<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Гэрийн цэвэрлэгээг ямар давтамжтайгаар хийх вэ?

Огноо: 2017-10-11

Хогоо шүүрдээд, шалаа угаагаад, аяга тавгаа угааж, тоосоо арчаад л гэрийн ажил дуусчихдаг бол хэчнээн сайхан тэ? Гэхдээ гэрийн эд хогшил их байх тусам гэрийн ажил нэмэгддэг зайлшгүй асуудал юм даа. Гэвч яг юуг хэзээ хэр давтамжтай цэвэрлэж, арчлах вэ? гэдгийг тэр бүр сайн мэддэггүй. Энэ удаагийн нийтлэлээр энэ асуудлыг хөндөж бэлтгэлээ.

Өдөр бүр

Өдөр бүр

  • Ороо хураах : Өглөө орноосоо босонгуутаа ороо хураах нь та тэр өдрийнхөө хамгийн эхний даалгаврыг амжилттай биелүүллээ гэсэн үгийг хаа нэгтэйгээс сонссон биздээ
  • Галын өрөө болон том өрөөнийхөө шалаа арчих: Эрүүл ахуйн хувьд хамгийн чухал зүйл гэдгийг мэднэ биздээ?
  • Аяга тавгаа угаах
  • Угаалгын өрөө болон галын өрөөнийхөө угаагуурыг цэвэрлэх 

Долоо хоног бүр

Долоо хоног бүр

  • Тавилгынхаа тоосыг арчих
  • Толинуудаа арчих: Бид сайн анзаардаггүй ч нэг харахад л толь загалтсан, халтартсан байдаг. Тиймээс долоо хоног бүр толинуудаа арчиж цэвэрлэж байх нь илүү тухтай байхад туслах болно. 
  • Хоолны үлдэгдлүүдээ хаях: Мэдээж аль болох хоолны үлдэгдэл гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй ч тэр бүр санаснаар болохгүй шүү дээ. Тиймээс хоолны үлдэгдэл гарч байвал тусдаа уутанд хийн хөргөгчийн хөлдөөгчдөө хадгалж хаяж байгаарай. 
  • Богино долгионы зуухны дотор талыг цэвэрлэх: Мэдээж хэр их бохирдсоноосоо шалтгаалах хэдий ч богино  долгионы зуухаа өдөр бүр ашигладаг бол та 7 хоногтоо нэг удаа цэвэрлэж хэвшээрэй. 
  • Цэвэрлэгч порлоонууд, алчууруудаа цэвэрлэж ариутгах: Угаагаад цэвэрлээд богино долгионы зууханд хэдэн секунд халаахад нян бактери устдаг мөн эвгүй үнэр гардаггүй. 

Сар бүр

Сар бүр

  • Гэрлийн бүрхүүлээ цэвэрлэх: 
  • Угаалгын машин, гал тогооны автомат машинаа цэвэрлэх
  • Нүдэнд харагдахгүй байгаа хэсгүүдийн тоосыг арчих 

3-6 сар тутамд

3-6 сар тутамд

  • Хөргөгчийн дотор талыг сайтар цэвэрлэх
  • Хөшигнүүдээ угаах 
  • Дэр, хөнжлөө угаах 
  • Овены дотор талыг цэвэрлэх 
  • Хөлдөөгчөө цэвэрлэх 
  • Цонхнуудаа цэвэрлэх 
  • Хивсээ цэвэрлэх 

АНХААРАХ: Айл гэрийн тавилгын хэмжээ, тоосжилтын хэмжээ харилцан адилгүй тул дундаж хугацаагаар бичлээ. 

Цэвэрлэгээний бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү. 

Mr Proper

 

 

Сэдэв: Ахуйн зөвлөгөө

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ