<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хүүхдийн арьс наранд түлэгдэхэд ямар арга хэмжээ авах вэ?

Огноо: 2017-06-23

хүүхдийн арьс наранд түлэгдвэл ямар арга хэмжээ авах вэ?Нарны хэт ягаан туяа хамгийн их байдаг үед хүүхдээ аль болох гадаа тоглуулахаас зайлсхийгээрэй. Үнэхээр шаардлагатай тохиолдолд гадаа байгаа бол малгай өмсүүлж, нарын тос түрхэж, урт ханцуйтай хувцас өмсүүлэх нь нарших, наранд түлэгдэхээс сэргийлэх болно. Нэгэнт наршсан, арьс нь наранд түлэгдсэн бол дараах зөвлөмжийг хэрэгжүүлээд үзээрэй.

Наранд түлэгдэх

наранд түлэгдэх

Хэрвээ хүүхдийн тань арьс наранд түлэгдэж, холцруутсан бол хүйтэн, нойтон хувцас өмсгөх эсвэл нойтон даавуугаар 20 минут жин тавих мөн хүүхдийн арьсанд тохирсон чийгшүүлэгч лосьон түрхэх нь арьсыг хуурайшихаас сэргийлж, өвдөлтийг намдаадаг. Хэрвээ 2-р шатны нарын түлэгдэлттэй бол эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Нэгэнт түлэгдсэн арьс бүтэн жилийн турш онцгой арчилгаа шаардагддаг. Нарны тосыг тогтмол хэрэглэх нь арьсыг нарнаас хамгаалах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

Нарших

нарших

Наршилтын нууц үе 30 минутаас 18 цаг үргэлжилнэ. Дотор бачуурч, бие нозоорох, бага зэрэг халуурах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямрах, нүд харанхуйлж, толгой эргэнэ.

Бага насны хүүхэд шалтгаангүй уйлагнах, бага зэрэг халуурах, баас нь шингэрч, өнгө нь цайвар болох зэргээр өөрчлөлт мэдрэгддэг.

Биеэ сэрүүцүүлж, зовуурыг нь багасгахын тулд, юун түрүүнд бага зэрэг хүйтэн бүлээн усанд алчуур базаж, бүхий л биеэ арчиж, жин тавих хэрэгтэй. Ингэснээр зовиур багасаж, бие сэргэх болно.

Халуун наранд маш их хэмжээний шингэн алдсан байдаг тул давстай хар цай, хросол уух нь шингэнийг нөхөж хордлогыг багасгаж, алдсан эрдсийг нөхөх болно.

Хэдийгээр өвдөлт намдахгүй, шинж тэмдэг буурахгүй бол өвчин намдаах, толгойн эмийг ууж болох ч, эмчийн зааваргүйгээр дур мэдэн хүчтэй эм уухаас болгоомжлох хэрэгтэй. Энэ нь бүр ч илүү сөрөг үр дагаварт хүргэж болно.

Хүмүүсийн дунд түгээмэл байдаг ардын арга бол үд дундын наранд ус бүлээсгэж уух.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Бяцхан үрстэйгээ хийж болох хөгжилтэй зүйлс

"Pampers"-ын албан ёсны дистрибютер Анунгоо ХХК-с дээрх нийтлэл зөвлөгөөг бэлтгэн хүргэлээ. Та "ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН" гарын авлагаа доорхи холбоосоор нэвтрэн үнэгүй татан аваарай. 

Хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гарын авлага татах

 

Сэдэв: Гэр бүлийн эрүүл мэнд

Ариунсайхан

Нийтлэлч: Ариунсайхан

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ