<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Дэлхийн шилдэг онлайн худалдааны сайтууд

Огноо: 2017-08-28

Дэлхийн шилдэг онлайн худалдааны сайтуудДэлхий хавтгай болж байна гэвэл та юу гэх вэ? Тиймээ хүссэн газраасаа өөрт хэрэгтэй мэдээлэл, хүссэн зүйлээс авч болох боломжтой болсон нь дэлхийг хавтгай болгож байна.

Техник технологийн хөгжил хурдацтай хөгжихийн хэрээр хэрэглэгчийн бүтээгдэхүүний тухай мэдээлэл, худалдан авалт даган өөрчлөгдөж байна. 2000-аад оны эхэн үед бид зөвхөн дэлгүүрээс худалдан авалт хийж, борлуулагчийн өгсөн мэдээлэлд тулгуурлаж худалдан авалтын шийдвэрээ гаргадаг байсан бол технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар хаанаас ч хүссэн мэдээлэл, бүтээгдэхүүнээ олж авч чадах болсон юм. Онлайн худалдан авалтыг тэргүүлж , дэлхийг хавтгай болоход үнэтэй хувь нэмэр оруулж, хүмүүсийн ажлыг хөнгөвчилж буй томоохон онлайн худалдан авалтын сайтуудыг танилцуулж байна. 

Amazon

 

Amazon

Дэлхийн хамгийн алдартай мөн хамгийн том онлайн худалдааны сайт бол Amazon юм. 1994 онд Jeff Bezos байгуулж одоо АНУ-ын Вашингтонд төв оффис нь байрладаг. Анх онлайн номын худалдаагаар гараагаа эхэлж маш хурдацтай шинэчлэл, төрөлжүүлэлт хийснээр хүний хэрэгцээтэй бүх зүйлсийг борлуулах болсон юм. Төлбөрийн хялбар нөхцөл, хямдрал, түргэн шуурхай гүйлгээ, шуурхай хүргэлт гэх мэт олон боломжийг хэрэглэгчид санал болгодог.

E-Bay

E-Bay

Бас нэгэн алдартай бөгөөд дэлхийд хамгийн өргөн хүрээн ашиглагддаг онлайн худалдааны болон дуудлага худалдааны сайт бол E-Bay юм. Pierre Omidyar 1995 онд байгуулсан бөгөөд одоо АНУ-н Калифорнид төв оффис нь байрладаг. Энэ сайт нь худалдан авагч, худалдагч хоёуланд нь ашигтай байх боломжийг олгодог бөгөөд өөр өөр бүтээгдэхүүнийг худалдан авах, худалдах боломжийг танд олгоно.

Asos

Asos

Гоо сайхан, хувцас загварын хамгийн том онлайн сайт бол мэдээж Английн Asos. Бүтээгдэхүүн худалдан авах, өөрийн эд зүйлсээ борлуулахаас гадна хэрэглэгчдэд хувцас загварын сүүлийн үеийн чиг хандлагын мэдээллийг авах боломжийг олгодог. 

Walmart

 

Walmart

Электрон бараа, видео тоглоом, гэрийн тавилга, хувцас, чимэглэл, хүүхдийн тоглоом, спортын хэрэгсэл гээд хүний хэрэглээнд нийцэх бүх зүйлсийг агуулсан сайт юм. Та эндээс өөрийн хэрэгцээ шаардлага болон төсөвтөө нийцсэн бүхий л зүйлсийг олох боломжтой. 

Alibaba

Alibaba

Интернетэд суурилсан, цахим худалдааны чиглэлээр мэргэшсэн, жижиг бизнесийнхэнд зориулсан дэлхийн хамгийн том B2B /business-to-business/ платформ юм. 1999 онд анх үүсгэн байгуулагдсан одоо Хятадын Hangzhou-д төв оффис нь байрладаг. Уг сайт нь Хятад болон Азийн орнуудад илүү өргөн ашиглагддаг бөгөөд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ харьцуулж үзэх боломж, нууцлал бүхий төлбөрийн систем, шуурхай хүргэлтийг санал болгодог. 

ХОЛБООТОЙ: Онлайн худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс

Угаалгын хөтөч цахим номыг үнэгүй татахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү. 

У

Сэдэв: Амьдралд хэрэгтэй зөвлөгөө

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ