<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Сарын тэмдгийн хуанли хөтлөх аргууд

Огноо: 2017-04-13

Хуанли хөтлөх

Сарын тэмдэг гэдэг нь энгийнээр бол өндгөвчнөөс гарсан өндгөн эс нь эр бэлгийн эстэй нийлээгүй тохиолдолд умайн хананд тогтсон цус, зөөлөн эд 3-7 хоногийн хугацаанд ховхорч үтрээгээр дамжин гадагшлах үйл явцыг хэлдэг. Хэрвээ өндгөн эс, эр бэлгийн эстэй нийлсэн тохиолдолд үр тогтох ба жирэмслэлтийн хугацаанд сарын тэмдэг зогсдог.

Сарын тэмдгийн тухай дээрх ойлголтыг нь эмэгтэй хүн бүрт л бий. Харин энэ сэдвээр бидний зайлшгүй мэдэх ёстой атал тэр бүр мэдээд байдаггүй нэг чухал зүйл бол "Сарын тэмдгийн хуанли хөтлөх" аргууд юм. Сарын тэмдгийн хуанлийг тогтмол хөтлөх нь хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, хүүхэд олоход тохиромжтой хугацааг тодорхойлох, гадны эрсдэлүүдээс хамгаалах гээд олон давуу талуудын бий болгодог.  

Өндгөн эс гэж юу вэ? Хэзээ боловсордог вэ?

Өндгөн эс нь ойролцоогоор 0.2–0.3мм хэмжээтэй дугарагдуу хэлбэртэй эс бөгөөд дотроо шингэнтэй үлээдэг шаар шиг нимгэн хальстай байдаг нь эр бэлгийн эстэй нэгдсэнээр үр тогтолт үүсдэг.

Өндгөн эсийн боловсролт нь эмэгтэй хүний сарын тэмдгийн мөчлөгтэй шууд холбоотой бөгөөд эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг харилцан адилгүй, тогтооход хүндрэлтэй байдаг. Гэхдээ таны мөчлөг тогтмол 28 ±2 өдөр байдаг бол 14 дэх өдөр таны өндгөн эс боловсорч гадагшлах хамгийн боломжтой өдөр.

Сарын тэмдгийн хуанлийг хэрхэн хөтлөх вэ?

Эмэгтэйчүүдийн нийтлэг гаргадаг алдаа бол сарын тэмдэгтэй холбоотой асуудлаар эмчид хандахдаа мөчлөг, хугацаа, ирсэн өдөр, дууссан өдөр гэх мэтийг нарийн тодорхой мэддэггүй нь эмч танд тохиолдсон зүйлд тодорхой, нарийн хариу өгөх боломжийг багасгадаг. Сарын тэмдгийн хуанлийг тогтмол хөтлөснөөр хүүхэдтэй болох хугацааг тодорхойлж болохоос гадна хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх боломжтой.  Мөн доор дурдсан аргуудаас өөрт тохирсон аргаа сонгон дадал болгох нь танд тулгардаг олон асуултуудын хариултыг танд өгнө.

       1. Онлайн тооны машин ашиглах

Энэ тооны машинд та сарын тэмдгийн эхэлсэн болон дууссан өдөр, сарын тэмдгийн мөчлөгийн хугацааг оруулснаар та хэзээ бэлгийн харьцаанд орж болохоо тодорхой харж болно.

Таны сарын тэмдэг сүүлийн 6 сар тогтмол 26 – 32 хоногийн зайтай, 7 болон түүнээс бага өдөр ирж байсан бол та энэ аргыг хэрэглэж болно.

Харин таны сарын тэмдгийн мөчлөг 26 өдрөөс бага эсвэл 32 өдрөөс их, сүүлийн 6 сарын хугацаанд 8 аас богино эсвэл урт  өдөр ирж байсан бол танд энэ арга тохиромжгүй юм.

Хэрвээ та хүүхэд төрүүлсэн бол ойролцоогоор 6 сарын дараа, сарын тэмдгийн мөчлөг тогтворжсоных нь дараа энэ аргыг хэрэглэх нь зүйтэй.

        2. Биеийн температураа хэмжих арга

Сарын тэмдгийн эхний өдрүүдэд таны биеийн температур бага байна. Овуляци буюу өндгөн эс гадагшилж эхлэхэд биеийн температур аажим аажмаар нэмэгдэнэ. Мөчлөгийн үлдсэн үед биеийн температур өндөр хэвээр байна. Дараагийн сарын тэмдэг ирснээр биеийн температур дахин унаж эхэлнэ. Өдөр бүр биеийн температураа ажигласнаар хэзээ өндгөн эс гадагшлахыг мэдэж авах боломжтой. Хэрвээ та жирэмслэлтээс зайлсхийж байгаа бол овуляци явагдсанаас хойших 3 хоногт хамгаалалтгүй бэлгийн хавьталд орохгүй байх хэрэгтэй.

Эмэгтэй хүн бүрийн биеийн дулаан өөр гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ дийлэнхдээ цельсийн 35 – 36.6 хэмийн температурт байдаг. Овуляци явагдсаны дараа 36.1–37.2 болж ихэсдэг. Халууныг хэмжихдээ температурын тоо ойлгомжтой харагдахаар, 35–38 хэмийг нарийн хэмжих боломжтой халууны шил хэрэглээрэй.

Өглөө бүр ярих, идэх, юм уух, бэлгийн харьцаанд орох болон хэрэв тамхи татдаг бол татахаас өмнө буюу орноосоо босохоосоо өмнө температураа үзэх хэрэгтэй. Халууны шилээ 5 минут орчим байлгасны дараа хариуг нь хараарай. 

Эмчээсээ юмуу, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төвөөс та температураа тэмдэглэх хүснэгтийг авч болно. Хэдэн хоногийн турш та биеийн температурын ерөнхий байдлаа ажиглах хэрэгтэй. Уурлах, нойроо тохируулаагүйгээс, өвдсөнөөс, тамхи татсанаас, цагийн зөрөөнөөс, дэндүү их зүйл ууснаас эсвэл халдаг хөнжил ашигласнаас болж таны биеийн температур аажмаар эсвэл огцом байдлаар өссөн үзүүлэлт ажиглагдаж, эхний болон дараагийн сарын температурын давтамж өөр байх магадлалтайг санаарай.

Энэ аргыг дөнгөж эхэлж байхад графикаа уншихад тань эмч, сувилагч, гэр бүл төлөвлөлтийн мэргэжилтэн туслах болно. Мөн жирэмслэлтээс хамгаалахаар шийдсэн бол та энэ аргаар дор хаяж 3 сар биеийн температураа хянасан байх шаардлагатайг санаарай.

        3. Энгийн хуанли ашиглах арга 

Та энгийн цаасан хуанли аваад сарын тэмдгийн мөчлөгийн хугацаагаа буюу эхэлсэн, дууссан өдрүүдийг тэмдэглэнэ.

Сарын тэмдэг ирсэн үед жирэмслэх боломжтой эхний өдрөө тодорхойлох

  • Тэмдэглэлээс хамгийн богино мөчлөгийн үргэлжилсэн өдрийг тодорхойлно
  • Нийт тооноос нь 18-ыг хасна.
  • Энэ сард таны сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс эхлэн хасаад гарсан тоогоор тоолоод гарсан өдрийг Y гэе.
  • Тэр Y өдөр нь тухайн сард таны жирэмслэх боломжтой эхний өдөр болно.

Сарын тэмдэг ирсэн үед жирэмслэх боломжтой сүүлийн өдрөө тодорхойлох

  • Тэмдэглэлээс хамгийн урт мөчлөгийн үргэлжилсэн өдрийг тодорхойлно.
  • Нийт гарсан өдрөөс 11–ийг хасна.
  • Энэ сард таны сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс эхлэн хасаад гарсан тоогоор тоолоод гарсан өдрийг Y гэе.
  • Тэр Y өдөр нь тухайн сард таны жирэмслэх боломжтой сүүлийн өдөр болно.

       4. Утасны аппликэйшн ашиглах

Дээр дурдсан аргуудыг хэрэглэх танд төвөгтэй байгаа бол гар утсанд зориулсан сарын тэмдгийн мөчлөгөө удирдах аппуудаас туршаад үзээрэй. Олон төрлийн апп байдаг тул илүү зөв, найдвартайг нь сонгохын тулд нийт таталтын тоо, мөн уг аппыг хэрэглэсэн хүмүүсийн сэтгэгдлийг уншиж үзээрэй гэж зөвлөе.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг шалтгаан

"Always" брэндийн албан ёсны дистрибьютор Анунгоо компаниас дээрх нийтлэл зөвлөгөөг бэлтгэн хүргэлээ. Та манай бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор зочлон танилцаарай.

New Call-to-action

Анунгоо

Нийтлэлч: Анунгоо

Анунгоо ХХК нь “Procter and Gamble” компанийн албан ёсны дистрибьютерээр 1999 оноос эхлэн ажиллаж байна. Монголын ард түмнийг P&G-ийн чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнээр байнга хангаж, харилцагч, хэрэглэгч, ажилтан нарынхаа эрхэм сонголт байна гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ