<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Сарын тэмдгийн үед идэж болохгүй хүнснүүд

Огноо: 2017-07-28
Сарын тэмдгийн үед идэж болохгүй хүнснүүдСарын тэмдэг ирсэн үед эмэгтэйчүүд бидний ааш өөрчлөгдөж, бие организм урьд байснаасаа илүү ихийг шаарддаг. Гадуур гармаар, уйлмаар, шалтгаангүй ууралмаар, ажлаа тасалмаар гээл учир нь олдохгүй олон ааш энэ л өдрүүдэд биднээс гардаг. Гэхдээ ихэнхи тохиолдолд хоолны дуршил нэмэгдэж, шөнө орой цагийн хязгааргүй хоол, зууш, жимс гээд идэх хэрэгтэй юу л байна бүгдийг идмээр санагддаг биздээ? Тэгвэл сарын тэмдгийн үед идэхээс татгалзах хэрэгтэй хүнснүүдийн талаар хүргэж байна. 

1. Хүйтэн хоол хүнс ялангуяа мөс болон мөстэй ундаа

1. Хүйтэн хоол хүнс ялангуяа мөс болон мөстэй ундаа
Хүйтэн хүнс нь хоол боловсруулах тогтолцоонд төдийгүй цусны эргэлтэд саад болдог тул сарын тэмдгийн хэмжээ багасах юмуу өвдөлттэй ирэх шалтгаан болно. Мөн гадагшилж буй цусыг хананд наалдуулан үлдээж умайн хавдартай болох эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

2. Халуун ногоотой хоол, хүнс

2. Халуун ногоотой хоол, хүнсСарын тэмдгийн үед хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа мууддаг тул хүн амархан боловсорч, шимэгддэг хоол хүнс хэрэглэсэх нь зөв бөгөөд халуун ногоотой хоол хүнс шингэлт удаан байдаг. Тиймээс эдгээр өдрүүдэд халуун ногоо болон хуурсан шарсан төрлийн хоол хүнснээс татгалзахыг зөвлөж байна.

3.Алкоголь болон кафейны төрлийн зүйлс

3.Алкоголь болон кафейны төрлийн зүйлс

Каффейн нь шоколад, кофенд агуулагддаг. Алкоголь болон каффейнтэй хоол, хүнс нь шээс ялгаруулалтыг ихэсгэж, таны бие дэх шингэний хэмжээг багасгаснаар сарын тэмдэг өвдөлттэй ирэх шалтгаан болно.

4. Чихэрлэг хүнс

4. Чихэрлэг хүнс
Цусан дахь сахарын хэмжээний өөрчлөлтөнд сэтгэл санаа тогтворгүй болох шалтгаан болдог. Тиймээс эдгээр өдрүүдэд аль болох чихэрлэг хүнснээс татгалзаарай.

5. Давс

5. Давс
Сарын тэмдгийн үед эстрогений түвшин өөрчлөгдөх тул усан хаван үүсдэг. Үүний улмаас хөх хатуурч чангарах, гэдэс томбойх, толгой өвдөх зэрэг шинж илэрнэ. Давс энэхүү хаванг ихэсгэндэг учир нэг өдрийн давсны хэрэглээгээ багасгахыг зөвлөе. Нөөшилсөн бүтээгдэхүүн, түргэн хоол зэрэг нь давс ихээр агуулдаг.

ХОЛБООТОЙ: Сарын тэмдгийн мөчлөг яагаад алдагддаг вэ?

Та бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү. 

New Call-to-action

Сэдэв: Эрүүл хооллолт

Мөнхчимэг

Нийтлэлч: Мөнхчимэг

Анунгоо ХХК - Маркетингийн менежер