<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Гэрийн муу энергийг цэвэрлэх аргууд

Огноо: 2017-10-09

гэрийн энерги

Гэрээ цэвэрлэсний дараа ч тухгүй, тавгүй мэдрэмж байсаар л байна уу? Их цэвэрлэгээ хийдгийн адилаар гэрийнхээ энергийг цэвэрлээд үзээрэй. Фэнг шүй-д гэрийн энерги нь ажил амьдралын амжилтад нөлөөлдөг төдийгүй сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг гэж үздэг байна. Тиймээс гэр эерэг энергитэй байх нь аз дагуулж,  эерэг бөгөөд сайхан сэтгэгдэл төрүүлдэг, стресс болон депресст өртөх эрсдэлийг бууруулдаг байна. Дараах нийтлэлээс гэрийн муу энергийг арилгах аргатай танилцаарай.

Агаарын солилцол ба цэмцгэр байдал

Агаарын солилцол ба цэмцгэр байдал

Нэн түрүүнд өрөөнүүдийнхээ шалыг шүүрдэж хог, тоос шороогүй байлгах хэрэгтэй. Ялангуяа үүдний хэсэг, гэр рүү шууд орж ирдэг хэсгийн хогийг хамж аваарай. Үүний дараа цонхоо нээж өрөөнийхөө агаарыг сэлгээрэй. 

Хаалга болон цонхоор орж ирж буй энергийн урсгалыг эерэг байлгахын тулд цонх болон хаалгануудаа лимоны уусмалаар арчаарай. 

Хэрхэн бэлдэх вэ? 

  • Ус  /5 литр/
  • Лимон /5 ширхэг/
  • Давс /1 аяга/
  • Ammonia /аммиак/ эсвэл Цагаан цуу /тал аяга/

Анхаарах: Уусмалыг хэрэглэхдээ бээлий өмсөх.

Энергийн цэвэрлэгээ

Энергийн цэвэрлэгээ

Давс : Өрөөний 4 буланд багахан хэмжээтэй давс цацаж өг. Үүнийг 48 цаг болгоод цэвэрлээрэй. Энэ нь  өмнөх таагүй энергийг цэвэрлэхэд тусална. 

Хонх: Булан бүрдээ 3 удаа хонх дуугарах нь идэвхгүй болсон энергийг хөдөлгөөнд оруулдаг. 

Ганга: Ганга нь сайхан үнэрийг бий болгохоос гадна муу энергийг цэвэрлэхэд тусалдаг. 

Зөвлөгөө: ОО-ийн өрөөний суултуурыг хэрэглээгүй үедээ хаалттай байлгаж хэвшээрэй. Энэ нь эрүүл ахуйн хувьд төдийгүй энергийг хувьд эрүүл байхад тустай. 

ХОЛБООТОЙ: Гэрээ хэрхэн гоё үнэртэй болгох вэ?

Гэр цэвэрлэгээний бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.

Mr Proper

Сэдэв: Ахуйн зөвлөгөө

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ