<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хүүхдийн Д витамины хэрэглээ ба ач тус

Огноо: 2017-10-06

Бид үр хүүхдүүдээ төрсөн цагаас нь эхлэн аль болох өвчин тусгахгүй, эрүүл саруул өсгөх юм сан гэдэг хүсэлтэй байдаг. Бага насны хүүхдийн дархлаа нь бүрэн тогтоогүй байдаг учир агаараар дамжин халдварладаг янз бүрийн өвчин тусах нь их. Иймд бид хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн товлолт вакцин, эмчийн үзлэгт нь тогтмол хамруулж байх шаардлагатай. 

maxresdefault-1.jpg

Дөнгөж төрсөн хүүхдийг 1 сар хүрмэгц нэмэлт Д витамин өгч байх нь чухал. Хүүхэд эхийн сүүнээс шим тэжээл, эрдэс бодисоо нөхөхөөс гадна өөрийнх нь бие дэх витамины хангамж дуусмагц өөрт хэрэгтэй амин дэм үүдээ хоол тэжээл, агаар салхи, витамин зэргээс нөхөж байх хэрэгтэй болдог. 

Витаминууд дундаас хамгийн чухал нь Д витамин байдаг. Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ шаардлагатай хэмжээгээр нь Д витамин өгөөгүйгээс болж маш олон хүндрэл үүсдэг байна. 

"Д" Витамины тухай

Бид Д витамин зөвхөн яс, эрхтний үйл ажиллагаанд хэрэгтэй гэж боддог ч тийм биш! Судалгаа шинжилгээгээр витамин "Д" нь тархи, зүрх судас, хөх, нойр булчирхай, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний эд эрхтэнд байрлан тэдгээр эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг зохицуулагч гүүр нь болж байдаг. Иймд Д витамин нь зөвхөн яс, эрхтний үйл ажиллагаанд бус бидний биеийн бүх л хэсгүүдэд шаардлагатай гэсэн үг. Эрүүл байхын тулд Д витаминыг хэвийн хэмжээнд байлгах шаардлагатай.

Д витаминыг хаанаас нөхөж болох вэ?

  • Байгалийн жамаар буюу нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр арьсан дор витамин Д ялгаруулж нөхөх
  • Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, элэг түлхүү хэрэглэх. Гэвч хоол хүнсээр Д витаминыг хангалттай хэмжээнд авч чаддаггүй.
  • Эм, витамин-аас буюу гаднаас нөхөх. Ингэхдээ Д витамины хэрэгцээгээ тодорхойлуулсны үндсэн дээр урьдчилан сэргийлэх юм уу эмчилгээний тунгаар нөхөж байх шаардлагатай. 
"Д" Витамин дутагдах нь ямар хүндрэл үүсгэдэг вэ?

e3325b_32w450zc0_x800.jpgД витамины дутагдлын хамгийн тод харагддаг сөрөг үр дагавар бол рахит  юм. Мөн түүнчлэн зүрх судас, даралт ихсэлт, чихрийн шижин, таргалалт, хорт хавдар, дархлаа сулрах зэрэг олон өвчин үүсэх нөхцөл бүрддэг. Гэхдээ Д витамин авах хэрэгтэй гээд хамаагүй их хэмжээгээр хэрэглэж болохгүй, учир нь "Д"-ын илүүдэл нь дутагдалтайгаа яг ижил шинж тэмдгээр илэрдэг. Тийм учраас заавал шинжилгээ хийлгэсний үндсэн дээр хэрэглэх тунгаа тодорхойлох ёстой.

"Д" витамины талаар мэдвэл зохих зүйлс:
  1. Удаан хугацааны туршид "Д" витамин ихээр дутагдсанаас хоол боловсруулах замаас кальци, фосфорын шимэгдэлт буурч улмаар өсөж буй бие махбодын яс зөөлрөх өвчнийг сульдаа/рахит/rickets гэнэ. "Д" витамин дутагдахад хоол боловсруулах замаас нийт кальцийн ердөө л 10-15% нь цусанд шимэгдэнэ.
  2. Иймд өсөлт хоцрох буюу хүүхдийн жин, өндөр хэвийн хэмжээнээс бага байх, булчин сулрах, яс зөөлөрч хэлбэр дүрсээ алдах (дөрвөлжин толгой, майга эсвэл Х хэлбэртэй хөл, бугуй, шагай, өвдөгний үеэр бүдүүрэх, хавирагны яс-мөгөөрсний үе бүдүүрэх – сампингийн эрхний шинж) нь энэ өвчний үндсэн шинж юм.
  3. Булчин суларч яс зөөлөрснөөс шалтгаалан хүүхэд мөлхөх, хөлд орох нь хоцрох, суух болон явахад хөл нь өвдөх, сүүн шүд цоорох шинжүүд илэрнэ. Цусан дахь кальцийн хэмжээ хэт багассанаас булчингийн таталт илэрч болно. Түүнчлэн сульдаатай хүүхэд өвчлөмтгий байхаас гадна аливаа өвчнөөр илүү хүнд өвчилдөг.
  4. Дан хөхөөр хооллодог хирнээ Д витамин уудаггүй, агаар салхинд гардаггүй, дутуу төрсөн, 6 сар хүрээд нэмэгдэл хоолонд ороогүй, бор арьстай, элэг ба бөөрний хүнд өвчтэй, уналт таталтын эм (үүнд люминал буюу фенобарбитал орно), гормон байнга хэрэглэдэг, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байх нь рахитаар өвчлөх эрсдэлт хүчин зүйл болно.
  5. Хүүхэд 2 нас хүртлээ рахитаар өвчилөх эрсдэлтэй боловч 3-6 сартай хүүхэд хамгийн өндөр эрсдэлтэй.
  6. Рахит өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эх жирэмсний хугацаанд пренаталь витамин тасралтгүй уух, гүйцэд төрсөн бол 14 хоногтойгоос, дутуу төрсөн бол төрсөн өдрөөс нь Д3 витаминыг хоногт 400 олон улсын нэгж-ээр өдөр бүр 3 нас хүртэл нь уулгах хэрэгтэй. Харин Д2 витамины идэвх Д3 витамины идэвхийн 30%-тай тэнцэх тул 3 дахин өндөр тунгаар буюу 1200 нэгжээр уулгана.
  7. Спирт агуулсан бэлдмэлүүд хүүхдийн эрүүл мэндэд хортой тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хориглодог. Түүнчлэн 6 сартайгаас нэмэлт хоолонд оруулж өдөрт 2 аяга сүү, түүнтэй тэнцэх сүү, сүүн бүтээгдэхүүн идүүлэх шаардлагатай.
  8. Витамин хүүхдийн уураг тархины хөгжилд нэн шаардлагатай бөгөөд бага насандаа Д витамин байнга уух нь уураг тархины хөгжилд сайнаар нөлөөлж цаашид сэтгэцийн хувьд эрүүл байх нэг нөхцөл болдог.
  9. "Д" витамин нь тосонд уусдаг витамин бөгөөд энэ нь бие махбодод хуримтлагддаг гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүнээс загас Д аминдэмээр баялаг бөгөөд өндөгний шар, үхрийн элгэнд бага хэмжээгээр агуулагддаг. Ихэнх хүнсний бүтээгдэхүүнд энэхүү аминдэм агуулагддаггүй.
  10. Олон найрлагатай (мультивитамин) сонгохдоо "Д" витамины агууламжийг нь харах ёстой. Д витамины агууламж тун бага тохиолдолд хоногийн хэрэгцээг нь хангахын тулд заавраас нь ихээр уулгах нь бусад витамины тун ихсэх (ялангуяа А) аюултай. Илүүдэл жинтэй тарган, таталтын эсрэг эм байнга уудаг, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас гадаа гарах боломж хомс, элэг бөөрний архаг өвчтэй хүүхдэд эмч илүү өндөр тун бодож зөвлөдөг. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Витамин авахынхаа өмнө өөрөөсөө заавал асуух 3 асуулт.

Та өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч Д витамин-ы шинжилгээнд нэн даруй хамрагдаарай.

Хоолны ном

Сэдэв: Гэр бүлийн эрүүл мэнд

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ