<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Сарын тэмдэг ирсэн үед хийж болохгүй зүйлс

Огноо: 2017-08-17

Сарын тэмдэг ирсэн үед хийж болохгүй зүйлс

Сарын тэмдгийн үеэр сэтгэл санаа, бие махбод хэвийн үеийнхээс яльгүй өөр байдаг. Энэ өөрчлөлтийг даган амьдралын хэв маяг ч мөн адил өөрчлөгддөг. Тиймээс сарын тэмдгийн үед хийж болохгүй зүйлсийг хүргэж байна. Эдгээр зүйлсийг хийснээр сарын тэмдгийн өвдөлт нэмэгдэж, илүү тухгүй байдал үүсдэг юм.

Банн-д орох

Банн-д орох

Сарын тэмдгийн үед ваннд хэвтэж, усанд орохоос татгалзаарай. Энэ үед умайн хүзүү маш мэдрэмтгий байдаг бөгөөд нянгийн нөлөөлөлд автаж, бохирдох магадлал өндөр байдаг. Мөн хэт халууцахаас сэргийлэх хэрэгтэй. Учир нь хэт халууцсанаар, цусны судас тэлж, цусны эргэлт түргэсдэг ба ингэснээр сарын тэмдэг гэнэт ихээр ирж, тухгүй байдал үүсгэдэг байна. 

Хоолны дэглэм

Хоолны дэглэм

Ихэнх эмэгтэйчүүд сарын тэмдгийн үеэр хоолны дуршил нь нэмэгддэг. Үүнийгээ ч анзаарч хоолны дэглэм барих, хоолоо сойх, энгийн үеийнхээс бага идэх гэж хичээдэг нь маш буруу юм. Эдгээр өдрүүдэд жирийн өдрүүд шиг хоол хүнсээ тохируулах хэрэгтэй. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэн биеийн эрч хүчээ нөхөх хэрэгтэй. Та Сарын тэмдгийн үед идэж болохгүй хоол хүнснүүд нийтлэлээс эдгээр өдрүүдэд татгалзах хэрэгтэй хоолтой танилцаарай. 

Эм уух

Эм уух

Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаах гэж төрөл бүрийн эм ууж болохгүй. Энэ нь сүүлдээ дадал болж, эм уухгүй л бол тэвчихийн аргагүйд хүргэдэг байна. 

Согтууруулах ундаа хэрэглэх

Согтууруулах ундаа хэрэглэх

Энэ нь өвдөлтийг нэмэгдүүлж, сарын тэмдгийн хэмжээг ихэсгэх сөрөг талтай. Харин шингэн уух зүйл, ус ундааны тухайд ямар нэгэн хориг байхгүй аж. 

Хөдөлгөөнгүй байх

Хөдөлгөөнгүй байх

Сарын тэмдгийн өдрүүдэд эмэгтэйчүүд аль болох бага хөдөлгөөн хийж, хөдөлгөөнөө хорихыг илүүд үздэг. Энэ нь буруу бөгөөд ялангуяа бүх л өдрийн турш орондоо хэвтэх нь цусны эргэлтийг удаашруулж илүү их өвдөлт мэдрэгдэж, тухгүй байдлыг үүсгэдэг. 

Секс

Секс

Олон эмэгтэйчүүд энэ тал дээр эргэлзэж явдаг. Эдгээр өдрүүдэд аль болох секс хийхгүй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь эдгээр өдрүүдэд бэлгийн замын халдварт өвчин авах, халдвар авах эрсдэл өндөр байдаг. 

Идэвхтэй дасгал хөдөлгөөн

Идэвхтэй дасгал хөдөлгөөн

Эхний 2-3 өдөр сарын тэмдгийн хэмжээ их байдаг тул эдгээр өдрүүдэд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхээс татгалзах хэрэгтэй. Мэдээж огт хөдөлгөөн хийхгүй байж болохгүй гэж дээр дурдсан тул зөвхөн идэвхтэй буюу фитнесс, спортоор хичээллэх, явган аялалд оролцох гэх мэт биеийн хүч шаардсан зүйлс хийхгүй байхыг зөвлөе. 

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.

ариун цэврийн хэрэглэл

Сэдэв: Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ