<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Гадуур хувцсаа гэрийн нөхцөлд хэрхэн цэвэрлэх вэ?

Огноо: 2017-08-19

 

гадуур хувцасХүйтэн сэрүүний улирал хаяанд ирж дулаан хувцсаа бэлдэх цаг болжээ. Монголчууд шиг эрс тэс уур амьсгалтай газарт маш олон төрлийн гадуур хувцас хэрэг болдог. Тэрийгээ дагаж цэвэрлэх, арчлах тал дээр асуудал үүсдэг. Тиймээс энэ удаад гэрийн нөхцөлд гадуур хувцсаа хэрхэн цэвэрлэх талаар зөвлөгөөг хүргэж байна.

Куртка цэвэрлэх

куртка

1. Угаалгын заавар дээр байгаа заалтуудыг сайтар ойлгож таних хэрэгтэй,
2. Угаалгын заалтад заасны дагуу усны хэм болон угаалгын төрлийг сонгоно.
3. Хиртэлтээс хамааран угаах хугацаа 30-60 мин байна.
4. Угаалгын бодис нь энгийн цэвэрлэгээний бодис байж болно.
5. Угааж дууссаны дараа сайтар зайлах шаардлагатай, энэ хамгийн чухал үе шат.
Жич: Сайтар зайлаагүйгээс болж куртканы дүүргэгч нь хирийг өөртөө шингээж эргээд гадартаа толбо болон илрэх эсвэл хатахгүй байх магадлалтай.
6. Сэгсэрсний дараа мөн л угаалгын заавраас мушгиж болох эсэх мөн хэрхэн хатаах талаарх зааврыг харж дагаж мөрдөөрэй.
7. Нэгэнт хатсан бол өд өөрөө задардаг. Хэрэв алхам 5-д дурьдсан шалтгааны улмаас бөөгнөрөөд салахгүй бол юуны түрүүн сайтар хатаах улмаар гараар бөөгнөрсөн дүүргэгчийг салгах, улмаар нарийн саваа мэтийн зүйлээр “цохиж” бөөгнөрсөн дүүргэгчийг болно. Хувцасны өлгүүр их тохиромжтой байдаг.

Жич: Задарсан дүүргэгч хөвсийхгүй нимгэн мэт санагдаж болох юм, бүү санаа зов, өд сөдөн дүүргэгч биеийн дулаанаар өөрөө хөвсийж тэлдэг онцлогтой.

Үслэг эдлэлийг цэвэрлэх

үслэг эдлэл

Нэхий эдлэлийн толбыг хэрхэн арилгах вэ?

Нэхий эдлэлийн толбыг хэрхэн арилгах вэ?

Нэхий эдлэлийн толбыг ижил хэмжээтэй эмнэлгийн спирт, аммиакийн ус, гурван хувь хоолны давс, 50 хувийн устай тусгай бодистой хөвөнгөөр арчина. Арчсан газраа маалинган алчуураар арчаад гөвж сэгсэрнэ. Минж, халиу, номингийн үсийг хуурай халуун элсээр цэвэрлэнэ. Ширээн дээр дэлгэж тавиад дээрээс нь элсээ асгаад алгаараа үрнэ. Бохирдсон элсийг сэгсэрч асгаад, цэвэр элс нэмж хийх зэргээр цэвэр болтол нь үрнэ.

Үстэй малгайгаа яаж цэвэрлэх вэ?

Үстэй малгайгаа яаж цэвэрлэх вэ?

Өвлийн цагт булга, үнэгэн малгай өмсөхөд сайхан ч бохирдсон үед нь цэвэрлэхэд хэцүү. Гэхдээ цэвэрлэж болно шүү. Малгай дээрээ бага зэрэг хивэг жигдхэн цацаад алгаараа цэвэрштэл нь үрэх хэрэгтэй.

Дараа нь сэгсэрч хөнгөвтөр саваадаад төмөр самаар самнана. Гадуур зарж буй эрдэнэшишийн хөөсөнцрийг /попкорныг/ нунтаглаад хивгийг орлуулж болно. Хиймэл үслэг малгайг угаалгын нунтаг уусгасан усаар арчихад болно. Дараа нь цэвэр даавуугаар арчаад, сүүдэртэй газар өлгөж хатаана.

Хатсан хойно нь ширхгийг нь дагуулан сойз юм уу, самаар самнаарай. Нэхмэл ноосон малгайг савангийн хөөстэй бүлээн усанд угаадаг. Хэрэв малгай чинь цайвар өнгөтэй бол савантай усанд 3-4 цаг дэвтээхэд болно. Угаахдаа мушгиж болохгүй. Харин хөөсөнд нь зөөлөн базна. Хумиж нэхсэн хэсгийг тэнийлгэж татаж болохгүй. Хэрэв индүүдэх шаардлагатай бол дотор талаас нь чийгтэй алчуур тавьж индүүдээрэй.

Хатсан хойно нь ширхгийг нь дагуулан сойз юм уу, самаар самнаарай. Нэхмэл ноосон малгайг савангийн хөөстэй бүлээн усанд угаадаг. Хэрэв малгай чинь цайвар өнгөтэй бол савантай усанд 3-4 цаг дэвтээхэд болно. Угаахдаа мушгиж болохгүй. Харин хөөсөнд нь зөөлөн базна. Хумиж нэхсэн хэсгийг тэнийлгэж татаж болохгүй. Хэрэв индүүдэх шаардлагатай бол дотор талаас нь чийгтэй алчуур тавьж индүүдээрэй.

ХОЛБООТОЙ: Ноос, ноолууран хувцсаа хэрхэн зөв цэвэрлэх вэ?

Угаалгын таних тэмдгийн тайлбар болон зөвлөгөөнүүдийг багтаасан "Угаалгын хөтөч" цахим номыг үнэгүй татахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү. 

У

 

 

Сэдэв: Цэвэрлэгээний хөтөч

Эрдэнэбулган

Нийтлэлч: Эрдэнэбулган

Анунгоо ХХК - Маркетингийн менежер