<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хүүхдийнхээ шүдэнд хэрхэн анхаарал тавих вэ?

Огноо: 2017-06-28

хүүхдийнхээ шүдэнд хэрхэн анхаарал тавих вэАмны хөндийн ариун цэврийг сахих нь хувийн ариун цэврийн маш чухал хэсэг билээ. Энэ удаад хүүхдийнхээ шүдний эрүүл ахуйг сахихын тулд хэрхэн зөв дадал зуршилтай болох талаар хүргэе. 
Хүүхдийг амны хөндийг аль болох эрт тусмаа цэвэрлэж эхлэх нь зөв. Энэ нь насанд хүрсэн үед нь ч эрүүл дадал болох давуу талтай. Харин нас, насанд нь тохирсон шүднийг арчилгааг доорх нийтлэлээс уншаарай.

4-24 сар

4-24 сарХүүхдийн тань анхны шүд гарна. 

Энэ үед нь угааж эхлэх хэрэгтэй. Хүүхдийн шүдэнд зориулсан шүдний сойз, ус, оог хэрэглэн хүүхдийнхээ сонирхолд тааруулан угаах нь илүү хялбар бөгөөд хүүхдэд тань сонирхолтой санагдах болно. 

2-4 нас

2-43 нас орчимд насанд нь ойроолцоогоор 20 орчим сүүн шүдтэй болсон байна. Эрүүл шүд нь цагаан өнгөтэй, ямар ч толбогүй байдаг бөгөөд буйл нь ягаан өнгөтэй байх ёстой. 

Өдөрт 2 удаа хүүхдийнхээ шүдийг угаах хэрэгтэй. Мөн адил насанд тохирсон шүдний оо, сойзыг хэрэглэх нь зүйтэй. 

Энэ наснаас нь эхлэн шүдний эмчид тогтмол үзүүлж хэвших нь ирээдүйн сайхан инээмсэглэлийн суурь нь болж өгнө. 

5-8 нас

8-5Ойролцоогоор 6 насанд нь сүүн шүд солигдож байнгын шүд гарч эхлэнэ. 

Урьдын адил амны хөндийн ариун цэврийн дадлаа үргэлжлүүлэн сахих хэрэгтэй. Энэ үеэс хүүхдэдээ өөрөө хэрхэн бие даан шүдээ угааж сурахад нь туслах хэрэгтэй. Энэ бол таны хүүхэд хэрхэн еерчлегдех талаар заах гарын авлага юм.

8-12 нас

8-12Хүүхдийн тань гайхалтай инээмсэглэл байнгын шүдээр солигдож эхлэнэ. 

Энэ үеэс хүүхэд тань өөрөө шүдээ угааж эхлэнэ. Ганц шүдээ угаахаар хязгаарлагдаж болохгүй бөгөөд шүдэнд хэрэгтэй эрүүл хоололтыг сонгох хэрэгтэй талаар та туслах хэрэгтэй. Хүүхэд бүр л амттанд дуртай ч их хэмжээгээр хэрэглэвэл юу болох, ямар хор хөнөөлтэй талаар тайлбарлаж өгөөрэй. 

Хамгийн зөв алхам бол та өөрөө үлгэрлэх юм шүү. Хүүхэдтэй хамт шүдээ угааж, хамтдаа хооллож, хамтдаа эрүүл хүнс хэрэглэх нь хүүхдэдээ заах хамгийн том хичээл юм.

13-18 нас

13-18Таны өсвөр үеийнхний амны хөндийн эрүүл ахуйн ач холбогдлыг ойлгох хэрэгтэй. Энэ үе шат нь өөрчлөлтийн нэг юм: Гурав дахь араа  гарч эхэлнэ. Энэ нь тийм чухал мэт харагдахгүй байх боловч амны үнэрт нөлөөлдөг. 

Өсвөр насныхны хувьд шүдний эмчид тогтмол үзүүлж, амны хөндийн эрүүл ахуйгаа сахиж, ач холбогдлыг нь ойлгож байх нь чухал. 

Хэрвээ шүдний апрат шаардлагатай гэж үзвэл энэ насанд нь зүүж эхлэх нь хамгийн чухал. Харин шүдний апраттай үед энгийн шүдний сойзоос илүү автомат сойзыг хэрэглэхийг зөвлөж байна. 

ХОЛБООТОЙ: Шүд угаахад гаргадаг нийтлэг 7 алдаа

Амны хөндийн мэргэжлийн арчилгаа Blend-a-med

Blend-a-med

 

Сэдэв: Хүүхдүүд

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ