<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

3 нас хүртэл нь хүүхэддээ заавал заах хэрэгтэй зүйлс

Огноо: 2018-07-09

3 настай хүүхдэдээ заавал заах хэрэгтэй зүйлсЦэцэрлэгийн насны хүүхдүүдийн өсөлт хөгжилт харилцан адилгүй байдаг. Гэхдээ 3-4 насны хүүхдүүд нийтлэг хэд хэдэн шинж байдаг. Энэ удаагийн нийтлэлээр цэцэрлэгийн насны хүүхэд тань юу хийж чаддаг байх ёстой?, хэрхэн тэдэнд тусалж болох болон эрүүл мэндийн мэдлэгийн талаар, мөн эцэг эхчүүд тохиолддог түгээмэл асуудлууд болон тэдгээрийг хэрхэн шийдэх талаар хүргэж байна. 

Тэдний сэтгэл хөдлөл

сэтгэл хөдлөл

Сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг байх нь чухал зүйлсийн нэг юм. Энэ насанд хүүхдүүд өөрсдийн бие махбод, оюун бодол, сэтгэл хөдлөлөө танин мэдэж эхэлдэг. Тэд баярлах, гуних, айх болон уурлах гэх мэт сэтгэл хөдлөлүүдийг хооронд ялгаж сурдаг. 

Мөн тэд илүү итгэлтэй болж, өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвартай болсон байдаг. 

Тоглох болон суралцах

сэтгэл хөдлөлТоглох бол бас нэгэн чухал хэсэг учир нь тэдний суралцах чадвар тоглоомоор илэрдэг юм. 

Таны хүүхэд одоо найз нөхөдтэй болох бусад хүүхдүүдтэй тоглох сонирхолтой байгаа төдийгүй "миний" "бидний" "түүнийх" гэх зүйлсийг ойлгож эхэлдэг. 

Тоглож байх үедээ тэдний төсөөлөн бодох чадвар илүү сайн хөгжиж байдаг. Жишээлбэл: чулуугаар гэр барьж тоглох, зурагтын удирдлагыг утас болгох, хүүхэлдэйнүүдээ жинхэнэ мэт ярилцах мөн тэд өөр, өөр дүрд, өөр, өөр зан төлөвт хувирч тоглодог. Та тоглож байх үеийн хоолойн өнгө, ааш байдлыг ажиглаад үзээрэй.

4 нас хүрэхэд тэд юу болсноо тайлбарлах, тоглоомоор хуурч эхэлдэг. Жишээлбэл: Ээж намайг унтаж байгаа гэж бодсон. 

Ярианы хөгжил

ярианы чадвар

Таны хүүхдийн ярианы чадвар энэ үеүдэд илүү сайн хөгжиж эхэлдэг.

Сонссон зүйлс, томчуудын яриа, өөрсдийн туршлага, үлгэрээсээ илүү их шинэ үгийг сурч эхэлдэг. Мөн тэр бусадтай харилцах, ярилцах, болсон явдлаа ярих сонирхолтой байна.

Таны хэлсэн үгийг ойлгож, өөрийн мэдэхгүй үгээ ялгаж чаддаг болно. Ихэвчлэн тэд өөрсдийн хэлж буй үгнээсээ илүү ихийг ойлгож байдаг. 

3 орчим насанд таны хүүхэд 3-5 үгтэй бүр тэрнээс олон үгтэй өгүүлбэр хэлж чаддаг байна. Ихэнх хүмүүс тэдний ярьж байгааг ойлгодог болсон байх бөгөөд хүүхдүүд зураг таньж ялгадаг болсон байдаг. 

Дөрвөн настайд илүү урт өгүүлбэр хэлдэг болно. Тэд 2-3 алхамтай зааврыг дагаж хийж чаддаг. Жишээлбэл: Номоо хаа, ээждээ өг, тоглоомоо хураа, зурагтаа холоос үз. Мөн тэд "урт" "богино" "намхан" гэх мэт тэмдэг нэр ялгаж эхэлнэ.

Ой санамж

ой санамж

Таны хүүхэд тань "хэн?" "яагаад?" "юу вэ?" гэх асуултуудыг маш ихээр асууж эхэлнэ. Энэ нь том/жижиг, их/бага, дотор/гадна гэх мэт эсрэг утгатай зүйлсийг ойлгож эхэлж байна гэсэн үг. 

Тэдний санах ой илүү хурдан хөгжиж эхэлдэг. Жишээлбэл: Тэд бүүвэйн дуугаа цээжлэх, дагаж дуулах. Тэд хүмүүсийн нэрийг санаж, тоолж, тоо үсгийг ялгаж, өнгө, хэлбэрийг мэддэг.

Өдөр тутмын чадварууд

өдөр тутмын чадварууд

Тэд гэр бүлээрээ оройн хоолоо идэх дуртай. Мөн гэр бүлийнхээ дэглэм, төрсөн өдөр гэх онцгой арга хэмжээг ойлгодог болно. 

Таны хүүхэд өөрөө хоолоо идэх, гутлаа өмсөх, товчоо тайлах гэх мэтээр илүү биеэ дааж эхэлдэг. Магадгүй ОО-д ганцаараа ордог болох, гар нүүрээ өөрөө угаах гэх мэтээр илүү өдөр тутамдаа байнга хийдэг зүйлсээ өөрөө хийж чаддаг болно. Гэхдээ мэдээж таны тусламж хэрэгтэй байсаар л байна гэдгийг мартаж болохгүй.

Хөдөлгөөн

хөдөлгөөн

Таны хүүхэд илүү их хөдөлгөөнтэй, сахилгагүй болж байгааг анзаарсан уу? Тэд илүү ганцаараа алхах дуртай болж, дугуй унаж чаддаг болж, гүйж, үсэрч, бөмбөг барьж, авирах, нэг хөл дээрээ зогсох чадварууд нь илүү хөгждөг. 

Мөн дугуй, дөрвөлжин, гурвалжин дүрс зурж, юмсыг өрж, хайч хэрэглэж чадна. Тэд өөрсдийн төсөөллөө цаасан дээр буулгахын тулд өнгийн харандаа, усан будганд дуртай байна. 

Энэ насандаа таны хүүхэд магадгүй дараах зүйлсийг хийж чаддаг байна:

  • Шилэн савны таглааг онгойлгож чаддаг
  • Өөрийн нас, хүйсээ мэддэг
  • Зарим өнгө дүрсийг мэддэг
  • Үзэг, харандаа бариад бичдэг, зарим зүйлсийг дагаж бичдэг
  • Өөрөө хувцсаа тайлж, өмсөж чаддаг

3-4 насны хүүхэддээ хэрхэн туслах вэ? 

3-4 насны хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

Хүүхдийн өсөлт, хөгжилтөд тус болохуйц хэдэн зүйлсийг дурдая

  • Хүүхдэдээ илүү их тоглох цаг гаргаж өг.: Хүүхэд тоглож байхдаа "баярлах" "таалагдах" "айх" "гайхах" "уурлах" "гомдох" гэх мэт мэдрэмжүүдийг таньж эхэлдэг. Магадгүй хүүхэд тань элсээр тоглох, зураг зурах, тэжээвэр амьтан болон тоглоомоороо тоглох, гадаа тоглож байхдаа хувцсаа муухай болгож, гэрээ замбараагүй болгож, өөрөө халтар болно. Битгий санаа зов. Тэд юмсийг танин мэдэж, тэдний төсөөллийн ертөнц өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа. 
  • Илүү бүтээлч байх цагийг бий болго. Магадгүй зурж, будаж, хүүхэлдэйд хувцас оёж болно. Хүүхэд тань хөгжим, бүжгэнд дуртай бол дуу зохиож болно. 
  • Хамтдаа унш: Хамтдаа үлгэр унших, дуу дуулах нь таны хүүхдийн ярих, бодох, төсөөлөх чадварыг хөгжүүлдэг. 
  • Хамтдаа хоол хий:Энэ нь шинэ үг сурах, эрүүл хооллолтын талаар мэдэгдэхүүнтэй болох, хагас, 1 халбага, 30 минут гэх мэт тооны талаар ойлголттой болоход тусална. Та 2 хамтдаа энгийн ногооны салат, хавчуургатай талх хийж болох юм. 

    ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Амттан бэлтгэх жор

  • Хуваалцаж сургахын тулд хамтдаа тогло: Та 2 тоглож байхдаа "одоо миний ээлж" "одоо чиний байшин барих ээлж" "улаан блокоо өгөөч" "би чамд ногоон блок өгөе" гэх мэт үгсийг түлхүү ашиглаарай. Хуваалцах гэдэг бол энэ насны хүүхдэд үнэхээр хэцүү ч та хүүхдэдээ хуваалцана нь гэдэг илүү их сайн зүйлс авчирдгыг ойлгуулж чадна.

3-4 насны хүүхэдтэй эцэг эхчүүд

3-4 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд

Өдөр бүр таны цэцэрлэгийн насны хүүхэд тань шинэ зүйл сурсаар байдаг. Мөн тэд өсөж, хөгжихийн хэрээр тэдэнд юу хэрэгтэй талаар илүү их зүйлсийг та ойлгож, суралцах хэрэгтэй болдог. 

Үнэндээ эцэг, эхчүүд үргэлж суралцаж байдаг. Эцэг эх бүр алдаа гаргаж, гаргасан алдаанаасаа суралцдаг. Юу мэддэг байх ёстой болон юу мэдэхгүй байгаагаа ойлгох нь байдаг л зүйл шүү дээ. Та заримдаа өөрөөсөө "тэнэг" асуултууд асуудаг л биздээ. 

Таны биеийн болон оюуны эрүүл байдал нь эцэг эх байх хамгийн чухал зүйлс юм. Гэхдээ хүүхдээ асрах, хүүхэдтэйгээ хамт байх цагт үргэлж анхаарлаа хандуул. Мөн өөрийгөө ойлгож, ямар үед тэвчээртэй байж, юуг илүү сайн төсөөлж, хэзээ эрч хүчтэй байгаагаа ажигла эдгээр нь сайн ээж, аав байхад тань туслах болно.

Заримдаа та бухимдаж, сэтгэл дундуур байх үе зөндөө гарна. Гэхдээ тэсэхийн аргагүй бухимдаж эхэлбэл,  хүүхдээ итгэл даах хэн нэгнээр харуулж тайвширтлаа өөртөө цаг зарцуул. Өөр өрөөнд орж гүнзгий амьсгаа авах, найз нөхөд, хамаатантайгаа ярилцаж, аяга кофе ууж болно. 

Хүүхэд гэдэг бол цоо шинэ ертөнц, тэд бүгдийг танин мэдэж, ойлгох гэж хичээж байгаа .

"Ferrero"-ын албан ёсны борлуулагч Анунгоо ХХК. Та бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх линкээр нэвтэрнэ үү.

kinder амттан

 

Сэдэв: Хүүхдүүд

Ариунсайхан

Нийтлэлч: Ариунсайхан

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ