<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хүүхдээ хоолны зөв зуршилтай болгох арга

Огноо: 2017-06-28

Хүүхдээ хоолны зөв зуршилтай болгох 5 аргаӨмнө нь бид Шинэ хоолонд хүүхдээ хэрхэн дасгах вэ? болон хүүхдээ бор хоолонд оруулахдаа юуг анхаарах вэ? нийтлэлээс эхлээд ногооны нухашаар хоолонд оруулах нь илүү үр дүнтэй байдаг талаар уншссан байх. Энэ удаад бид хүүхдийн зөв хоолны зуршлын талаар хүргэж байна. 

Өглөөг гайхалтай өглөөний цайгаар эхлүүл

Өглөөг гайхалтай өглөөний цайгаар эхлүүлЯагаад? : Өглөөний цай бол хамгийн чухал нь гэж та сонсож л байсан биздээ? Цэцэрлэг, сургуульд явахаас өмнө өглөөний цайг тогтмол ууж хэвшснээр үдийн цай хүртэлх энергийн хэрэгцээгээ хангах бөгөөд төвлөрөх чадвар нь илүү өндөр байдаг байна. 

Яаж? Өглөө бүр хүүхдэдээ зориулж шаардлагатай витамины агууламжай хүнсийг бэлтгэж байх нь маш чухал юм. Ялангуяа хүүхэд хоолны амтнаас илүү харагдах байдалд их татагддаг. Хөгжилтэй дүрс, өнгө ашигласан байвал хүүхдийн хоолны дуршил нэмэгддэг. Мөн эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг алдааны нэг бол өөрөө өглөөний цайгаа уудаггүй байх явдал. Хүүхэд ширээ тойрон суун бүгд хооллоход хүүхдийн хоолны зуршил нэмэгддэг учир өөрөө өглөөний цайг заавал хамт суун уун хүүхдэдээ мөн уулгаж занших хэрэгтэй. 

Хазалт бүрийг мэдэр / Маш сайн зажилаж идэх /

Хазалт бүрийг мэдэр / Маш сайн зажилаж идэх /Яагаад? : Тархи зөвхөн өлссөн болон бүрэн цадсан мэдрэмжийг хэдэн минутын дараа авдаг. Хүүхэд тань хурдан иддэг бол өөрийн хүсэж байгаа идэх хэмжээнээсээ илүү ихийг идэх болно. 

Яаж? : Зурагтын өмнө хооллохоосоо зайлсхий. Энэ нь хяналтгүй их хэмжээгээр идэх мөн хоолоо идэх сонирхолгүй болгох нөхцлийг бүрдүүлдэг. Хүүхдэдээ хоолоо тайван, маш сайн зажилж идэхийг заах хэрэгтэй. Таны үйлдэл хүүхдэд тань хамгийн том нөлөө болох болно гэдгийг мартаж болохгүй. 

Хөнгөн зууш

Хөнгөн зуушЯагаад?: Жимс, хүнсний ногоо, самар /ямар нэгэн харшилгүй бол/  нь элсэн чихэр эсвэл давсалсан боловсруулсан хоол хүнсний бүтээгдэхүүнээс илүү урт хугацаанд тэжээл өгч, илүү их тэжээллэг хоол хүнсээр хангадаг.

Яаж?: Хүүхдэд амин дэм өгөх жимс, ногоог гар доор байлгах, хооллосны дараа зууш иддэг бол аль болох лууван, жимс, жимсгэнэ иддэг байх хэрэгтэй. Мөн манай Монголчууд хүүхдэдээ гурилан боовыг өдрийн хоолны дундуур идүүлэх хандлагатай байдаг. Энэ нь хүүхдэд тийм ч их сөрөг нөлөөгүй ч хүүхдэд шаардлагатай амин дэмийг нөхөж чаддаггүй. Нэг ёсондоо зүгээр л ходоодыг нь дүүргэдэг гэж хэлж болно.

Хоол хүнс бол энерги нөхөх хамгийн чухал зүйл

Хоол хүнс бол энерги нөхөх хамгийн чухал зүйлЯагаад?: Бүх насны хүүхдүүд л тоглож хөгжилдөж өдрийг завгүй өнгөрүүлдэг. Энэ нь зарцуулсан энергээ нөхөхийн тулд уураг, тэжээлийг шаардлагатай хэмжээгээр авах хэрэгтэй гэсэн үг. Хоололтын зуршил нь бидний арьс, биеийг ямар харагдахыг шийддэг гэдгийг ойлгох хэрэгтэй 

Яаж?: Хэрвээ та бага насны хүүхэдтэй бол витаминаар баялаг хүнсийг хоолондоо түлхүү хэрэглээрэй. Харин өсвөр насны хүүхдүүдэд зарцуулж буй энергийг нөхөх витаминлаг хоол хүнс сонгохыг зөвлөж байна. 

  • Чихэрлэг төмс - Тэжээллэг ихтэй чихэрлэг төмсний амт нь ч мөн дажгүй гоё байдаг. Эрүүл бөгөөд амттайхан энэ төмсөнд кали, С аминдэм, A аминдэм, кальци, төмөр агуулагддаг. Э
  • Броколи - Броколи нь эслэг ихтэй, эрдэс бодис, аминдэмээр маш баялаг учир хүүхдэд хамгийн сайн хоол хүнсний нэгд ордог. Хүүхдийн нүдний хараа, эсийн гэмтэлээс урьдчилан сэргийлэхэд ач тустай. Хэрвээ хүүхэд тань идэж чаддаг бол броколи түүхийгээрээ илүү витаминлаг байдаг. Харин таны хүүхэд броколи идэж чаддаггүй эсвэл дургүй бол та хоол хүнсэнд нь нууцаар хийж болно. Мөн багахан тостой саладанд, хоолны соусанд оролцуулан хэрэглэж хүүхдээ дуртай болгох боломжтой.
  • Бүхэл үрийн тариа, будаа - Талх, жигнэмэг, овьёостой өглөөний цайн доторх бүхэл үрэнд хүүхдүүд их дуртай байдаг. Ийм төрлийн хүнс нь фолийн хүчил, цайр, төмөр, В аминдэмээр баялаг. Мөн заримыг нь Д аминдэм, кальциар баяжуулсан байдаг. Зүрх, судасны элдэв өвчнөөс урьдчилдан сэргийлж хүүхдэдээ бүхэл үрийн агууламжтай хүнс өгч байх хэрэгтэй. 
  • Бяслаг - Бяслаг бол хүүхдийг хувьд гайхалтай хоол тэжээл мөн. Гэхдээ та бяслагаа сонгохдоо ариутгасан сүүгээр хийсэн эсэхийг нь хамгийн түрүүнд нягталж үзэхэд гэмгүй. Бяслаг нь кальци, уураг, B12 аминдэмээр баялаг хүүхдийн ясны хөгжилд амин чухал хэрэгцээтэй, эрдэс бодис болох хүхрийг өөртөө агуулдаг. Мөн түүнчлэн судалгаанаас үзэхэд хоол идсэний дараа бяслаг идэх нь шүд хорхой идэхээс хамгаалдаг болох нь тогтоогджээ. Хүүхдэд бяслагтай сэндвич хийж эсвэл шөлөнд, саладанд хийж өгч болох юм. 
  • Тараг - Тарганд кальци, уураг, нүүрс ус, В аминдэм, цайр, хүхэр агуулагддаг. Тэр дундаа гэрийн нөхцөлд бүрсэн, хольцгүй цэвэр сайхан тарганд идэвхтэй бактери агуулагдаж байдаг учир хоол боловсруулах системийг дэмжиж, гэдэсний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж байдаг. Хэрвээ таны хүүхэд тарганд тийм ч дуртай биш байвал тослог багатай тарганд шоколадтай жипс эсвэл өглөөний цайны бэлдмэлээс хийж хүүхдэд идүүлж болно. Бас нэг өөр арга бол тарганд жимсний сироп хутгаад хөргөгчинд хөлдөөн гэрийн нөхцөлд бэлтгэсэн мөхөөлдөс болгож идүүлэх бас боломжтой.
  • Нэрс - Насанд хүрсэн хүмүүс, хүүхдийн бие организмд хамгийн тэжээллэг, хэрэгцээтэй жимсний нэг бол нэрс юм. Кали, C витамин, нүүрс ус, антиоксидан зэрэг аминдэмээр баялаг нэрсийг хүүхдэд цэврээр нь, шинээр нь өгөхөд хамгийн тохиромжтой байдаг. Өөрөө сайхан амттай жимс учраас тарганд, нухшанд, өглөөний цайны бэлдмэлд хольж өгч бас болно.
  • Сүү - Кальци ба хүхэр нь ясны хөгжилд хамгийн чухал хэрэгцээтэй эрдэс бодисууд юм. Сүү өөртөө уураг, нүүрс ус, А аминдэм, магнезиум болоод ясны хөгжилд хамгийн хэрэгцээтэй бусад эрдэс бодисыг агуулдаг. Тослог ихтэй сүү нь 2 нас хүртэлх хүүхдэд хэрэгцээтэй боловч, 2 наснаас нь хойш тослогийн хэмжээг багасгах хэрэгтэй. Ихэнх нь хүүхэд сүүнд дуртай байдаг.
  • Өндөг - Өөрт агуулах уургийн агууламжаараа өндөг бол хүүхдэд хамгийн хэрэгцээтэй, тохиромжтой хоол хүнс юм. Түүнчлэн А, Д, Е В аминдэмүүдийн бүгдийг нь агуулахын зэрэгцээ өндгөнд агуулагддаг колин нь хүүхдийн тархины хөгжлийг хамгийн ихээр дэмждэг байна. Өндгийг олон төрлөөр бэлтгэж болгох боломжтой. Таны хүүхэд өндгийг яаж идэх дуртай, түүгээр нь л бэлтгэж өгөхөд хангалттай.
  • Үхрийн мах - Уураг, В аминдэмүүд, цайр, төмөр агуулдаг үхрийн маханд мөн колин агуулагддаг байна. Тослог болон холесролын агууламжаараа насанд хүрсэн хүмүүс аль болох зайлсхийх хэрэгтэй боловч ялангуяа бага насны хүүхдийн тархи, бие махбодийн хөгжилд маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Үхрийн махыг ногоотой хоолонд хэрэглэх нь хүүхдийн зохистой хоолны нэгэн хувилбар байж болно. Мөн түүнчлэн гамбургер, жижиглэсэн хэлбэрээр ч өгч болно. Таны хүүхэд дуртай бол шорлог хэлбэрээр шарж өгсөн ч болно.

"Pampers"-ын албан ёсны дистрибютер Анунгоо ХХК-с дээрх нийтлэл зөвлөгөөг бэлтгэн хүргэлээ. Та "ЭЭЖҮҮДЭД ЗОРИУЛСАН" гарын авлагаа доорхи холбоосоор нэвтрэн үнэгүй татан аваарай. 

New Call-to-action

Сэдэв: Эрүүл хооллолт

Ариунсайхан

Нийтлэлч: Ариунсайхан

Анунгоо ХХК - Маркетингийн менежер