<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хүүхдээ бор хоолонд оруулахдаа юуг анхаарах вэ?

Огноо: 2017-04-20

бор хоолонд оруулах

Ээжүүд бидний томоохон асуудлуудын нэг бол яахын аргагүй нялх хүүхдээ хоолонд оруулах байдаг. Ихэнхи ээжүүд дунд /ялангуяа анхны төрөлт/ хэзээ бор хоолонд оруулах уу? ямар хоол өгч эхлэх вэ? ямар хэмжээтэй өгч эхлэх вэ? гэдэс өвдчих болов уу? гэдэс нь өвдчихлөө гэсэн асуулт, асуудлууд байдаг билээ.  Тиймээс энэ нийтлэлээр хүүхдээ бор хоолонд оруулахад тань туслах зөвлөгөөг хүргэж байна. 

Бор хоолонд оруулах тохиромжтой үе

бор хоолонд оруулах тохиромжтой үе

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол улсын Эрүүл мэндийн яам, Америкийн хүүхдийн эмч нарын нийгэмлэг хүүхдийг эхний 6 сар зөвхөн хөхөөр хооллохыг зөвлөдөг.  Хүүхэд 4-6 сартайдаа нэмэлт хоол идэхэд бэлэн болдог бөгөөд дараах шинж тэмдэг хүүхдэд тань илэрч байвал хүүхэд тань аль хэдийн нэмэлт хоолонд орох болжээ. 

  • Хэлээрээ түлхэх рефлекс арилна. Амьдралын эхний хэдэн саруудад хүүхдийн хэлний үзүүрт ямар нэг хоол тавихад шууд хэлээрээ түлхэж гаргадаг. Энэ нь нярай хүүхдийг хахахаас хамгаалдаг төрөлхийн рефлекс юм. Энэхүү рефлексийн нэг илрэл нь хүүхэд эхний хэдэн сар хэлээ байнга булталзуулдаг явдал билээ.
  • Хөхөндөө эсвэл угжиндаа цадахгүй ойр ойрхон өлсөнө. Хоол хараад идэх дур хүсэл төрж буй нь мэдэгдэнэ. 
  • Өвөр дээр эсвэл сандал дээр сайн суудаг болно. Толгойгоо сайн дааж эгц суух нь чөлөөтэй залгих боломжийг бүрдүүлнэ. 

Хэрхэн бор хоолонд оруулах вэ?

бор хоолонд оруулах

  • Гэдсэнд нь өнгөр тогтоох:

Хүүхдийн анхны хоол, тэжээл бол эхийн сүү бөгөөд үүний дараа цагаан будаа ордог юм. Та цагаан будааны төрөл бүрийн кашийг нэмэлтээр өгж болох бөгөөд боломжтой бол өөрөө гэрийн нөхцөлд будааны шүүс, будааны зутан бэлтгэж өгөх нь илүү шим тэжээлтэй төдийгүй ходоодны өнгөр сайн тогтоно. Эхний үед 2-3 халбага будааны шүүс /зутан,каш/ өгч цатган 50 гр хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Хүүхдэд аюулгүй зөөлөн халбага, бэлтгэсэн байх хэрэгтэй шүү.

  • Хүнсний ногоо

Хүүхдийнхээ гэдсийг бага багаар дасгасны дараа тухайн сард нь тохирсон, идэж болох хүнсний ногоонуудаас сонгон нухаж өгч болно. Хамгийн анхны өгч болох тохиромжтой ногоо бол лууван.

  • Жимс, жимсгэнэ

Үүний дараа мөн тухайн сард нь идэж болох жимснүүдээс сонгон бага багаар нухаж өгч болно. Гэхдээ жимсийг бага багаар өгч маш болгоомжтой хандаарай. 

хүүхдийн хоол хүнс

  • Махан хоол 

7,7 хоногоор орцуудыг туршиж хэрэглэсний дараа давсгүй махны шөл, хурган бантан болон бусад хоолнуудыг бага багаар хүүхдийнхээ ходоодонд тааруулан өгөх хэрэгтэй. 

Хүүхдээ хоолонд оруулах энэ үе маш чухал бөгөөд таны хүүхдэд юу тохирох, тохирохгүйг мэдэх хамгийн тохиромжтой үе юм. Мөн төрөл бүрийн амттай каш, жимс, нухашнаас өмнө ногооны төрлүүдийг хүүхдэд идүүлэн сургаснаар ногоо иддэг, дуршил сайтай байх болно.

хүүхдэд өгч болохгүй хүнс

 ХОЛБООТОЙ: Шинэ хоолонд хүүхдээ хэрхэн дасгах вэ?

"Pampers"-ын албан ёсны дистрибютер Анунгоо ХХК-с дээрх нийтлэл зөвлөгөөг бэлтгэн хүргэлээ. Та "ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН" гарын авлагаа доорхи холбоосоор нэвтрэн үнэгүй татан аваарай. 

Хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гарын авлага татах

Сэдэв: Гэр бүлийн эрүүл мэнд

Анунгоо

Нийтлэлч: Анунгоо

Анунгоо ХХК нь “Procter and Gamble” компанийн албан ёсны дистрибьютерээр 1999 оноос эхлэн ажиллаж байна. Монголын ард түмнийг P&G-ийн чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнээр байнга хангаж, харилцагч, хэрэглэгч, ажилтан нарынхаа эрхэм сонголт байна гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ