<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Амны эрүүл ахуй таны бие организмд хэрхэн нөлөөлдөг вэ?

Огноо: 2018-07-20

амны хөндий

Амны хөндийд гарч буй өөрчлөлтүүд бие махбодод шууд нөлөөлж, эсрэгээрээ бие махбодод гарч буй өөрчлөлтүүд амны хөндийд илрэх харилцан хамааралтай болохыг олон жилийн туршилтаас эрдэмтэд олж харсан байна. Гагцхүү хэрхэн, яаж нөлөөлж байгааг энэхүү нийтлэлээрээ уншигч та бүхэндээ хүргэхийг зорилоо. 

Зүрх судасны өвчлөл ба амны хөндий

амны хөндий зүрх

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд үрэвсэл, үүний дотор шүдний тулгуур эдийн өвчин зүрх судасны өвчинтэй нягт холбоотой эрсдэлт хүчин зүйл болох нь эмч судлаачдын анхаарлыг татаж байна. Шүдний тулгуур эдийн өвчин нь шүдийг тулан тогтоож байгаа эдийг эвдрэлд хүргэдэг үрэвсэлт өвчин бөгөөд энэ нь өнгөрт агуулагдах өвөрмөц нянгаар үүсгэгддэг байна.  Үрэвслийн байнгын голомт болсон эмгэг хөндийгөөс нян болон нянгийн медиаторууд цусанд байнга орох боломжтой юм. Зүрхний өвчинд шүдний тулгуур эдийн өвчин хэрхэн нөлөөлж байгаа талаар манай улсад хийгдсэн нэгэн судалгааг авч үзье. 38-64 насны хүмүүсээс авсан тус судалгаагаар зүрх судасны өвчтэй хүмүүсийн амны хөндийн эрүүл ахуйн үзүүлэлт маш муу байсан ба зүрх судасны өвчтэй хүмүүс цөөн шүдтэй, шүд буйлны эмгэг хөндийн гүний хэмжээ болон бэхлэгдсэн холбоосны алдагдал ихтэй байжээ. 

ХОЛБООТОЙ: Шүдний өнгөр гэж юу вэ?

Сахарын өвчлөл ба амны хөндий 

чихрийн шижин

Чихрийн шижин өвчний үед амны хөндийд дараах шинж тэмдгүүд илэрч, нөлөөлдөг. 

  • Ам хуурайших эмгэг. Ам хуурайших эмгэг буюу Xerostomia  эмгэг нь амны хөндийг чийглэх үүрэг бүхий шүлсийг шүлсний булчирхай бүрэн ялгаруулж чадахгүйн улмаас үүсэх бөгөөд үүний улмаас амны зөөлөн эд, салст үрэвсэж шархална.
  • Мөөгөнцрийн халдвар. Candida albicans нь хэвийн үед хүний амны хөндийд ямар нэгэн өвчин эмгэг үүсгэлгүйгээр оршин байдаг. Гэвч чихрийн шижин өвчний улмаас амны хөндийд шүлс бага ялгарч, ялгарсан шүлсэн дэх сахарын агууламж өндрөөс шалтгаалан candida albicans нь эмгэг төлөвт шилжиж мөөгөнцөрт өвчин үүсгэдэг.
  • Ам халуу шатах эмгэг. Энэхүү эмгэг нь амаар халуу оргиж, хорсож өвдөх шинж тэмдэгтэй. 
  • Амны хөндийн мэс ажилбарын хүндрэлүүд. Хэрэв чихрийн шижин өвчинтэй бол амны хөндийн жижиг мэс ажилбар ч хүндрэл үүсгэх боломжтой. Чихрийн шижин өвчний улмаас шархны эдгэрэлт удаашрах тул нянгийн халдварт өртөх магадлал  өндөр болно. Амны хөндийн мэс ажилбаруудын үед цусан дахь сахарыг ч хяналтад байлгах хэцүү болдог.

Астма ба амны хөндий

багтраа өвчин амны хөндий

Астма буюу багтраа өвчин нь амны хөндийн өвчлөлд шууд нөлөөлдөггүй ч түүний эмчилгээнд хэрэглэгддэг эм бэлдмэлүүд нь амны хөндийд маш муугаар нөлөөлдөг байна. 

Уушгины үрэвсэлт өвчин ба амны хөндий 

уушиг амны хөндий

Шүдний өнгөр нь амны хөндийд бактери үржиж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс амны хөндийн эрүүл ахуй муу байх нь амьсгал авах үед уушгины хананд бактериуд хуримтлагдан уушгины үрэвсэлт өвчин үүсэх шалтгаан болдог байна.

Ураг болон буйлны үрэвсэл

ураг амны хөндий

Эмэгтэйчүүдийн анхны жирэмслэлтийн үед жирэмсэн эмэгтэйчүүдийн 40%-д нь амны хөндийн өөрчлөлт ордог байна. Үүнээс гадна буйлны үрэвсэл үүсгэдэг жижиг бактериуд нь цусаар дамжин урагын ханыг нэвтэрч урагт нөлөөлдөг байна. Урагт орсон бактери хор ялгаруулж эхсийн даралтыг нэмэгдүүлж савын агшилт ихэсдэг байна. Үүнийг өөрөөр тонус гэж хэлдэг. Буйлны үрэвсэлтэй эхээс төрсөн хүүхэд бага жинтэй байх, дутуу төрөх тохиолдол ихтэй байдаг. 

 

Амны хөндийн мэргэжлийн арчилгаа "Blend-A-Med" шүдний ОО-г хэрэглэн эрүүл сайхан шүдтэй болоорой.

Сэдэв: Гэр бүлийн эрүүл мэнд

Анунгоо

Нийтлэлч: Анунгоо

Анунгоо ХХК нь “Procter and Gamble” компанийн албан ёсны дистрибьютерээр 1999 оноос эхлэн ажиллаж байна. Монголын ард түмнийг P&G-ийн чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнээр байнга хангаж, харилцагч, хэрэглэгч, ажилтан нарынхаа эрхэм сонголт байна гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ