<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Эмзэг арьстай бүсгүйчүүд юу анхаарах хэрэгтэй вэ?

Огноо: 2017-08-14

Эмзэг, мэдрэмтгий арьстай бүсгүйчүүдийн томоохон асуудлын нэг нь ариун цэврийн хэрэглэл сонгох байдаг. Маш сайн гэсэн бүгдийг хэрэглэдэг ч харшлах, тухгүй санагдах, унтаж чадахгүй байх, олон нийтийн арга хэмжээнд оролцож чадахгүй байх гэх мэт олон асуудлууд тулгардаг. Тэгвэл эмзэг, мэдрэмтгий арьстай бүсгүйчүүд юунд анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ? 

Эмзэг арьсыг үе шатаар авч үзэхэд:

Эмзэг арьс 1-р үе шат

  • Ердийн үед зүгээр боловч улирлын байдал солигдох үе, стресс ихтэй үе, сарын тэмдэг ирэхийн өмнө зэрэг үед арьс гэнэт улайх, хорсох зэрэг шинж тэмдэг илэрвэл 11цагаас өмнө орондоо орох, усанд удаан суух, өөрийн сонирхдог зүйлээ хийж өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх зэргээр эмзэг арьстай болохгүйн тулд арчлах шаардлагатай.
  • Өндөр үнэтэй тосоор арьсанд хүчээр тэжээл өгөх ажиллагаа нь арьсанд эсрэгээр нөлөөлдөг. Ойр ойрхон чийгшүүлж, амьдралын хэв маягт анхаарал тавих нь чухал.

Эмзэг арьс 2-р үе шат

  • Жирийн арьстай хүнд ямар нэгэн нөлөөлөл гарахгүй бодис болон биетэд хариу үйлдэл үзүүлж алерги үүсэхдээ хялбар арьсны төрлийг хэлдэг. Энэ төрлийн арьсны алерги үүсгэгч шалтгааныг тодруулж чадвал түүнээс сэргийлэх замаар арьсаа хамгаалж чадах юм.
  • Шинээр арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх үед найрлагыг сайтар шалгаж, эрүүний доод хэсэг, гарны булчингийн дотор хэсэгт түрхэн ажигласны дараа түрхэх хэрэгтэй.

 Эмзэг арьс 3-р үе шат

  • Нарны туяанд мэдрэмтгий арьс нь бага зэрэг нарны туяанд өртөхөд л арьсанд таагүй байдлууд илэрдэг. Арьсанд меранин багассанаас, мөн арьсны нимгэн байдал нь хуурайшихдаа амархан арьс байхаас гадна нарны туяанаас арьсыг хамгаалж чадах чадвар суларсны шинж.
  • Мөн нарнаас хамгаалах тосноосоо харшил авах тохиолдол ч байдаг ба болж өгвөл нарны зонтик, малгай зэргээр арьсаа хамгаалан нарны тосыг туслах зориулалтаар ашиглах нь зүйтэй.

Эмзэг арьс 4-р үе шат

  • Арьсны нүхэнд тос бөглөрөх, гормоны баланс алдагдснаас батга гарах, зөвхөн нэг тал руугаа туйлширсан хооллолт (тослог хоол), стресс, сарын тэмдэгээс шалтгаалан гормоны баланс тогтворгүй болох зэрэг нь арьсны нүх бөглөрөх шалтгаан болдог.
  • Шингэн зүйл сайн уух, ногоо их идэх, стрессээ тайлах зэргээр анхаарах нь зүйтэй. Мөн нүүрээ үгаасны дараа сайтар усаар зайлах нь чухал. Батгьг тэр хэвээр орхих нь батганы сорви тогтох явдалд хүргэдэг тул аль болох хурдан арчлахыг зөвлөж байна.

Эмзэг арьс 5-р үе шат

  • Арьсны чийгшүүлэх бодисын ялгаруулалт маш бага, арьсны чийгшлийг хадгалах чадвар сул зэрэг эмзэг арьсны хамгийн төлөөлөх арьсны хэлбэр.
  • Урд өмнө нь арьсны мэргэжлийн эмчид арьсны харшлын гаралтай үрэвсэлтэй байна гэж оношлогдож байсан бол арьс арчилгааны бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулах нь чухал.
  • Ямар нэгэн нөлөөлөлд арьс амархан өртөх бөгөөд , цочролд ороход загатнаж байна гэж мэдэрч хүлээн авах нь элбэг тул, загатнах үйл явцтай тохирох байдлаар харьцах шаардлага гарна. Тоос шороо болон бактери, ургамлын тоос зэргийг эмзэгээр мэдэрч хүлээн авах тул байнга хүрээлэн буй орчин тойрны цэвэр байдлыг сахиж, ор даавуу хөнжлийн хэрэгслийг тогтмол цэвэр байлгах зэргээр арьсанд бохир орох нөхцлийг бага байлгах орчинг бүрдүүлээрэй. Мөн мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах нь чухал.

Ариун цэврийн хэрэглэл сонгохдоо анхаарах зүйлс

Ямар материалаар хийгдсэнийг харах

Ямар материалаар хийгдсэнийг харах

Мэдээж хамгийн гол харшлагч зүйл бол ариун цэврийн хэрэглэлийн материал. Зарим хэрэглэл чийг татах, шингэнийг шингээхгүй байх, зарим нь харшил өгөх бодистой байдаг. Тиймээс ариун цэврийн хэрэглэлийг сонгохдоо хөвөн даавуун материалтайг сонгож хэвших нь маш чухал юм. 

Нэмэлт бодис нь эрүүл эсэх 

Нэмэлт бодис нь эрүүл эсэх

Ихэнх ариун цэврийн хэрэглэл үнэр дарагчтай байдаг. Энэ нь маш хэрэгтэй ч нөгөө талаараа экологийн бус химийн бодисын агууламжтай бол маш хор нөлөөтэй юм. Эмзэг мэдрэмтгий гэлтгүй бүх төрлийн арьс энэ төрлийн ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэхэд харшлах, харшилтай болох муу нөлөөтэй. Эмзэг, мэдрэмтгий арьсанд тохирсон Naturella ариун цэврийн хэрэглэл нь дермакремм агуулсан бөгөөд арьсыг цочроож, харшил өгөхгүй байгалийн нэмэлт бодистой юм. 

Сарын тэмдгийн мөчлөгөө анхаарах 

Сарын тэмдгийн мөчлөгөө анхаарах

Хүн бүрийн бие физиологийн онцлог ялгаатай учир хамгийн түрүүнд сарын тэмдэг маань хэдэн хоног үргэлжилдэг, мөн аль өдрүүдэд шингэний хэмжээ их байдаг вэ гэдгээ бодоорой. Тухайн өдөртөө тохирсон ариун цэврийн хэрэглэл сонгож, мөн тодорхой цагын интервалд сольж байх шаардлагатай. 

ХОЛБООТОЙ: Сарын тэмдгийн мөчлөг яагаад алдагддаг вэ?

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү. 

ариун цэврийн хэрэглэл

Сэдэв: Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд

Мөнхчимэг

Нийтлэлч: Мөнхчимэг

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ