<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба хоол хүнс

Огноо: 2018-07-10

Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба хоол хүнсХоол хүнс эмэгтэйчүүдийн эрүүл мэнд тэр дундаа эмзэг эрхтний эрүүл ахуйтай салшгүй холбоотой байдаг. Эвгүй үнэр гарах нь эмэгтэйчүүдийг тавгүйтүүлдэг шалтгаануудын нэг. Энэ нь хэд хэдэн шалтгаантай.

Шалтгаан: 

  • Үтрээний бохирдол 
  • Трихомоназ 
  • Гормоны өөрчлөлт 
  • Бактери

Эдгээр зүйлс нь дараах шинж тэмдгээр илэрдэг. 

  • Эвгүй үнэр гарах
  • Загатнах
  • Тууралт гарах 

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай хүнс

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай хүнс

Цагаан цуу: 

Ойролцоогоор 150 мл орчим цагаан цуу болон 100 грамм давсыг баннтай усанд хийж суугаарай. / Цагаан цууны оронд алимны цууг ашиглаж болно/

Сармис: 

Түүхий сармисыг өдөр тутмыг хоол хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй. Сармисны найрлагад хүхэр агуулагддаг тул томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй сүрьеэ үүсгэгч вирусийг устгах чадалтай юм байна. Үүнээс гадна хөгшрөлтийг удаашруулах бодисыг агуулдаг болохыг эрдэмтэд баталсан. Түүнчлэн фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай бичил элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнс гэж нэрлэж болох юм.

Тараг: 

Тарганд Лактозакиллас агуулагддаг тул PH төвшинг тэнцвэржүүлж байдаг. 

Цитрусын төрлийн жимснүүд: 

Усан үзэм, лемон, жүрж, хан боргоцой гэх мэт цитрусын төрлийн жимснүүдийг тогтмол хэрэглэх нь  шээсний замын халдвараас сэргийлэхэд тань туслах болно. 

Ус

Ус нь бохирдуулагч бодис болон хортой бодисыг биеэс гадагшуулахад тусалдаг. Гэхдээ чихэр болон каффен агуулсан ундаанаас татгалзахыг зөвлөж байна. 

Нэрс болон хан боргоцойн шүүс

Өдөр бүр нэг аяга нэрс эсвэл хан боргоцойн шүүс ууж хэвшээрэй. Нэрс нь маргенцаар баялаг. Мөн амин дэм C, B, B2, каротин, хөвсийлгөх бодис, пектин, чихэр /5-6 хувь/, алимны, янтарын, сүүний хүчил агуулагддаг мөн хан боргоцойн мөхлөг нь онцгой нэгэн ислийг агуулж байдаг. Энэ нь уураг болон уурагт бодисыг задлах чадалтай. Тиймээс их хэмжээний мах идсэний дараа хэдхэн зүсэм шинэ хан боргоцой идэхэд хоолыг шингээлтэд маш сайн.

Кокс

Коксны тосны ашиг тусыг ихэнх эмэгтэйчүүд маань мэднэ биз. Үс, хумс, хоолонд хэрэглэхээс гадна эвгүй үнэр гарах, мөөгөнцрийн эсрэг өдөр бүр хэрэглэх нь үр дүнтэй байдаг байна. 

Турмерик

Унтахаасаа өмнө аяга бүлээн сүүнд нэг халбага турмерик хийж ууж хэвшээрэй. Турмерик буюу куркума нь амин дэмээр баялаг төдийгүй антиоксидантуудаар баялаг юм.

Амин тос

Эмзэг газраа угаах усандаа цайны модны тос дусааж хэрэглэх нь илүү үр дүнтэй. Мөн 500 мл алимны цуутай усанд 3 дусал амин тос /essential oil/  хийн бэлдсэн усандаа 30 минут орчим суугаарай.  

Хоол хүнс

Ногоон навчит ногоо, цангис жимсийг өдөр бүрийн хоол хүнсэндээ хэрэглэж хэвших нь элдэв халдварт өвчнөөс сэргийлэхэд туслах болно.

ХОЛБООТОЙ: Сарын тэмдэг их эсвэл бага ирэх шалтгаан 

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү. 

ариун цэврийн хэрэглэл

 

Сэдэв: Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ