<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Бороотой өдөр хувцасаа хэрхэн хатаах вэ?

Огноо: 2017-07-01

бороонд хувцас хатаах

Өдөр, шөнөгүй бороо зүсрэн орох үе бий. Тэр үед бидэнд тулгардаг нэг том асуудал бол бүх хувцас нороод, угаасан хувцас хатахгүй байх явдал юм. Тиймээс олон хоногийн дараалалсан бороонд хэрхэн хувцсаа хатааж, хуурай хувцастай явах талаарх 5 зөвлөгөөг хүргэж байна. 

1. Хол зайтай тохох 

хувцас хатаах

Цаг агаар муу байгаа эдгээр өдрүүдэд та аль болох бүх хувцсаа угаахгүй байхыг хичээгээрэй. Учир нь гадаа чийгтэй байгаа өдрүүдэд гэрт угаалга их хийснээр гэр мөн адил битүү чийг болох бөгөөд хувцас хатаагч дээр битүү тохсон хувцас хатах нь илүү асуудалтай байдаг. Харин дээд тал нь л 5-6 ширхэг хувцсыг зайтай тохож хатаах нь илүү хурдан хатдаг. Тэгэхлээр яг өөрийн өмсөх шаардлагатай байгаа хувцсаа эрэмбэлээд угаалга хийгээрэй. 

2. Индүүдэх 

Нойтон хувцсыг индүүдэх нь хувцас шарлах, өнгөө алдах зэрэг эрсдэлүүдийг авчирдаг хэдий ч та бороотой өдрүүдэд хувцсаа хурдан хатаамаар л байвал энэ хамгийн сайн арга. Тэгэхдээ индүүдэх хувцсан дээрээ зөөлөн нимгэн алчуур тавиад индүүдвэл хувцас шарлах эрсдэлээс хамгаалж чадна. 

3. Үсний сэнс ашиглах

хувцас хатаах

Үсний сэнсийг ашиглан хувцас хатаахдаа нойтон хувцсаа цэвэр, хуурай алчуур дээр тавиад үсний сэнснийхээ хамгийн халуун дээр нь тавиад хувцасруугаа үлээлгэнэ. Энэ нь халуунаар үлээж хатаана гэхээсээ илүү агаарын урсгалыг нэмэгдүүлж хатаах зорилготой байдаг байна. Сэнсээ аль болох хувцсандаа ойр барьж халуун уураар сайн үлээлгэж өгөөрэй. Хувцасны урд тал, хойд тал гээд бүх гадаргыг сайтар сэнсдээрэй. Хувцасныхаа ханцуй, зах, халаасыг хатаахын тулд дотор тал руу нь эргүүлж бас сэнсдээрэй. Нэг газраа сэнсээ хэт удаан барьж болохгүй шүү. Хувцас түлэгдэж, шарлах магадлалтай. 

4. Цэвэрхэн, хуурай алчууртай хамт сэгсрэгчинд хийх

машин хатаах

Угаалгын машиныхаа сэгсрэгчинд хийхдээ хэд хэдэн хуурай, цэвэрхэн, том алчууруудтай хамт хийгээд эргүүлээрэй. Тэдгээр хуурай алчуурууд хувцасны чийгийг сайтар шингээж хувцсыг хурдан хатах нөхцөлийг бүрдүүлдэг. Ялангуяа 1-2 ширхэг хувцас хатаахад энэ арга их үр дүнтэй шүү. 

5. Цэвэр, хуурай алчууранд ороох

хувцас хатаах

Аль болох том, хөвсгөр материалтай хуурай цэвэрхэн алчуураа дэлгэн тавиад, нойтон хувцасаа дээр нь тавиад нэг булангаас нь хувцсаа ороож эргүүлээрэй. Эргүүлэхдээ сайн чангалж, татаж хуйлаарай. Ингэснээр хувцасны чийгийг хуурай алчуур шингээн авдаг. Алчуур норсон бол өөр дахин цэвэр, хуурай алчууранд хуйлаарай. 

ХОЛБООТОЙ: Буруу угаалтаас шалтгаалан үүсэх түгээмэл 5 асуудал

 

Эрхэм хэрэглэгчиддээ зориулан "Анунгоо ХХК"-с бэлтгэн хүргэж буй "УГААЛГЫН ХӨТӨЧ" цахим гарын авлагыг доорх холбоосоор нэвтрэн татан аваарай. Энэхүү номонд танд хэрэгтэй угаалгын тэмдэглэгээний тайлбар болон онцгой арчилгаа шаардлагатай материал эдлэлийг цэвэрлэгээний заавар багтсан юм.

У

Сэдэв: Угаалгын хөтөч

Анунгоо

Нийтлэлч: Анунгоо

Анунгоо ХХК нь “Procter and Gamble” компанийн албан ёсны дистрибьютерээр 1999 оноос эхлэн ажиллаж байна. Монголын ард түмнийг P&G-ийн чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнээр байнга хангаж, харилцагч, хэрэглэгч, ажилтан нарынхаа эрхэм сонголт байна гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ