<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Шүд угаахад гаргадаг нийтлэг 7 алдаа

Огноо: 2017-06-23

шүд угаах

Амны хөндийн ариун цэвэр бидний эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг талаар бид өмнөх нийтлэлүүдээрээ хүргэсэн билээ. Харин амны хөндийгөө арчилж, эрүүл байлгахад бидний өдөр тутмын амьдралын хэв маяг, дадал тэр дундаа шүдээ угаах хэвшил нь хамгийн том шалтгаан болдог. Тиймээс бид шүдээ угаахдаа ямар түгээмэл алдаанууд гаргадаг, шүдийг хэрхэн зөв угаах талаарх мэдээллийг хүргэж байна. 

1. Хэт хүчтэй дарж угаадаг

Шүд угаах

Маш олон хүмүүс шүдээ сайн угаахын тулд хэвийн даралтаас илүү хүчтэй дарж угаадгаа анзаардаггүй. Үнэндээ хэт дарж угаах нь буйл болон шүдний пааланд асар их аюулыг авчирдаг байна.  

2. Буруу арга барилаар угаадаг

шүд угаах

Шүд угаахад онгоцны нисгэгч шиг арга барилыг эзэмшсэн байх шаардлагагүй ч та бага зэргийн арга барил суралцах шаардлагатай байх нь. Олон улсад цэцэрлэгийн наснаас нь эхлэн шүд зөв угаах арга барилыг маш тодорхой, ойлгомжтой зааж, хүүхдүүдэд дадал болгодог байна. Харин манай орны хувьд энэ хичээл хараахан бүх хүүхдийг хамарч чадахгүй байгаад байна. Тэгэхлээр энэ үүрэг эцэг эхэд бууж байгаа юм. Харин аз болоход таны хүссэн шүдний эмнэлгийн эмч энэ талын зөвлөгөөг танд маш дэлгэрэнгүй өгөх ёстой байдаг байна. Тиймээс гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө эзэгтэй та энэ бяцхан арга барилыг сураад гэр бүлийнхэндээ зааж өгөөрэй. Бид ч гэсэн мэргэжлийн эмчээс авсан зөвлөгөөг танд хүргэж байна. 

  • Дээрээс доош - Шүдний сойзоо 45 градусын налуу барьж дээрээс доош чиглэлд шүдээ угаана. Баруунаас зүүн тийш үрж угаах нь шүдний өнгөрийг гүйцэд арилгаж чаддаггүй .
  • 3 минутыг зарцуул - Урьдын адил сойзоо 45 градусын налуу барьж тойрог хэлбэрээр шүдээ угаана. Шүд бүрийг ингэж угаах хэрэгтэй бөгөөд нэг шүдэнд 12-15 секунд зарцуулна гэж үзвэл ойролцоогоор 2-3 минутыг зарцуулах болно. Зүүн дээд, баруун дээд, зүүн доод , баруун доод гэсэн дарааллаар угаахыг зөвлөж байна.
  • Араагаа угаах - Сойзоо уруултайгаа перпендикуляраар барьж араагаа маш сайн угаах хэрэгтэй.
  • Хэлээ угаах - Хэл хамгийн мэдрэг бөгөөд амны эвгүй үнэр гаргагч бактери, хүнсний бөөмийг таньж байдаг. Тиймээс шүдээ угаахдаа хэлээ ч мөн адил угааж байх нь чухал юм.

3. Шүдний сойзоо удаан хугацаанд сольдоггүй

шүдний сойз

Хэт удаан хэрэглэсэн шүдний сойзоор шүдээ угаах нь угаахгүйгээс ч илүү аюултай болохыг та мэдэх үү? Удаан хугацаанд хэрэглэсэн шүдний сойз нь бидний биед аюултай нян, бактерийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, түгээх талбар болдог байна. Үүнээс гадна сойзны үсний хэлбэр алдагдаж шүдний бохирдлыг цэвэрлэх чадваргүй болдог байна. Шүдний мэргэжлийн эмч нар шүдний сойзыг 3 сар тутам тогтмол сольж байх шаардлагатай гэж зөвлөдөг. 

4. Хангалттай давтамжтай угаадаггүй

шүд угаах

Өдөрт дор хаяж 2 удаа тус тус 3 минутын хугацааг шүдээ угаахад зарцуулах хэрэгтэй. Өөрийгөө огтхон ч хуурч болохгүй шүү. Үнэндээ ам зайлагч тогтмол ашиглах, эсвэл хоол идсэнийхээ дараа шүдээ зөв угаагаад дадвал таны амны хөндий байнга аюулгүй байна гэж эмч нар онцолдог. 

ХОЛБООТОЙ: Амны эрүүл ахуй таны бие организмд хэрхэн нөлөөлдөг вэ?

5. Хэтэрхий их усаар амаа зайлдаг

Шүдээ угаасны дараа амаа 2-3 удаа усаар зайлах хандлага маш их байдаг. Ингэснээр шүдний оо-нд агуулагдаг шүдэнд сайнаар нөлөөлөх бодисуудыг бүгдийг нь зайлаад гаргачихдагийг та мэдэх үү. Тиймээс шүдээ угаасны дараа амаа ганцхан балга усаар зайлах нь зөв юм. 

6. Арааг угаадаггүй

шүдний араа

Шүдний сойзоо буруу сонгосноос болж, зөв арга барилаар угаадаггүйгээс болж бид араагаа угаалгүй үлдээдэг. Тийм учраас Монголчуудын дунд араа нь хорхойтох тохиолдол маш их байдаг байна. 

7. Шүдний утас хэрэглэдэггүй

шүдний утас

Шүдний утас нь шүдний сойз хэзээ ч хүрэхгүй газруудад хүрч шүдийг цэвэрлэдэг учраас бид заавал хэрэглэх хэрэгтэй. Үүнээс гадна шүдний чулуулаг гэх аюулаас биднийг урьдчилан сэргийлдэг юм. Тэгэхдээ шүдний утсаа сонгохдоо анхааралтай хандаж, сайн чанарын утсыг сонгон хэрэглээрэй. 

 

Эрүүл шүдний зөвлөгч Анунгоо ХХК. Та бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.

Blend-a-med

Сэдэв: Гэр бүлийн эрүүл мэнд

Анунгоо

Нийтлэлч: Анунгоо

Анунгоо ХХК нь “Procter and Gamble” компанийн албан ёсны дистрибьютерээр 1999 оноос эхлэн ажиллаж байна. Монголын ард түмнийг P&G-ийн чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнээр байнга хангаж, харилцагч, хэрэглэгч, ажилтан нарынхаа эрхэм сонголт байна гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ