<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Аяллын мөнгөө хэрхэн төлөвлөх вэ?

Огноо: 2017-06-29
Удаан хүлээсэн урин дулаан цаг хэдийнээ бидэн дээр иржээ. Наадмын амралтууд болох гэж байгааг тохиолдуулан та бүгд гэр бүлээрээ аяллаар явахад бэлдэж байна уу? Хэрвээ тийм бол аяллын зардлаа хэрхэн төлөвлөж хангалуун сайхан, илүү зардалгүй аялах талаар танд зөвлөж байна. 

1. Аяллын маршрутаа гаргах 

Мэдээж аяллын чиглэлээ тодорхойлчихсон гэдэгт итгэлтэй байна. Одоо нийт хэдэн км явах, өртөө хооронд дахь зай ямар байх талаар сайтар бодох хэрэгтэй. Аялалд хамгийн чухал нь тав тух. Тиймээс ядартлаа машинтай давхихын оронд өртөө хооронд дахь зай нь ойр, үзэх зүйл ихтэй тухтай аялахыг зөвлөж байна. Очих эцсийн цэг хүртлээ хэд хонож очих уу? замаараа ямар, ямар газар үзэх, зам хэд хонох талаар нарийн тооцоо гаргах нь явах болон ирэх өдрийг тодорхой болгохоос гадна аяллын төсвөө гаргахад хамгийн чухал юм. Үүнээс гадна цаг агаарын байдал, очих газрынхаа хүмүүсийн харилцаа, дэлгүүр хоршоо, баяр наадам гэх мэт аялалдаа зориулсан мэдээ мэдээллүүдийг сайтар судалж, нэгтгэж, тэмдэглэн аваарай. 

2. Үзэх зүйлсээ тооцоол

Үзэх зүйлсээ тооцоолАрхангай явах 7 хоногийн аялалд гарахаар боллоо гэж үзье. Хотоос Өгийн нуур орж нэг хоноод цаашаа Цэнхэрийн рашаанд дээр 2 хоноод Тэрхийн цагаан нуур явж 1 хоноод буцаж ирэхдээ замдаа 2 хонож Өвөрхангайн Хархорин үзээд хотод ирэх маршрутаар аялахаар боллоо. Одоо замдаа үзэх зүйлсээ жагсаан бичих хэрэгтэй. Мөн танил хүмүүс тань урд нь энэ чиглэлийн аялалд явсан бол тэдний туршлагаас судлах хэрэгтэй. Жишээ нь бидэнд шаардлагатай бол буудал, гэрийн төлбөр, хоол сайтай газрын мэдээлэл, төлбөртэй үзвэрийн мэдээлэл / цэнхэрийн халуун рашаанд орох төлбөр, музей, хийд, шашны үзвэрийн төлбөр/морь тэмээ унах гэх мэт. Эдгээр мэдээлэл мэдээж бидний төсөв гарахад шаардлагатай.

3. Хүнсний бүтээгдэхүүнээ хангалттай бэлдэж явах

Хүнсний бүтээгдэхүүнээ хангалттай бэлдэж явахГэр бүлээрээ аялахад хамгийн их мөнгө зарцуулдаг зүйл бол замын хүнс байдаг. Хоолоо өөрсдөө хийж идэх нь аяллын төсвийг хэмнэх хамгийн зөв шийдэл юм. Гэхдээ тээвэрлэж явахад хамгийн хэцүү зүйл бол мэдээж мах, махан бүтээгдэхүүн. Хэдий түүхий махаа зориулалтын саванд хийж авч явах боломжтой ч хэр удаан хугацаагаар аялахаас шалтгаалж махны чанарт өөрчлөлт орох магадлалтай тиймээс махаа шуузалж авч явж боломжтой газраа өөрсдөө хоолоо бэлтгэн идэх нь илүү бага зардалтай. Харин хиам, утсан махыг халуун, хүйтнээ баригч саванд хийж авч явах нь зохимжтой бөгөөд хэмнэлттэй. Үүнээс гадна хөнгөн зууш болох замын турш уух зүйлс, идэх чипс, зөөлөн чихэр, самар, шоколад, жимс, печень, нарийн боов гэх зэрэг зүйлсээ  хангалттай авах хэрэгтэй. Учир нь орон нутгийн дэлгүүрүүдийн хүнс хотынхоос илүү үнэтэй байх магадлалтай. Мөн хүнсний зүйлст багтах шаардлагатай зүйл бол зам зуурын хоолны газарт хооллох зардал юм.Уг зардлыг дээр дурдсанчлан аяллын туршлагатай хүмүүсээс лавлан ойролцоогоор тооцоолох хэрэгтэй. 

4. Унааны зардал

унааны зардалАялалд явах хэрэгсэл тань хувийн машин, хот хоорондын тээвэр байх эсэхээ тодорхойлсон байх. Хэрвээ та хот хоорондын тээврээр явахаар төлөвлөсөн бол нэг талын зардал, хэдэн удаа дамжих хэрэгтэй талаар тооцоолох хэрэгтэй. Харин хувийн унаагаар явахаар шийдсэн бол хэдэн км орчим явах, 100 км-д хэдэн литр түлш зарцуулах, тос, масло усны зардлыг тооцоолоорой. Дулааны улиралд аялалд явахад гардаг нэг бэрхшээл нь машины ус/мотор/ халах асуудал байдаг тиймээс та канистертэй ус багаажандаа хийгээд аяллаа эхлүүлэх нь учирч болзошгүй эрсдэлийн эсрэг хийх зөв алхам тань байх болно.  

4. Гэнэтийн зардал

Гэнэтийн зардалБид бүгдийг 100% тооцоолж чадахгүй шүү дээ. Тийм учирч болзошгүй эрсдэлийг тооцоолон эрсдэлийн зардал гэсэн бэлэн мөнгийг төсөвтөө багтаах хэрэгтэй. Гэхдээ гэнэтийн зардал гарахгүй бол аяллаа дуустал үрэхгүй байхыг зөвлөе. Эрсдэл хаана, хэзээ гарч ирэхийг бид мэдэхгүй шүү дээ. 

5. Хувийн бэлтгэлээ базаах

 Хувийн бэлтгэлээ базаахАяллын майхан, газын плитк, усны гутал хувцас, борооны цув, нарны тос, нарны малгай, дулаан хувцас, хөнжил, гудас, анхны тусламжийн хайрцаг гээд хувийн бэлтгэлээ маш сайн хангаж яваарай. Мэдээж зураг авах хэрэгслээ цэнэглэгчтэй нь марталгүй авч яваарай. Нялх хүүхэдтэй аялах бол Нярай хүүхэдтэй аялалд явахдаа юуг анхаарах вэ? нийтлэл мөн Аялалд гарахдаа хүүхдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн анхаарах вэ? нийтлэлээр хүүхэдтэйгээ аюулгүй аялах зөвлөмжийг уншаарай

Нөхөрсөг зөвлөгөө: 

    • Аялалд гарахаасаа өмнө машинаа бүрэн оношлуулаарай. Хэрвээ техникийн бүрэн байдал хангагдаагүй бол аялалд гарахаа хойшлуулахыг зөвлөе. Энэ нь таны болон бусад хүмүүсийн аюулгүй байдлын төлөө юм. 
    • Хог хаягдалгүй аялал бол ирээдүйнхээ төлөө хийж хамгийн зөв зүйл юм шүү. Тиймээс хогийн уут авч яваарай. 
    • Буудалласан газраа ил галаа гүйцэд унтрааж байхыг зөвлөж байна. 
Pampers хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүний гар авлагыг доорх холбоосоор нэвтрэн үнэгүй татаж авна уу.

Хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гарын авлага татах

Сэдэв: Амьдралд хэрэгтэй зөвлөгөө

Ариунсайхан

Нийтлэлч: Ариунсайхан

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ