<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Nutella-н талаар таны мэдэхгүй 6 зүйлс

Огноо: 2017-08-16

Nutella-н талаар таны мэдэхгүй 8 зүйлс

Өглөө бүр иддэг амттай Nutella-н талаар хэр сайн мэдэх вэ? Талхны үнэнч хайр, давтагдашгүй өвөрмөц амт, хазелнут шоколадны гайхалтай хослолоос өөр сонирхолтой зүйлсийг хүргэж байна. 

1. Napoleon болон Hitler нь Nutella үүсэхэд гол нөлөө үзүүлсэн

1. Napoleon болон Hitler нь Nutella үүсэхэд гол нөлөө үзүүлсэн

1806 он руу буцвал, Napoleon дайнд ялахын тулд Британитай харилцах худалдааны харилцааг зогсоосон. Үүний үр дүнд шоколадны үнэ тэнгэрт хадаж Турин дэх шоколад нийлүүлэгчид  бага зардал гаргахын тулд шоколадандаа хазелнут нэмж хийж нийлүүлж эхэлсэн байна. Үүнээс улбаалан "gianduia" бий болсон юм. 

Хожим зуун гаруй жилийн дараа шоколад дахин Дэлхийн II-р дайны үеэр Европын колоничлолоос шалтгаалан үнэтэй, ховор болсон юм. Пьетро Ферреро гэх Италийн нарийн боов үйлдвэрлэгч нь 1946 онд Pasta Gianduja-г хийж 1964 онд "Nutella" гэж нэрлэсэн. 

2. Өглөөний цайны аварга

2. Өглөөний цайны аварга

Nutella-н 40 жилийн ойн баяраар дэлхийн хамгийн том өглөөний цайг Германд 2005 онд зохион байгуулсан юм. Үүнд нийт 27,854 хүмүүс ирж хамтдаа баяраа тэмдэглэсэн нь дэлхийн Генисийн рекордын номонд багтсан.

3. Маш хурдан зарагддаг

3. Маш хурдан зарагддаг

2,5 секунд тутамд нэг шил Nutella зарагддаг. Америкийн нэгдсэн улсын хүн амын судалгаагаар 8 секунд тутамд 1 хүн мэндэлдэг байна. 

4. Маш өргөн тархсан

4. Маш өргөн тархсан

Дэлхийн 75 оронд худалдаалагддаг бөгөөд жилд борлуулагддаг Nutella нь 1000 ширхэг хөл бөмбөгийн талбайг бүрхэхэд хангалттай хэмжээ юм. 

5. Дэлхийн Nutella-н өдөр

6. Дэлхийн Nutella-н өдөр

Nutella-нд дуртай Италийн 2 блоггер 2007 онд дэлхий даяар Nutella-н баярын өдрийг тэмдэглэдэг болгохоор шийдсэн ба жил бүрийн 2-р сарын 5-нд Nutella-тай дурсамж, жороо хуваалцаж байхаар Nutella-н өдрийг бий болгожээ. Харин 2013 онд Ferroro компани үүнийг зогсоохыг оролдсон ч 2015 онд тэд энэ бүгдийг хүлээн зөвшөөрч албан ёсоор Nutella-н өдрийг тунхаглав.  

6. Талханд түрхсэн байхдаа илүү нэр хүндтэй.

8. Талханд түрхсэн байхдаа илүү нэр хүндтэй.

Италийн худалдаачин дэлгүүрт нь зүсэм талх барьж орж ирсэн хүүхэд бүрд Nutella түрхэж өгдөг байсан нь Nutella-г илүү алдартай болгосон юм. Үүнийг "The Smearing" гэдэг бөгөөд энэ нь маш сайн маркетингийн стратеги болж илүү сайн зарагдах үндэс нь болсон юм. Тиймээ бид бүгд Nutella-д дуртай.

ХОЛБООТОЙ: Nutella-тай амттан бэлтгэх жор

Амттан бэлтгэх жорын ном татахыг хүсвэл доорх холбоосоор нэвтрэн үнэгүй татан авна уу.

амттан бэлтгэх жор

Сэдэв: Эрүүл хооллолт

Мөнхцэцэг

Нийтлэлч: Мөнхцэцэг

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ