<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

20-40 насныханд хэрэгтэй витаминууд

Огноо: 2017-10-18

20-40 насныханд хэрэгтэй витаминуудАливаа бие махбодын амьдралын хэвийн үйл ажиллагаанд үнэмлэхүй чухал үүрэгтэй, нарийн нийлмэл нэгдлүүдийн бүтцэд оролцдог буюу шууд зохицуулалт, хурдасгуурын үүрэг гүйцэтгэдэг бага молекулт органик нэгдлийг витамин (аминдэм) гэнэ. Витамины хэрэгцээ хүний нас, хүйс, физиологийн байдал, хөдөлмөрийн эрчим, өвчлөлт, витамины шимэгдэлт, эмийн бодис хэрэглэх, бие махбодын уураг, өөх тос, нүүрс ус, витамин, минерал-элементийн харьцаа зэрэг олон шалтгаанаас хамаарна.

ВИТАМИН

А амин дэм - Нүдний хараанд чухал нөлөөтэй

В6 - Дархлааны системийг дэмжиж, зохицуулах үйлчилгээтэй

В12 - Бодисын солилцоог хэвийн явагдахад тусалж, мэдрэлийн системийг дэмждэг. 

C -  нүд, дархлааны систем, зүрх судасны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.

Кальци - яс, шүд, биеийн жингийн хэвийн байдалд эерэг нөлөө үзүүлдэг. 

D3 - Кальци болон Д3 нь харилцан бие биенийхээ ясанд шимэгдэх явцыг дэмждэг бөгөөд Д3 нь яс, шүд, дархлааны системийг дэмждэг, архаг хууч өвчний эсрэг үйлчилгээтэй.

Е - Зүрх болон хавдар тусах эрсдэлийг багасгадаг. 

Фолийн хүчил - Ургийн гажиг үүсэх болон даралт ихсэх эрсдэлийг бууруулдаг. 

Төмөр - эрч хүчийг нөхөж, дархлааны системийг дэмждэг. 

Магни - Даралт ихсэх эрсдэлийг бууруулж, биеийн бүх эд эрхтэнг дэмждэг. 

Омега 3 - Зүрх, яс, арьс болон үсэнд тустай төдийгүй үр хөврөлийг дэмждэг. 

ХОЛБООТОЙ: Витамин авахынхаа өмнө өөрөөсөө асуух 3 асуулт

"Хүүхдийн хоолны амин дэмтэй жорууд" цахим номыг татахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү. 

Хоолны ном

Сэдэв: Гэр бүлийн эрүүл мэнд

Ариунсайхан

Нийтлэлч: Ариунсайхан

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ