<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

18 сартай хүүхдээ эмчид үзүүлэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

Огноо: 2017-07-20

18 сартай хүүхдийнхээ өсөлт хөгжлийг шалгуулахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?Энэ үе бол хамгийн чухал үе. Таны хүүхдэд дархлаа тогтож, өсөлт хөгжилт илүү хурдацтай явагдаж эхэлнэ. Ааш зан нь өөрчлөгдөж "би" гэсэн ойлголт сууж эхэлдэг. Мөн зарим хүүхдүүдэд 2 насны синдром нь 18 сараас нь эхэлдэг. Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн өсөлт хөгжилт хэрхэн явагдаж байгаа төдийлөн гүнзгий сайн ойлголттой байдаггүй тиймээс хүүхдийн өсөлт хөгжлийн талаар мэргэжлийн эмчид үзүүлж, заавар, зөвлөгөө авч байх хэрэгтэй. Тэгвэл эмчид үзүүлэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ? 

Эмчид үзүүлэхдээ дараах зүйлсийг бэлдэхЭмчид үзүүлэхдээ дараах зүйлсийг бэлдэх

 

  • Цаг тухай бүрт товлолт вакциндаа хамрагдсан байх /Зарим ээжүүдийн дунд өрхийн эмнэлэгийн буюу нэгдсэн вакцины талаар буруу ойлголттой байдаг. 
  • Тайлахад хялбар 2-с илүүгүй хувцас өмсүүлэх, тоглодог тоглоомыг авчрах, хүүхдийнхээ иддэг хөнгөн зууш /жимсний нухаш, тараг гэх мэт/ бэлдэх

Эмчид хандахад дараах зүйлсийг заавал үзнэ.

Эмчид хандахад дараах зүйлсийг заавал үзнэ.

  • Өндөр, жинг нь үзэх
  • Хүүхдийн өсөлт хөгжилт болон сэтгэл хөдлөлийн талаар мэдээлэл өгөх
  • Хүүхдийн биеийн хөгжил хэвийн явагдаж байгаа эсэхийг
  • Хүүхдийн хүмүүжлийн талаар ярилцах

Эмчийн тань мэдэж байх зүйлс

Эмчийн тань мэдэж байх зүйлс

  • Өмнө нь өөр эмчид үзүүлж байсан эсэх? Ямар нэгэн эмийн болон бусад төрлийн эмчилгээ хийлгэж байсан эсэх? 
  • Алхах, гүйх, болох авирах рефлекс нь хэр вэ? Алхаж байгаад буцаж алхаж чаддаг уу?
  • Ярих чадамж хэр вэ? юуг илүү ярьдаг вэ? Хэдэн үг мэдэх вэ? 
  • Гутлаа өмсөөрэй, живхээ аваад ир гэх мэт үгнүүдийг ойлгодог уу? Энгийн зүйлсийг дагаж хийдэг үү? Номын зурган дээр төвлөрдөг үү? 
  • Зарим нэг хүсэлт болон нуугдаж тоглох гэх мэт энгийн тоглоомд хариу үйлдэл үзүүлдэг үү? 
  • Тэр яаж тоглодог вэ?  /Тоглоом нь хүүхдийн танин мэдэхүйн чадварыг хөгжүүлдэг/ Гэрийн ажил хийж байхад дуурайдаг уу? Юмсыг зөөж, эвлүүлж чаддаг уу?
  • Халбага сэрээ гэх мэт жижиг хэрэгсэл ашиглаж чаддаг уу?
  • "Үгүй" гэж хэлдэг үү?, эсэргүүцэж, зөрүүдэлдэг үү? Эдгээр шинж тэмдэг нь сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурах танин мэдэхгүй сайн шинж тэмдэг юм.
  • Тоглоомоо газраар чирдэг үү?
  • Аяганаас шингэн зүйл уухдаа халбага хэрэглэдэг үү?
  • Биеийн эрхтнүүдийг мэддэг үү? асуухад зааж, чиглүүлж харуулдаг уу?
  • Ихэнх эцэг эхчүүд 3 зүйл дээр анхаарал хандуулдаг: Хоолны дэглэм, хүүхдийн сахилга бат, нойрны асуудал. Эдгээр эргэлзээтэй асуудлууд хүүхдийн биеэ даах чадвар болон өсөлт хөгжилттэй салшгүй холбоотой. Бас өөр нэгэн анхаарал хандуулах асуудал бол Tantrum буюу 2 насны синдром мөн хүүхдээ хэрхэн хоолонд дуртай болгох юм.

  • Хоолны дэглэм: Хүүхэд тань сүүлийн хэдэн өдөр ямар хоол идсэнийг эмч тань мэдэх хэрэгтэй. Хэрвээ хүүхэд тань хоол идэх гэж уурлаж уцаарладаг бол хоолонд нь хангалттай хэмжээгээр илчлэг байхгүй байна гэсэн үг. Хүүхдийн тань жин хоолоо хэр сайн иддэг гэдгийг илэрхийлнэ. Хоолны дуршил болон өсөлт хөгжил нь энэ үед буурдаг. Эмчээсээ кальци болон нэмэлт витамин талаар асуугаарай.
  • Хүмүүжил: Хүүхэд тань ойлголцоход хэцүү ааш, араншинтай байгаа заавал эмчдээ хэлээрэй. Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх мөн юу зөв, юу буруу талаар ярилцаж, зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Нойр: Нойр бол энэ насныхны нийтлэг асуудал. Хүүхдээ аль болох унтах зөв зуршилтай болгох нь чухал. Таны эмч тань энэ тал дээр зөвлөгөө өгөх болно. 

Дараах тохиолдолд заавал эмчид хандаарай:

Дараах тохиолдолд заавал эмчид хандаарай:

  • Нүдээ хэт их цавчдаг бол
  • Хүүхэд тань юмсыг хэт ойроос хардаг бол /бага насны хүүхдийн хараа муудах нь ихэвчлэн удамшлын шалтгаантай байдаг/
  • Гэрэл болон чимээнд хэт мэдрэг бол
  • Хөлд ороогүй бол, хөлд орсон ч өлмийн дээрээс явдаг эсвэл доголдог бол
  • Хүүхэд тань тоглохдоо ихэвчлэн нэг гараа ашигладаг бол /бөмбөг барихдаа зөвхөн нэг гараараа барих/
  • 2 тоглоомоор нэг зэрэг тоглож чаддаггүй бол
  • Халбага барьж чаддаггүй бол
  • Өөрөө хооллож чаддаг уу?
  • Өмнө чаддаг байсан зүйлсээ чадахгүй болох
  • Ямар нэг үг хэлдэггүй бол
  • Хэтэрхий түрэмгий, бүх зүйлд дургүй мэт ханддаг бол 
  • Хүүхдийн эрүүл мэндийн даатгал байхгүй бол
  • Хүүхэд өсгөнө гэдэг гайхалтай сайхан зүйл хэдий ч эцэг, эхчүүд бидэнд шантармаар сэтгэлээр унамаар зүйлс зөндөө л тохиолддог. Хэрвээ та хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй, хэт их стресстээд байвал хүүхдийнхээ эрүүл мэндийг хариуцсан эмчтэй ярилцаж үзээрэй.

Эцэг, эхчүүд дараах зүйлсийг хэзээ ч хийж болохгүй

Эцэг, эхчүүд дараах зүйлсийг хэзээ ч хийж болохгүй

  • Хяналтаа алдаж байгаа мэт санагдах
  • Уурандаа хүүхдээ цохих
  • Чангаар хашхирах, хөхөрч няцартал нь цохих
  • Эдгээр таагүй сэтгэл хөдлөл нь гэр бүлийн уур амьсгалд маш том хэмжээний өөрчлөлт авчирдаг төдийгүй хүүхдийн сэтгэл зүй, өөртөө итгэлтэй байдал, бие даах чадварт маш онц ноцтойгоор муугаар нөлөөлдөг.

ХОЛБООТОЙ: 3 нас хүртэл нь хүүхдэдээ заавал заах хэрэгтэй зүйлс

Хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний гарын авлагыг татахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.

Хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гарын авлага татах

Сэдэв: Хүүхдүүд

Ариунсайхан

Нийтлэлч: Ариунсайхан

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ