувцсанд зориулсан угаалгын нунтаг ашиглах нь хамгийн тохиромжтой. Хэрэв байхгүй бол хүүхдийн шампуниар орлуулж болно.

ноолуур угаах

 

3. Хэрхэн угаах вэ?

Ноолууран хувцсыг зөвхөн гараар угаах хэрэгтэй ба дараах 7 алхмаар хувцсаа угаагаарай. 

  • Алхам 1. Бүлээн усандаа угаалгын нунтгаа тохирох хэмжээгээр нь хийж,  жигд тарааж хөөсрүүлнэ.

ноолуур угаах

  • Алхам 2. Хувцсаа усандаа хийгээд тойрог хэлбэрээр зөөлөн эргүүлж, зөөлөн дарж угаана. Ноолуур нь сунаж хэлбэр алдагдах магадлалтай учир базаж үрж, нухаж угааж болохгүй. Энэ маягаар 5 минут гаруй эргүүлнэ 5 минутад ноолууран хувцасны хир бохирдол хангалттай арилдаг.

ноолуур угаах

  • Алхам 3. Цэвэр усаар зайлна. Крантнаас гоожиж буй усанд зайлахаас аль болох татгалзаарай. Саванд хүйтэн ус хийж байгаад усандаа булхаж, хувцсаа зайлах хэрэгтэй шүү.

ноолуур угаах

  • Алхам 4. Зайлсныхаа дараа зөөлөн угаалтуурынхаа хананд хувцсаа нааж, түлхэж өгч усыг нь шүүж авна. Үүнээс өөрөөр усыг нь шүүхийн тулд мушгих юм уу базаж болохгүй. 

ноолуур угаах

  • Алхам 5. Хатаах. Мэдээж ингээд ус хангалттай шавхагдаагүй байгаа учраас усыг шүүхийн тулд танд том цэвэр цагаан цайвар будаг гардаггүй алчуур хэрэгтэй. Алчуураа хавтгай гадаргуу дээр тавиад ноолуураа дээр нь бүх үрчлээг нь тэнийлгээд тавина.
  • Алхам 6. Ингээд дээрээс нь авахуулаад алчуураа ноолууртайгаа хамт орооно. Ороож дуусаад, алчуурынхаа гадна талаас сайн базна. Ингэснээр хувцасны ус маш сайн шавхагдах болно.

ноолуур угаах

  • Алхам 7. Хамгийн сүүлд нь угаасан хувцсаа цэвэр тэгшхэн гадаргуу дээр тавихад хангалттай.

ноолуур угаах

Энэ аргыг та мөрдсөнөөр ноолууран хувцсаа шинэ мэт хадгалах боломжтойгоос гадна хими цэвэрлэгээний газраар дахин дахин үйлчлүүлэх шаардлагагүй болно .

ХОЛБООТОЙ: Хувцас зайлагч ашиглах 5 шалтгаан

 

У

Сэдэв: Угаалгын хөтөч

Эрдэнэбулган

Нийтлэлч: Эрдэнэбулган

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ