<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Төрсний дараа анхаарах зүйлс

Огноо: 2017-06-09

төрсний дараа анхаарах зүйлсЖирэмсэн болохоос эхлээд эмэгтэйчүүд бидний биед маш том өөрчлөлтүүд гардаг бөгөөд төрсний дараа аажим, аажимаар хэвийн байдалдаа эргэж ордог. Гэхдээ хүн хүний биеийн онцлогоос шалтгаалж хэр урт хугацаа зарцуулах нь ялгаатай байдаг. Харин төрсний дараа гам барих, ариун цэврийн байдлыг чухалчлан сахих нь бүх эмэгтэйчүүдэд адил билээ. Хүмүүсийн дунд кесорав хагалгаа болон өөрөөрөө төрсөн эхчүүд өөр өөр ариун цэврийн дэглэм сахих ёстой гэсэн буруу ойлголт байдаг. Энэ удаагийн нийтлэлээр төрсний дараах гам барилт, ариун цэврийн асуудлыг хөндөж байна.

Гам барих 

гам барих

Амаржсаныхаа дараа биеэ гамнаж, гам барих учиртай хэмээн монголчууд эртнээсээ хэлцсээр ирсэн. Гэвч яагаад заавал гам барих ёстой, ингэлээ гээд ямар нөлөөтэй талаар хүмүүс өөр өөрийн байр суурьтай байдаг. Зарим ээж нар гам бариагүйгээс болж хөл, гар нь янгинаж өвдөх, чих шуугих, ядрах шинж тэмдэг илэрдэг болсон гэх нь их. Тиймээс хэрхэн зөв гам барих талаар хүргэе.

  1. Усанд орох 
    Эмэгтэй хүн жирэмслэлтийнхээ явцад их хэмжээний усыг биедээ агуулдаг. Харин төрсний дараа энэ ус нь хөлс, цус, шингэнээр дамжин гадагшилдаг байна. Ийм болохоор эмэгтэй хүн төрсний дараа ихээр хөлөрдөг. Ингэж их хөлөрч байхад арьс бохирдоно тиймээс усанд орох хэрэгтэй. Гэхдээ даарч болохгүй салхи авахуулахгүй байх хэрэгтэй. 
  2. Хүйтэн зүйлд хүрч болохгүй /мах,ус/
  3. Халуун газар унтаж болохгүй 

Сав агшилт ба өвдөлт

сав агшилт ба өвдөлт

10 сарын турш аажим, аажмаар томорсон гэдэс төрсний дараа нэг өдөрт багтаад эргээд хэвийн хэмжээнд очино гэж байхгүй. Энэ нь тодорхой хэмжээний хугацаа шаардагдах бөгөөд мөн өвдөлттэй байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ өвдөлт яг л төрөхийн өвдөлт шиг ч хүчтэй байж болох юм. Умай эргээд хэвэндээ ортол 4-6 долоо хоног шаардагддаг бөгөөд агших өвдөлт нь төрсний дараахь эхний хэдэн цагт маш хүчтэй мэдрэгддэг аж. Хэрэв төрсний дараа танд үнэхээр их өвдөлт зовиур шаналгаа мэдрэгдвэл мэргэжлийн эх барих, эмэгтэйчүүдийн эмчид хандан зөвлөгөө, мэдээлэл авахаа бүү мартаарай. 

Амралт

амралт

Төрсний дараа нялх биетэй эх амрах хэрэгтэй байдаг нь гам барих бас нэгэн хэлбэр юм. Төрсөн бүх ээжүүдэд тамир тэнхээгээ нөхөн авах (дуг хийх, ) зайлшгүй шаардлага бий. Ингэж байж шөнө өдөргүй хөхөх хүүхдийнхээ хэрэгцээнд хүрч халамжилж чадна. Хэрвээ хөхүүл нялх биетэй эхийн сүү нь татарч багасвал хамгийн түрүүнд маш сайн амраах хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. 

Хооллолт

хооллолт

Та одоо нэг биш 2 хүнийг хооллож, эрдэс, витаминаар хангах шаардлагатай болсон тул аль болох шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх хэрэгтэй. Зарим бүсгүйчүүд хурдхан шиг жингээ хасахын тулд хоолны дэглэм барьж эхэлдэг нь маш буруу. Амьдралын хэвийн маягтаа эргэж орсны дараа турах хангалттай цаг гарна. Гэхдээ бас хөхөөр хооллож байгаа гээд замбараагүй идэж болохгүй. Хамгийн тэжээллэг хоол хүнсийг сонгох хэрэгтэй. Жишээлбэл: Мюгтай шөл, өндөг, мах, загас гээд уургаар баялаг хүнс хэрэглэх. Ээжүүдийн дунд сүү сайн оруулахын тулд гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх хэрэгтэй гэсэн буруу ойлголт байдаг. Энэ нь маш буруу бөгөөд та боломжит хэмжээгээр ус ууж, уургаар баялаг хоол хүнс хэрэглэх нь илүү үр дүнтэй юм. Хийжүүлсэн ундаа, бэлэн гоймон, харшилтай бол цитрусын төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж болохгүйг хэлэх нь илүүц биз

Халдвараас урьдчилан сэргийлэх

халдвараас урьдчилан сэргийлэх

Кесоров хагалгааны оёо, өөрөөрөө төрсөн эхчүүд хярзангийн оёо нь нян, бактер үржих таатай орчин болдог. Тиймээс оёогоо бактерийн эсрэг савангаар цэвэрлэж байх хэрэгтэй бөгөөд энэ нь эдгэрэлтийг түргэсгэж өгдөг. Гам барьж байна гээд усанд орохгүй байх нь маш буруу бөгөөд салхи авахуулахгүй усанд орж, оёогоо цэвэрлэж байх нь хамгийн чухал гам барилт юм. Мөн гадна бэлэг эрхтний эрүүл ахуйн дэглэмийг маш сайн сахиж, харшил өгөхгүй ариун цэврийн хэрэглэлийг сонгож, ойр ойрхон сольж байх хэрэгтэй. 

Хөхүүлэх

хөхүүлэх

Хөхүүлэх бүрт сүүний гарц улам нэмэгдэнэ. Сүү багатай байна гээд хөхүүлэхээ зогсоовол улам л сүүгүй болно гэсэн үг. Төрсний дараа хурдан амлуулвал сав сайн агшиж цус алдах хүндрэлээс ээжийг хамгаална. Мөн хүүхдэд төрөлхийн дархлаа тогтоох хамгийн вакцин нь эхийн сүү, ангир уураг байдаг.

Угаалгын хөтөч цахим гарын авлагаа доорх холбоосоор үнэгүй татаж аваарай.  

У

Сэдэв: Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд

Ариунсайхан

Нийтлэлч: Ариунсайхан

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ