<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Витамин авахынхаа өмнө өөрөөсөө заавал асуух 3 асуулт

Огноо: 2017-07-06

амин дэм

Нэмэлт бүтээгдэхүүн, витамин бүр хүний биед сайнаар нөлөөлж, эрүүл мэндийг дэмждэг гэж бодож байвал эндүүрэл. Найз нөхдөөсөө, танил талаасаа сайн гэж сонссон витамин болгон танд болон таны гэр бүлд тохироод байдаггүй. Иймээс таны эрүүл мэндийг дэмжих тэр л нэмэлт витаминыг олж авахын тулд өөрөөсөө дараах 3 асуултыг асуугаарай.

1. Юу агуулсан бэ?

амин дэм

Маш сайн гэгддэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн витаминууд танд өдөр тутамд хэрэгцээтэй, олон төрлийн эрдэс баялаг, амин дэмүүдийг агуулсан байдаг. Таны сонгох гэж буй витамины орц, найрлага яг юу байна вэ? гэдгийг сайтар анхааралтай уншиж, судлаарай. Тэр дундаа шим тэжээлийн байдал, 1 капсул бүхий витаминд агуулагдах нэг өдрийн амин дэмийн хэмжээ зэргийг анхааралтай уншаарай. Ялангуяа Монголчууд бидний хувьд D амин дэмийн хувь өндөр байх нь огт буруудахгүй юм. Харин та кальци, төмөр зэргийн агууламж өндөртэй витамин авах гэж байгаа бол кальци, төмрийн хэмжээгээ заавал мэдэж байж сонголт хийгээрэй. Амин дэмийн хэмжээ хэт ихсэх нь дутагдахаас ялгаагүй хүний биед муу байдаг юм шүү. 

2. Тус витамины брэндэд хэр итгэлтэй байна вэ? 

амин дэм

Дэлхийн дээд зэрэглэлийн гэгддэг брэндүүд бусадтай харьцуулахад илүү үнэтэй байдаг хэдий ч таны биед хэрэгтэй найрлагатай, өндөр чанартай байдаг. Тэгэхлээр эм зүйн томоохон брэндүүдийг судалж, мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг сонсож, сонгох гэж буй витаминыхаа брэндэд 100% итгэлтэй болсон үедээ сонголт хийгээрэй. 

3. Таны хэрэгцээ яг юу вэ? 

жирэмсний витамин

Айл өрх бүр амьдарч буй орчин, идэж буй хоол тэжээлээсээ шалтгаалан хүн бүрийн биед хэрэгцээтэй амин дэмийн хэрэгцээ ялгаатай байдаг. Үүнээс гадна амьдралын үе шат бүрд, эмэгтэй эрэгтэй хүмүүст тохирсон амин дэмүүд байдаг. Жишээ нь жирэмсэн эхчүүдэд зориулсан олон төрлийн витаминуудад төмрийн агууламж өндөр байдаг. Үүний учир нь эхийн цусны эсүүд болон фолийн хүчил үүсэхэд тусалдаг. Эсрэгээрээ эрчүүдэд зориулсан витаминуудад төмрийн агууламж бага байдаг. Мөн хэрэв та ямар нэг хоолны дэглэм барьдаг бол сахар, фермент, химийн нэмэлт үнэр болон амт агуулаагүй амин дэм сонгон хэрэглэх хэрэгтэй. 

 ХОЛБООТОЙ: Гэр бүлээ хэрхэн эрүүл чийрэг байлгах вэ?

"Pampers"-ын албан ёсны дистрибютер Анунгоо ХХК-с дээрх нийтлэл зөвлөгөөг бэлтгэн хүргэлээ. Та "ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН" гарын авлагаа доорхи холбоосоор нэвтрэн үнэгүй татан аваарай. 

Хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гарын авлага татах

Сэдэв: Амьдралд хэрэгтэй зөвлөгөө

Анунгоо

Нийтлэлч: Анунгоо

Анунгоо ХХК нь “Procter and Gamble” компанийн албан ёсны дистрибьютерээр 1999 оноос эхлэн ажиллаж байна. Монголын ард түмнийг P&G-ийн чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнээр байнга хангаж, харилцагч, хэрэглэгч, ажилтан нарынхаа эрхэм сонголт байна гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.