<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Их цэвэрлэгээгээ хаанаас эхлэх вэ?

Огноо: 2017-07-18

их цэвэрлэгээ

Их цэвэрлэгээ хиймээр байгаа ч хаанаас, яаж эхлэхээ мэдэхгүй л сууна уу? Эмх, цэгцтэйгээр цаг, эрч хүчийг тань хэмнэх их цэвэрлэгээ хийх зөвлөгөөг хүргэж байна. 

Хөргөгчөө цэгцэл

kitchen

Цэвэрлэгээгээ гал тогооноосоо эхэл. Ялангуяа хөргөгчид тань хэзээ үлдээсэн, хэр удсан нь үл мэдэгдэх хоол, амтлагч, хүнсний ногоо, цагаан идээ гэх мэт зүйлс аль нэг буланд байж л байгаа. Хэрэггүй гэсэн зүйлсээ бүгдийг хаях хэрэгтэй. Үүний дараа идэх зүйлсээ ч гаргаж хөргөгчөө хоосол. Тэгээд арчиж, цэвэрлээд буцаад эмх цэгцтэйгээр хүнсний зүйлсээ өрөөрэй. 

Зөвлөгөө: Махаа хөлдөөгчид хийхдээ ихэнх айл гялгар уут эсвэл хүнсний скотчинд ороосон харагддаг. Хэдий махаа хөргөгчний хорт хийнээс хамгаалж байгаа нь зөв мэт боловч зориулалтын бус уутанд хийх нь илүү хор уршигтай. Тиймээс хүмүүсийн ZipLock гэж нэрлэж заншсан зориулалтын үнэр амт оруулдаггүй уутанд хийхийг зөвлөж байна. 

Хөргөгч тань эвгүй үнэртэй болсон бол зүсэм нимбэг хэрчиж тавиарай. 

Унтлагын өрөө

bedroomХөргөгчөө цэвэрлээд дууссан бол унтлагын өрөө рүү орцгооё!  Зөвхөн ор дэрний даавуугаа цэвэрлээд зогсохгүй матраас, дэр зэргээ угааж цэвэрлэхээ мартав. Гэхдээ угаах таних тэмдэгтэй танилцаж угаалгаа эхлэх хамгийн зөв алхам гэдгийг мэдэж байгаа байх. Хэрвээ угаалгын таних тэмдгийн талаар сайн мэдэхгүй бол бидний ""Угаалгын хөтөч" цахим ном танд туслах болно. /та "Угаалгын хөтөч" гэсэн холбоосон дээр дарж үнэгүй татаж авах боломжтой/ 

Угаалгын өрөө

bathroom

Угаалга хийх гэж байгаа тул мэдээж угаалгын өрөөгөө цэвэрлэх хэрэгтэй. Хугацаа нь дууссан биеийн саван, угаалгын бодис гэх мэт зүйлсээ бүгдийг хаяж шүдний сойзоо шалгаарай. Хэрвээ та шүдний сойзоо 6 сар хэрэглэсэн бол аль хэдийн хугацаа нь дуусжээ. Хугацаа нь дууссан дахин ашиглагдахгүй болсон зүйлсээ хаясан бол үлдсэн зүйлсээ олоход амар, харагдахад эмх цэгцтэй, өөрт хялбар байдлаар өрөөрэй

Шал

flooringБүх зүйлсээ угааж, цэгцэлсний шалаа цэвэрлэх л үлдлээ. Хэрвээ хивс, хивсэнцэртэй бол бүгдийг нь сэгсэрч тоос, шорооноос нь арилгах хэрэгтэй үүний дараа хивс цэвэрлэгч эсвэл зүгээр усаар, машинаар гээд өөрийн арга барилаар хивсээ цэвэрлээд хатаагаарай. 

Бүх цэвэрлэгээ дууссны дараа гэртээ анхилам үнэр бэлэглээрэй. Үнэртэй лаа асааж, эсвэл үнэртүүлэгч цацаж болно. Ингээд л гэрийн тань их цэвэрлэгээ дууслаа.

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү. 

угаалгын нунтагны дэлгэрэнгүй мэдээлэл авах

Сэдэв: Амьдралд хэрэгтэй зөвлөгөө , Ахуйн зөвлөгөө

Эрдэнэбулган

Нийтлэлч: Эрдэнэбулган

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ