<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Бясалгалд суралцах 5 алхам

Огноо: 2017-07-17

бясалгалӨдөр бүр бясалгах нь оюуны болоод биеийн алжаалыг тайлах болно та өдөрт хэдхэн минутыг л зарцуулахад л хангалттай. Бясалгалын олон төрлийн хэлбэр байдаг тул та аль болох өөрт тохирсон арга барилыг сонгохыг зөвлөж байна. Анхлан суралцагчдад зориулсан бясалгах 5 алхмыг хүргэж байна. 

1. Чимээгүй суух

Чимээгүй суухАнир чимээгүйд тайван сууж болох газрыг сонгоорой. Байгальд суух нь илүү тохиромжтой. Хэрвээ цаг агаарын таагүй байдалд байвал гадаах орчноо харж болон газрыг сонгоорой. Цэцэгс, модод, уул, усан гээд өөрт үзэсгэлэнтэй гэж бодсон зүйлс дээрээ анхаарлаа төвлөрүүл. Attie хэлэхдээ: Эргэн тойрон дахь ертөнцөө бясалгах нь бясалгал юм. 

2. Амьсгалахдаа анхаарлаа төвлөрүүл

Амьсгалахдаа анхаарлаа төвлөрүүлНүдээ аниад, амьсгалаа мэдэр, өөрийгөө тухтай байлга. Хэрвээ та өөрийгөө мэдрэхийг хүсвэл өөртөө аяархнаар "амьсгалаа авлаа, гаргалаа" гэж хэл. Юу хийж байгаагаа бодох хэрэггүй, зүгээр л "Би энд бясалгаж байна" гэж өөртөө хэл. Олон хүмүүс үүнийг буруу хийж байгаа болов уу гэж санаа зовдог учир нь тэдний тархи нь бодлоосоо чөлөөлөгдөж чадаагүй байдаг гэхдээ энэ нь хэвийн үзэгдэл гэж Attie зөвлөдөг. Зүгээр л амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэх нь чухал юм. 

3.Бясалгах зуршилтай бол

Бясалгах зуршилтай болТогтмол бясалга. Оюун бодол тань тогтворгүй байгаа ч бясалгах хэрэгтэй. Ингэвэл илүү гүн гүнзгийгээр суралцах болно. Та уулзалтад орох гээд хүлээж байхдаа, хүүхдээ сургуулиас нь авах гэж байхдаа гээд хаана ч хэзээ ч бясалгаж болно. Хэрвээ 20 минутын турш бясалгаж чадахгүй бол 1 минутын турш хэд хэдэн удаа бясалгаж болно. 

4. Хамтран бясалгагч хай

Хамтран бясалгагч хайБагштай байх, хамт бясалгал хийдэг хүнтэй байх нь ганцаараа бясалгахаас илүү хялбар байх болно. Өөр өөр хүмүүстэй бясалгаж үз энэ нь танд тохирсон хүмүүсийг олоход туслах болно. Хүн бүр харилцан адилгүй, өөр өөр ертөнцтэй тиймээс өөрт тохирох хүмүүсийг олтлоо бүгдийг нь туршаад үз.

5. Өөртөө болон бусдад эелдэг бай. 

Өөртөө болон бусдад эелдэг байх гэж хичээж байгаа бол та аль хэдийн бясалгалын замд оржээ. Хэрхэн яаж амьдрах нь чамд илүү чухал вэ? хамгийн сайнаар хийж дараа нь тэднийг явуул харин одоо дотоод амар амгалангаас юуг олов? Бясалгал хийх хамгийн зөв цаг бол чиний бясалгал хийж чадахгүй гэсэн бодол юм гэж Attie хэлэв.

ХОЛБООТОЙ: Амралт зугаалгын үеэр тоглож болох хөгжилтэй тоглоомууд

Хувцасны угаах тэмдэглэгээний тайлбар болон онцгой материалтай хувцаснуудыг угаах заавар багтсан "Угаалгын хөтөч" цахим гарын авлагаа эндээс үнэгүй татаж аваарай.

У

Сэдэв: Амьдралд хэрэгтэй зөвлөгөө

Эрдэнэбулган

Нийтлэлч: Эрдэнэбулган

Анунгоо ХХК - Маркетингийн менежер