<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Жирэмсэн үед илрэх шинж тэмдгүүд болон төрөлтөнд бэлтгэх үйл явц

Огноо: 2017-08-15

Заримдаа бидний бие бидэнд ямар дохио илгээж байгааг тайлбарлахад хүндрэлтэй байдаг. Хэрвээ танд жирэмсний анхны шинж тэмдгүүд илэрч байж магадгүй гэж үзэж байвал дараах зүйлсийг мэдэхэд илүүдэхгүй билээ. 

Жирэмсэн үед илрэх шинж тэмдгүүд

Жирэмсний эрт үеийн зарим шинж тэмдгүүдэд:

  • Сарын тэмдэг ирэхээ болих.
  • Ойр ойрхон шээс хүрэх
  • Сэтгэл санаа тогтворгүй болох
  • Хөх томрох.
  • Хордлого өгөх, өлссөн үед дотор муухайрах
  • Хөхний толгой тойрсон бор арьс илүү хар бараан өнгөтэй болж эхлэнэ, бараан судаснууд хөхөн дээр тодорч мөн хүйсний нүхнээс авахуулаад хэвлийн доод хэсэг хүртэл бараан судал татна.
  • Хоолны дуршил нэмэгдэнэ.
  • Ядрах гэх мэт шинж тэмдэгүүд ихэвчлэн жирэмсний эхэн үед илэрдэг байна.
Жирэмсэн үеийн эмчийн хяналт

Хэрвээ чамд эдгээр жирэмсний эрт үеийн шинж тэмдгүүд илрээгүй бол, жирэмсний тестээр шалгаад үзээрэй. Хэрвээ тест эерэг гарвал, өөрийн эрүүл мэндийн зөвлөхөөс зөвлөгөө авах эсвэл мэргэжлийн эмчид хандан, эхо-д харуулан ургийн ерөнхий байдлыг хянуулж мөн сарын тэмдгийн мөчлөгийн тусламжтайгаар төрөх хугацаагаа тодорхойлуулах боломжтой юм.

Жирэмсэний саруудад гардаг нийтлэг шинж тэмдгүүдэд

Жирэмсэн үед хүний биед маш гайхалтай өөрчлөлтүүд гарч эхэлдэг ба Хэвийн жирэмслэлтийн үед дараах шинжүүд бий болдог.

  • Таны умайн хүзүү цэвэрлэгдэж биеэс цагаан өнгийн эвгүй үнэртэй зүйл ялгарч болзошгүй ба энэ нь умайн хүзүүг цэвэрлэж буй үйл явц юм.
  • Үр хөврөх үйл явцад боловсорсон өндгөн эс умайн хананд очиж наалддаг үүний дараагаас таны бие организм төрөх үйл явцад бэлдэж эхэлдэг.
  • Дааврын өөрчлөлттэй холбоотойгоор, таргалах, мөн толгой өвдөх ч тохиолдол байдаг, гэвч толгой өвдөлтийг зүгээр нэг шинж тэмдэг төдийхөн хүлээж авч, тоохгүй өнгөрч болохгүй  мөн жирэмсний хожуу үеийн хордлого ч мөн адил. Хэрвээ эдгээр нь даамжирч удвал та мэргэжлийн эмчид хандах шаардлагатай юм шүү.
  • Нуруугаар чилж өвдөх нь мөн адил дааврын өөрчлөлттэй холбоотой мөн жин нэмж, хэвлийн тойрог бүдүүрч эхлэх болно. Энэ нь мэдээж таны бяцхан үр өсөж томорч байгаагийн илрэл болдог байна. 
  • Дааврын өөрчлөлтөөр ураг өсөж томрох тусам ураг ходоодруу шахаж эхэлдэг үүнтэй холбоотойгоор ходоодны хүчил хоолойруу дээшлэн цээж хорсох болон зүрх дэлсэх шинжүүд илэрдэг.
  • Жирэмсэн үед гэдэсний булчингууд суларснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасдаг тул өтгөн хаталт болон жирэмсэний эхний саруудад хордлого илэрч  бөөлжих нь ихэнх ээжүүдэд тохиолддог хэвийн үйл явц юм.
  • Жирэмсний эхний гурван сард аарцагны хэсгийн цусны эргэлт сайжирч бөөрөнд шээс ихээр хуримтлагддаг. Ингээд дараа дараагийн гурван саруудад таны ураг өсөж томрохын хирээр давсаганд даралт өгч байдаг байна.
  • Жирэмсний бүх хугацаанд таны арьс (гэдэс, гар, хөл, хөх) чадах чинээгээрээ сунаж байдаг тул загатнаж арьс язарч эхэлдэг. Иймд үед арьсаа аль болох чийгшүүлж тэжээл өгч байх хэрэгтэй.
  • Жирэмсний сарууд ахих тусам ураг томорч таны цээж үрүү шахагдхын хирээр та илүү ойр ойрхон амьсгалж, маш хурдан амьсгаадаж эхэлдэг байна.
  • Таны бие хоолны хурц, эвгүй үнэрт илүү мэдрэг болсноор хордлого өгөх болон сэтгэл санааны байдал тогтворгүй болж эхэлдэг. Үүнийг зарим эмч нар тайлбарлахдаа таны бие организмд илүү их шим тэжээл дутагдаж байгаа учир ийм шинжүүд илэрдэг гэж үздэг байна.
  • Хүүхдийг эрүүл саруул бойжуулахын тулд таны бие илүү их энерги зарцуулж, шим тэжээл, эрдэс бодис шаардаж байдаг ба үүнтэй холбоотойгоор жирэмсний хугацаанд ургийн өөрийн жин болон жирэмсэн эхийн биеийн жин нэмэгдэж байдаг байна.
Жирэмсний үйл явц

Жирэмсэн үед өдөр тутамд тулгарч болзошгүй эдгээр шинжүүд нь зарим тохиолдолд хэцүү байдаг ч энэ нь удаан хугацаанд үргэлжлэхгүй бөгөөд удахгүй таны төрөх хугацаа дөхөж өөрийн үнэт бяцхан үрээ гэртээ аваачих цаг удахгүй ирэх  болно.

Амаржихдаа анхаарах зүйлс

Хүүхэд бойжих хугацаанд ээж аль болох өөрийгөө болон хүүхдээ шим тэжээл, хүчилтөрөгчөөр дутаахгүй байх шаардлагатай энэ нь таныг ямар нэгэн хүндрэлгүй төрхөд тань маш их хэрэгтэй байдаг. Үүний дараа төрөх цаг болсон үед эмнэлэгрүү явахдаа та дараах зүйлсийг бэлдэх шаардлагатай болно. Үүнд:

Эмнэлэгт очоод шаардагдах бичиг баримтууд:

  • Эх хүүхдийн ягаан дэвтэр
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Иргэний үнэмлэх
  • Жирэмсний хяналтын дэвтэр
  • Солилцох хуудас

Удахгүй нярайлах гэж буй ээжид:

  • Хөхүүл ээжийн даавуун сарфан
  • Дулаахан оймс-2
  • Үсний боолт
  • Хөхүүл хүнд зориулагдсан хөхний даруулга
  • Дотуур өмд-3
  • Оо, сойз, алчуур, саван
  • Ор хөнжлийн даавуу
  • Нойтон салфетка, нойлын цаас
  • Ариун цэврийн хэрэглэл 
  • Толгой боох алчуур
  • Битүү хөлд эвтэйхэн, чийг татдаггүй углааш
  • Тосон клизм-2
  • Өмсдөг памперс-4

Таны бяцхан сахиусан тэнгэрд:

гэх мэт зүйлсийг эмнэлэгрүү явахдаа бэлдэж яваарай.

Төрхийн өвдөлт өгөх үед та биеэ хэрхэн бэлдэх вэ?

Зарим ээжүүд төрөхдөө бэлдэж, жирэмсэн үеийн иог, дасгал хөдөлгөөн хийдэг. Харин зарим ээжүүд өөртөө төдийлөн анхаарч чаддаггүй. Ингэж явсаар таны төрөх хугацаа ирж, базлалт өгч эхэлдэг та энэ үед амаржих газартаа очиж, дотуур үзлэг, ургийн зүрхний бичлэг гэх мэт үзлэгүүдэд хамрагддаг. Үүний дараагаар таныг төрхийн өмнөх тасагт шилжүүлэх болно. Ингээд умайн хүзүү нээгдэх үйл явц явагдаж базлалт өгч эхэлдэг. Энэхүү базлалт нь умайн хүзүүгээр хүүхдийн толгой багтаж гарах хангалттай хэмжээний том болтол үргэлжилдэг байна. Энэ үед жирэмсэн эх маш их ядардаг тул шингэн сайн ууж, тамир тэнхээгээ нөхөж авч байх шаардлагатай.

Та төрөх үйл явцаа хурдасгаж, умайн хүзүүгээ сайн нээхийн тулд алхах хэрэгтэй энэ нь таныг сатааруулах ба өвдөлтийг илүү хялбар болгож өгдөг мөн бөмбөгөн дээр суух нь таны умайн хүзүүг хурдан нээгдэхэд туслах болно. 

Базлалт өгөх үед умайн хүзүү нээгдэж байгаатай холбоотой өвдөлтөд та огтхон ч айж болохгүй энэ бол хэсэгхэн хугацаанд үргэлжлээд дуусах жижигхэн асуудал. Удалгүй таны бяцхан хүү, охин ээжийнхээ энгэрт тэврүүлээд хэвтэж байх болно. Та төрсний дараа хүүхдээ болон өөрийгөө маш сайн анхаарч байх шаардлагатай юм. 

Шинэхэн төрсөн ээжүүдэд хамгийн их тулгардаг асуудлуудын нэг бол хүүхдийн эрүүл мэнд байдаг. Хүүхдээ эрүүл саруул өсгөхөд тань бага ч гэсэн хувь нэмэр оруулах дараах гарын авлагыг бид танд санал болгож байна. 

Хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гарын авлага татах

 

Сэдэв: Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд

Ариунсайхан

Нийтлэлч: Ариунсайхан

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ