<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Анхны сарын тэмдэгтэй холбоотой хамгийн түгээмэл 5 асуулт

Огноо: 2017-06-23

анхны сарын тэмдэгтэй холбоотой хамгийн түгээмэл 5 асуултӨсвөр насны охидод тулгардаг асуудлуудын нэг нь анхны сарын тэмдэг. Хэнээс, хаанаас ямар мэдээлэл авахаа мэддэггүй мөн хэнтэй ярилцах хэрэгтэйгээ сайн мэддэггүйгээс үүдэн буруу ойлголттой болох тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй сэтгэлээр унах, бусдаас санаа зовох гэх мэт сэтгэл зүйн асуудлуудтай нүүр тулдаг тиймээс өсвөр насны охидод зориулж анхны сарын тэмдэгтэй холбоотой түгээмэл 5 асуултыг хариулттай нь хүргэж байна.

Анхны сарын тэмдэг хэзээ ирэх вэ? 

анхны сарын тэмдэгИхэнхи өсвөр насныхны хувьд 10-16 насанд нь анхны сарын тэмдэг ирдэг. Хэрвээ та 16 настай ч сарын тэмдэг чинь ирээгүй бол ээжтэй ярилцаж охидын эмчээс зөвлөгөө авахыг зөвлөж байна. 

Сарын тэмдэг хэвийн /тогтвортой/ ирэх болов уу? 

111.jpgИхэнхи охидын сарын тэмдэг эхэндээ тогтворгүй байдаг. Энэ байдал нь 2-3 жил үргэлжлэх бөгөөд аажимдаа хэвийн /тогтвортой/ ирдэг болдог. 

Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг үү? 

222.jpgБид бүгд харилцан адилгүй. Зарим нэгэнд хэзээ ч өвдөлттэй ирж байгаагүй бол ихэнхи охидынх бага зэргийн өвдөлттэй ирдэг.

Хэдэн насанд тампон хэрэглэж болох вэ? 

333.jpgХэрвээ чи хүсвэл, анхны сарын тэмдэг ирэхдээ ч тампон хэрэглэж болно. Гэхдээ өөрийн нас, биеийн онцлогтоо тохирсон зөв тампоныг сонгох нь маш чухал шүү. 

Хэн нэгэн миний сарын тэмдэг ирснийг мэдэх болов уу? 

444.jpgҮгүй. Хэрвээ чи хэлэхгүй л хэн ч гаднаас чинь хараад мэдэх боломжгүй. 

ХОЛБООТОЙ: Сарын тэмдгийн хуанли хөтлөх аргууд

Бүтээдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.

ариун цэврийн хэрэглэл

Сэдэв: Өсвөр насныхан

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер