<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Стресс ба эмэгтэйчүүдийн бие махбод

Огноо: 2017-10-11

Стресс ба эмэгтэйчүүдийн бие махбод

Стресс бол зорилго, амжилт, төлөвлөгөөний адил амьдралын нэгээхэн хэсэг. Гэхдээ хэт тогтворгүй болох, хянах чадвараа алдах, байнга стресстэх нь эрүүл мэндийг доголдолдуулж эхэлдэг. Дараах нийтлэлээс стресстэх үед бидний үед юу болдог? болон хэрхэн зохицуулах талаар уншаарай. 

Тархи

Тархи

Стресстэх үед өнчин тархинд ANS гэх дохио өгч cortisol, epinephrines, болон стрессний гормоныг ялгаруулдаг. Хэт их Cortisol нь суралцах болон ой санамжийн үйл явцыг удаашруулдаг бөгөөд яваандаа сэтгэцийн эмгэг үүсгэх эрсдэлтэй байдаг. 

Зүрх судасны систем

Зүрх судасны систем

Стресс нь зүрхний шигдээс болох, даралт ихсэх, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Дани эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад ажлын хэт их ачаалалтай эмэгтэйчүүд зүрх судасны өвчин тусах эрсдэл нь өндөр байдаг байна. Мөн Бээжинд явуулсан цагаан захтан эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаанд ажлын ачаалал нь артерийн судсыг нарийсгаж, зүрх судасны эрт үеийн өвчлөлийг бий болгох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн үр дүн гарсан байна.

Амьсгалын систем

Амьсгалын систем

Стресс нь дараах өвчнийг үүсгэдэг: 

  • Амьсгалын хүндрэл 
  • Астма
  • Амьсгалын замын өвчлөл

Булчин

Булчин

Стресс нь дараах өвчнийг үүсгэдэг: 

  • Булчингийн зангирал
  • Булчингийн архаг өвчлөл
  • Толгойн өвчин 
  • Булчингийн сулрал нь хатангир үүсэх шалтгаан болно.

Элэг

Элэг

  • Стресснээс үүдэн сахрын хэмжээ ихэсдэг. 
  • Цусан дахь сахрын хэмжээ ихэсснээс таргалалт үүсдэг. Америкийн уугуул иргэдийн ихэнх таргалалтын асуудалтай байдаг нь сахрын хэмжээтэй холбоотой юм. 

Хоол боловсруулах систем

Хоол боловсруулах систем

  • Стрессээс үүдэн хэт их идэх, тамхи татах нь шар хөөрөх, цээж гашуун оргих үндэс болдог. 
  • Гэдэс дотор тавгүйрхэх,  дотор муухайрах, гэдэс өвдөх шинж тэмдэг илэрдэг. 
  • Суулгалт, гэдэсний түгжрэл үүсэх, өтгөн хатах аюултай. 

Нөхөн үржихүй 

Нөхөн үржихүй

Маш их хэмжээний стресс нь дараах өвчний үүсгэдэг: 

  • Сарын тэмдгийн мөчлөг алдагддаг. /хэт их ирэх, урт хугацаанд ирэх, мөчлөгийн хугацаа алдагдах/
  • Өндгөн эсийн боловсролт удааширдаг. 
  • Хэт их ядарснаас үүдэн стресстэх нь сексийн дуршил бууруулдаг. 
  • PMS-ийн шинж тэмдэг ихэссэнээс : ааш зан өөрчлөгдөх, хавагнах, таталт өгөх аюултай. 

Нийгмийн хүчин зүйл нь эмэгтэйчүүдийн стресс,  сэтэгцийн өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. 

Нийгмийн хүчин зүйл нь эмэгтэйчүүдийн стресс,  сэтэгцийн өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

  • Маш их стресстэй ажилдаг эмэгтэйчүүд зүрхний шигдээс болох магадлал 40% -иар их байдаг. 
  • Ажлаасаа халагдахвий гэсэн айдас нь цусны даралт болон холестрины хэмжээг ихэсгэж таргалалт үүсгэдэг.
  • Эрэгтэйчүүд давамгайлсан ажлын газар ажиллах нь кортисолын хэмжээг нэмэгдүүлдэг. 

Стресс бууруулах хүчин зүйлүүд 

Стресс бууруулах хүчин зүйлүүд

  • Бэрхшээлийг даван туулах, бие даах чадвар
  • Санхүүгийн болон материаллаг нөөцтэй байх
  • Эрүүл харилцаа

ХОЛБООТОЙ: Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба хоол хүнс

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл үзэхийг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.

ариун цэврийн хэрэглэл

 

 

Сэдэв: Эрүүл хооллолт

Мөнхчимэг

Нийтлэлч: Мөнхчимэг

Анунгоо ХХК - Маркетингийн менежер