<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Wrigley компаний амжилтын түүх

Огноо: 2017-09-26

Wrigley компаний амжилтын түүх

Wrigley компаний үүсгэн байгуулагч ноён William Wrigley Jr-ны бүтээн босгосон компани одоо дэлхийн 50 оронд өөрийн үйл ажиллагаагаа явуулж 180 гаруй оронд бүтээгдэхүүн нь гарч байна.

Үүсгэн байгуулагчийн түүх: 

Түүний түүх манлайлал, инноваци, шударга байдлаар дүүрэн. Тэрээр 1891 онд Филадельфи хотоос Чикаго хотруу нүүж ирэн угаалгын нунтаг, саван зэрэг бүтээгдэхүүн худалдаалах ажил хийдэг байжээ. Уг худалдаагаа эрхэлж байх хугацаандаа бохь нь түүний энэ худалдаалж буй зүйлээс илүү үнэ цэнэтэй зүйл гэдгийг олж харжээ. Төрөлхийн дайчин шаргуу хөдөлмөрч хүн байсан тул тэрээр ямар ч эрдлээс эмээхгүйгээр өөрийн бохины бизнесийг эхлүүлэхээр шийдсэн аж.

Түүний анхны зорилго бол бохийг "зөвхөн эмэгтэйчүүд л зажилдаг" гэсэн ойлголтыг эвдэх байлаа. Анхны бүтээлүүд болох "Sweet Sixteen Orange" болон "Lotta Gum" нь залуучууд, өсвөр үеийнхний сонирхлыг маш сайн татсан байна. 

1893 оны эдийн засгийн хямралын үед бидний хамгийн сайн мэдэх "Spearmint" болон  "Juicy Fruit" төрлүүдийг зах зээлд танилцуулжээ. 1907 онд эдийн засгийн хямрал маш хурцадсан үе байлаа. Тэрээр энэ үед өөрийн бүх үл хөдлөх хөрөнгөө барьцаалж компаниа үндэсний хэмжээнд алдаршуулах сурталчилгааны стратегийн үе шаттайгаар явуулах зоригтой алхмыг хийсэн гэдэг. 

Бизнес удирдлагын манлайлал: 

Эдийн засгийн хямралд нэрвэгдсэн энэ хүнд цаг үеүдэд Wrigley Jr эрхэм 1916 онд Чикагогийн үйлдвэртээ эрүүл мэнд, нийгмийн халамжийн хэлтсийг байгуулсан бөгөөд 1924 оноос ажилчдаа бямба, ням гаригуудад амраадаг болсон байна. Түүний тухайн үед ажиллагсдын эрх, ашиг тусын хангасан шилдэг манлайлагчдын нэг хэмээн өргөмжилдөг байжээ. Мөн тэрээр хямралын үеийг яаж, хэрхэн даван туулах маш ухаалаг аргыг олсон бөгөөд ажилчдаа цалингийн доод түвшингөөр ажлуулахын тулд ажлын цаг бага, орчин таатай байх гэсэн аргыг олсон нь маш амжилттай явжээ. Тухайн үед Wrigley компани нь ажиллахад хамгийн таатай газар гэгддэг байлаа. 

Түүнийг орчин үеийн зар сурталчилгааны эцэг гэгддэг байсан ба түүний уриа "Тэдэнд аль болох хурдан дуулгавал, төдий чинээ хурдан борлуулагдана" гэдэг байж. 1915 оноос анхны шууд маркетингийн кампанит ажлаа эхлүүлэн АНУ-н хаяг, утасны номонд багтсан хаяг бүр лүү  бохийг тээвэрлэн, мөн ярьж байсан гэдэг. 1925 онд Wrigley Jr-ны хүү Philip аавынхаа компанийг өвлөн авч түүний энэхүү эхлүүлсэн кампанит ажлуудыг үргэлжлүүлэн мөн цаашлаад радио, сонин, сэтгүүлүүдэд сурталчилгаагаа байршуулах болжээ. 

Дэлхийн 2-р дайны үед гадны улсад байлдаж байгаа цэргүүддээ зориулан анх "Orbit" бохио гаргаж байсан гэдэг. 1960-2000 оны хооронд 9 орон өөрийн үйлдвэрийг нээсэн бөгөөд эдгээр орны дунд БНХАУ улс ч багтжээ. АНУ-д л гэхэд бүтээгдэхүүний борлуулалтаараа 2-рт багтдаг томоохон үйлдвэрлэгч болсон байна.

Үйл ажиллагааны зарчим:

2008 онд өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх ижил сонирхол, эрмэлзлэлтэй Mars болон Wrigley компаниуд нэгдсэн юм. Өнөөдөр тэдний бизнес дараах 5 зарчмыг мөрдлөгө болон ажиллаж байна. Үүнд: 

  • Чанар
  • Хариуцлага
  • Сэтгэл ханамж
  • Үр ашиг
  • Эрх чөлөө 

Эдгээр зарчмыг өдөр болгон үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажилладаг учир Wrigley компани өнөөдрийн энэхүү их амжилтанд хүрч чаджээ. 

Wrigley компани маш олон сайн дурын хүмүүнлэгийн ажлыг дэмжин ажилладаг бөгөөд 1987 оноос эхлэн дэлхийг хамарсан маш олон ашгийн бус байгууллагад 70 гаруй сая ам.долларын хандивыг өргөжээ. Амны хөндийн эрүүл ахуйн боловсрол олгох эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж Mars болон Wrigley компаний ажилчид сайн дураараа хандив үйл ажиллагаануудыг дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулж байдаг аж. 

Wrigley компаний түүх гайхалтай хөдөлмөрч, шударга явдлаар дүүрэн ажээ. Уг байгууллага одоо нөөцийг оновчтой багаар ашиглахад төвлөрөн ажиллаж байна. Мөн эх дэлхийгээ хайрлан, бохины хаягдал, уут савыг хариуцлагатай байж байгалийг бохирдуулахгүй хаяхад хүмүүсийг уриалах компанит ажлуудыг хийж байна. Wrigley компаний эхлүүлсэн "Go Green" кампанит ажлыг Австрали, Хятад, Герман, Ирланд, АНУ-ууд дэмжин амжилттай хэрэгжүүлсээр байна. 

"Orbit" бохины албан ёсны дистрибютер "Анунгоо" ХХК-с нийтлэлийг бэлтгэн хүргэв.

Сэдэв: Амны хөндийн эрүүл мэнд

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер