<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Загасны үнэрийг арилгах 5 арга

Огноо: 2017-07-24

загасны үнэр

Бүрэн болсон загас нь хүний биед ихээхэн ашиг тустай хоол хүнснээс гадна үнэхээр сайхан амттайг нь хүн бүр хүлээн зөвшөөрөх байх. Гагцхүү оройн зоогондоо загас идэхэд бидэнд нэг л асуудал тулгардаг. Тэр нь мэдээж удаан хугацаанд гэр, хувцас, үснээс арилдаггүй загасны тааламжгүй үнэр. Харин энэ үнэрээс түргэн хугацаанд салах маш энгийн 5 аргыг зөвлөж байна. 

1. Үнэрийг битүүмжил

загасны үнэр

Та загас ашиглан хоол хийх үедээ гал тогооны өрөөнийхөө хаалгыг хаагаарай. Энэ нь үнэр бусад өрөөнд тархахаас сэргийлнэ. Харин хоолоо хийж дууссаныхаа дараа гал тогооныхоо өрөөний бүх цонхоо нээж үнэрийг гадагшлуулаарай. Үүнээс гадна цахилгаан зуухныхаа дээр хэншүү сорогч байрлуулах нь энэ үед л хэрэг болдог юм шүү. Хэншүү сорогч нь хоол хийхэд ялгарах хэншүү болон бусад үнэрийг сордог.

2. Лаа асаа

загасны үнэр арилгах

Лаа нь оройн хоолыг илүү романтик болгодгийн зэрэгцээ өөр нэгэн давуу талтайг та мэдэх үү? Лаа нь сайхан энерги ялгаруулж, тамхины утаа, хэншүү, загасны үнэр зэрэг эвгүй үнэрийг дардаг. Хэрвээ та бага насны хүүхэдтэй бол лаагаа хүүхдээсээ хол байрлуулаарай. Мөн лааг 45 минут асаагаад хэсэг унтраах нь зүйтэй юм шүү.

3. Нэн даруй цэвэрлэ

загасны үнэр арилгах

Загас шарсан сав суулга, болон хэрчиж бэлдсэн мод, хутга гээд загас хүрсэн бүхий л зүйлсийг нэн даруй угааж цэвэрлээрэй. Мөн загас цэвэрлэх үед гарсан хальс, үлдэгдлийг гэрт удаан байлгалгүй түргэн гаргаж хаяарай.

4. Агаар цэвэршүүлэгч шүршигч ашиглах

загасны үнэр арилгах

Яг загасыг зоогийн ширээнд тавих үедээ агаар цэвэршүүлэгч, аливаа таагүй үнэрийг дарагч шүршигч ашиглаж болно. Гэхдээ ихэнх шүршигч хурц үнэртэй байдаг тул хэт их хэмжээгээр цацах нь эсрэгээрээ хоол идэх үед таагүй мэдрэмж төрүүлдэг. Тиймээс энэ аргыг хэрэглэхдээ нэлээн болгоомжтой байгаарай. 

ХОЛБООТОЙ: Бүтээлч сэтгэлгээг дэмжих гал тогооны өрөөг хэрхэн бий болгох вэ?

5. Даавуун материалтай зүйлсийг угаах 

загасны үнэр арилгах

Даавуун ширээний бүтээлгэ, хөшиг зэрэг даавуун материал нь үнэрийг удаан хугацаанд хадгалдаг тул. Загасаа идээд, бүх зүйлээ цэвэрлээд дууссаны дараа ч гэрээс тань загасны үнэр үнэртсээр л байвал даавуун материалтай бүх зүйлсээ угаагаад энэ үнэрээс бүрэн ангижраарай. 

 

Эрхэм хэрэглэгчиддээ зориулан "Анунгоо ХХК"-с бэлтгэн хүргэж буй "УГААЛГЫН ХӨТӨЧ" цахим гарын авлагыг доорх холбоосоор нэвтрэн татан аваарай. Энэхүү номонд танд хэрэгтэй угаалгын тэмдэглэгээний тайлбар болон онцгой арчилгаа шаардлагатай материал эдлэлийг цэвэрлэгээний заавар багтсан юм.

У

Сэдэв: Ахуйн зөвлөгөө

Анунгоо

Нийтлэлч: Анунгоо

Анунгоо ХХК нь “Procter and Gamble” компанийн албан ёсны дистрибьютерээр 1999 оноос эхлэн ажиллаж байна. Монголын ард түмнийг P&G-ийн чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнээр байнга хангаж, харилцагч, хэрэглэгч, ажилтан нарынхаа эрхэм сонголт байна гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ